Page 11 - Himi - 1217
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            боловсруулахдаа  утга  учиртай  суралцахуйд  төвлөрч   Хүснэгт 1. Хими судлагдахууны нэгж, СҮД,
            1)  суралцагч  мэдлэг,  чадвараа  хэрэглэх,  2)  сорил   СҮД-ийн шалгуурын тоо (анги бүрээр)
            туршилт, асуудал шийдвэрлэх, сэтгэн бодох чадварыг         Анги        Нэгж     СҮД      СҮДШ
            хөгжүүлэх, 3) идэвхтэй үйл үгээр илэрхийлэх, улмаар
            танин  мэдэхүйн  түвшний  ялгаатай  байдлыг  тусгах,        6            4        4        8
            4) концепцийн мэдлэгийг тусгах, 5) суралцагч химийн         7            4        5       11
            хичээлээр  эзэмшсэн  мэдлэг,  ур  чадвараа  танил,
            танил бус орчинд хэрэглэх, 6) сургалтын хөтөлбөрийн         8            6        7       12
            агуулгад  нийцүүлэх,  7)  анги  хоорондын  залгамж          9            5        6       12
            холбоог  уялдуулах,  8)  суралцахуйн  үр  дүнг  үйл  үг,   10 (заавал)   6       13       24
            нөхцөл,  контекст  тодорхой  байхаар  боловсруулах,     10 (сонгох)      6       13       28
            9)  нэг  суралцахуйн  үр  дүнгийн  илэрхийлэлд  хэд
            хэдэн үр дүнг багтаахгүй  байх зэрэг үндсэн зарчмыг     11 (заавал)      7       15       31
            баримтлан  томьёолсон.  6-12-р  ангийн  химийн          11 (сонгох)      8       19       43
            хичээлээр  боловсруулсан  нэгж,  СҮД,  СҮД-ийн              12           8       21       47
            шалгуурын тоог Хүснэгт 1-ээр нэгтгэн харууллаа.
            Энэхүү гарын авлагад 9-р ангийн “Үелэх хандлага, бодисын шинж чанар”, 11-р ангийн “Химийн холбоо.
            Молекул хоорондын хүч. Бодисын шинж чанар” нэгжийг жишээлэн авлаа (Хүснэгт 2).


            Хүснэгт 2. Сонгосон нэгжийн суралцахуйн үр дүн
                   Код                                             СҮД

             9-р анги. Нэгж 3. Үелэх хандлага, бодисын шинж чанар
                              Үелэх  хүснэгтийн  бүлгийн  дагуу  элементийн  шинж  чанарын  үелэх  хандлагад
                СҮД 9.3.1
                              үндэслэн өгсөн элементийн шинж чанарыг таамаглаж чаддаг.
             11-р анги. Нэгж 3. Химийн холбоо. Молекул хоорондын хүч. Бодисын шинж чанар

                              Атомын  валентын  давхрааны  электронт  бүтэц,  химийн  холбоо  (ковалентын,
                СҮД 11.3.1    координацийн,  ионы,  металлын)-ны  төрлөөр  нь  химийн  бодисын  шинж  чанарыг
                              тодорхойлдог
                              Химийн бодисын урвалд орох чадварыг химийн холбооны энерги, холбооны болон
                СҮД 11.3.2
                              молекулын туйлт чанартай холбон хөрвүүлэн тайлбарлаж чаддаг
                              Химийн холбоо (ионы, металлын, ковалентын), молекул хоорондын хүч (устөрөгчийн
                СҮД 11.3.3    холбоо, ван дер Ваальсын хүч)-ний төрхөөр нь хатуу, шингэн, хий бодисын физикийн
                              шинж чанарыг таамаглаж чаддаг

                              Молекул кинетикийн онолыг ашиглан идеал хийн даралт, температурын хязгаарын
                СҮД 11.3.4
                              утга, шингэний буцлах, уурших үзэгдэл, уурын даралт зэргийг тайлбарлаж чаддаг

            9-р ангийн нэгж 3-ийн “Үелэх хүснэгтийн бүлгийн дагуу элементийн шинж чанарын үелэх хандлагад
            үндэслэн  өгсөн  элементийн  шинж  чанарыг  таамаглаж  чаддаг  байна”  СҮД-г  эзэмшихийн  тулд
            суралцагч  үе,  бүлгийн  дагуух  элементийн  үелэх  хандлагыг  гаргах,  шинж  чанарын  үелэх  хандлага
            ба  элементийн  атомын  электронт  бүтэц,  химийн  холбооны  хоорондох  холбоо  хамаарлыг  гаргаж,
            учирлан  тайлбарласнаар  танил  бус  жишээн  дээр  шинж  чанарыг  нь  таамаглах  гэсэн  концепцийн
            мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх ёстой.
            11-р  ангийн  нэгж  3-ийн  “Химийн  холбоо  (ионы,  металлын,  ковалентын),  молекул  хоорондын  хүч
            (устөрөгчийн  холбоо,  ван  дер  Ваальсын  хүч)-ний  төрхөөр  нь  хатуу,  шингэн,  хий  бодисын  физикийн
            шинж чанарыг таамаглаж чаддаг” буюу СҮД 11.3.3-ийг авч үзье. Суралцагч энэхүү СҮД-г эзэмшсэнээ
            харуулахын  тулд  өгсөн  бодисын  химийн  холбооны  төрлийг  тодорхойлох,  молекулын  хэлбэр,  туйлт
            чанарыг  тодорхойлох,  молекул  хоорондын  хүчийг  тодорхойлох,  химийн  холбоо,  молекул  хоорондын



                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16