Page 14 - Дүрслэх урлаг, технологи
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үнэлгээг янз бүрийн хэлбэрээр зохион байгуулдаг. Оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээ хийх түгээмэл
            хэлбэрүүдийн авч үзье.
                 Оношлох үнэлгээ                   Явцын үнэлгээ                    Үр дүнгийн үнэлгээ
             Тест/ сорилго             Ажиглалт                               Бүлэг сэдвийн шалгалт
             Судалгаа                  Асуулт, хариулт                        Улирлын шалгалт
             Ярилцлага                 Ярилцлага                              Стандартчилагдсан тест
             Хэлэлцүүлэг               Хэлэлцүүлэг                            Судалгааны ажил
             Асуулт, хариулт           Асуулга                                Төсөлт ажил

                                       Рубрик
                          Юуг үнэлэх                 Яаж үнэлэх                 Үнэлэх арга
                                       Өөрийн болон найз нөхдийн үнэлгээ         хэлбэр
                           •Суралцахуйн үр
                                                                                •Аман болон
                                                    •Үнэлгээний
             Оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд үнэлгээний шалгуурыг хэрэглэх арга зүй
                            дүнг                     шалгуур                     бичгийн, практик
                                                                                 (Сонгох/ задгай
                                                     (Гүйцэтгэлийн
            Дүрслэх урлаг, технологийн үнэлгээний нэгж агуулгын гараа, явц, үр дүнг тухайн нэгжийн суралцахуйн
                                                                                 даалгавар,
                                                     түвшин)
                                                                                 сурагчдын бүтээл)
            үр  дүн,  үнэлгээний  шалгуураар  үнэлнэ.  Нэгж  агуулгын  суралцахуйн  үр  дүн,  шалгуурыг  үнэлгээнд
            хэрэглэх аргачлалыг зураглалаар харуулав.

                                                                    Зураг 6. Нэгж агуулгын үнэлгээний зураглал

                                                СҮД
                                                                   Шалгуур


                                    Оношлох үнэлгээ
                      Оролт


                                              Явцын                     Явцын
                                              үнэлгээ                   үнэлгээ


                                  Үйл явц    Ш1          Ш2           Ш3           Ш4


                                                           Явцын
                                                           үнэлгээ                   Явцын
                                                                                     үнэлгээ


                                                                         СҮД     Үр дүнгийн үнэлгээ
                                                               Гаралт

            А/.  Оношлох  үнэлгээ:  Сурагчид  юу  мэддэг,  чаддаг,  юу  мэдэхгүй,  чадахгүй,  ямар  ойлголт,  төсөөлөл,
            хандлагатай  байна  вэ?  гэдгийг  илрүүлэх  зорилгоор  хичээлийн  жил,  хагас  жил,  улирал,  бүлэг  сэдэв
            эхлэхийн өмнө оношлох үнэлгээ хийдэг. Оношлох үнэлгээ хийснээр тухайн анги, сурагчийн ялгаатай
            байдлыг  харгалзан  агуулгыг  бататгах  арга  зүйг  оновчтой  төлөвлөн  хэрэгжүүлэх  суурь  мэдээлэлтэй
            болно.  Оношилгоо  нь  явцын  ба  үр  дүнгийн  үнэлгээнээс  ялгаатай  бөгөөд  янз  бүрийн  хэлбэрээр
            хийж  болно.  Тухайлбал,  тест/  сорилго,  судалгаа,  ярилцлага,  хэлэлцүүлэг  гэх  мэт.  Оношлох  үнэлгээг
            ямар  ч  хэлбэрээр  зохион  байгуулахад  оношилгоо  хийх  агуулга,  үнэлгээний  шалгуур  үзүүлэлт
            тун  чухал  байдаг.  Үнэлгээний  шалгуур,  гүйцэтгэлийн  түвшинд  тохирох  сорилыг  цогц  байдлаар
            боловсруулж  сурагчдын  мэдлэг,  чадварыг  үнэлж  болно.  Аргачлалыг  3  дугаар  ангийн  агуулгын
            жишээгээр харуулав.
            Жишээ 1.
            Суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур:  ДУТ3.1  ҮД2.  Ш5.  Хүүхдийн  зураг  бүтээлээс  гол  ба  туслах  дүрийн
            онцлогийг тодорхойлж төрсөн сэтгэгдлээ зургаар илэрхийлдэг.


             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19