Page 9 - Дүрслэх урлаг, технологи
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ














                                                       Нэг. Үнэлгээний
                                                       шалгуурыг хэрэглэх

                                                       арга зүй










            Зөвлөмжийн  энэхүү  хэсэгт  хичээл,  сургалтын  үр  дүнг  үнэлэх  шалгуурыг  боловсруулсан  арга  зүй,
            сургалтын үйл ажиллагаанд үнэлгээний шалгуурыг хэрэглэх арга, аргачлал, зөвлөмжийг Дүрслэх урлаг,
            технологийн 3 дугаар ангийн агуулга, бүлэг сэдвийн жишээгээр тайлбарлав.


                   Үнэлгээний шалгуур боловсруулсан арга зүй

            Бага боловсролын Дүрслэх урлаг, технологи хичээлийн үнэлгээний шалгуурыг дараах аргачлалын дагуу
            боловсруулсан.
                – Дүрслэх урлаг, технологийн сургалтын хөтөлбөрийн агуулга, суралцахуйн зорилтыг задлан шинжлэх,
               уялдаа холбоог тогтоох
                – Агуулгын уялдаа холбоог харгалзан үнэлгээний нэгжийг төлөвлөх
                – Үнэлгээний нэгж агуулгын суралцахуйн үр дүнг тодорхойлох
                – Суралцахуйн үр дүнгээс суралцахуйн үр дүнгийн шалгуурыг боловсруулах
                – Үнэлгээний шалгуур тус бүрийн гүйцэтгэлийн түвшнийг тодорхойлох

                                                Зураг 1. Суралцахуйн үр дүнгийн шалгуур боловсруулах аргачлал


                     Үнэлгээний нэгж     Нэгжийн суралцахуйн       Суралцахуйн үр дүнгийн   Үнэлгээний шалгуурын
                                                                                      Үнэлгээний шалгуурын
                                          Нэгжийн судалцахуйн
                                                                Суралцахуйн үр дүнгийн
                      Үнэлгээний нэгж
                                                                                       гүйцэтгэлийн түвшин
                                                үр дүн
                                                                     шалгуур
                                               үр дүн          үнэлгээний шалгуур    гүйцэтгэлийн түвшин
                                                                  тодорхойлох
            Дүрслэх  урлаг,  технологийн  агуулга,  суралцахуйн  зорилтын  өргөн  хүрээний,  хамгийн  чухал  мэдлэг,
            чадварыг харгалзан “Үнэлгээний нэгж”-ийг, нэгж агуулгын “Суралцахуйн үр дүн”-г тодорхойлсон болно.
             Үнэлгээний нэгж
               Үнэлгээний нэгж гэдгийг тухайн ангийн агуулга, суралцахуйн зорилтын харилцан уялдаа холбоог
               харгалзан бүлэглэсэн агуулгын нэгж гэж ойлгож болно.


            Дүрслэх урлаг, технологийн хичээлийн үнэлгээний нэгжийг сургалтын хөтөлбөрийн агуулгын тогтолцоо,
            анги хоорондын залгамж холбоог харгалзан төлөвлөсөн. Сургалтын хөтөлбөрийн агуулга үнэлгээний
            нэгжийг хүснэгт 1-ээр харуулав.



                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14