Page 15 - Дүрслэх урлаг, технологи
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

             I түвшин: Хүүхдийн зураг, бүтээлийн  дүр, дүрслэлийг тоочин нэрлэдэг.
             II түвшин: Хүүхдийн зураг, бүтээлийн гол ба туслах дүрийг ялгаж нэрлэдэг
             III түвшин: Хүүхдийн зураг, бүтээлийн гол ба туслах дүрийн онцлогийг тодорхойлдог.
             IV түвшин: Хүүхдийн зураг, бүтээлээс төрсөн сэтгэгдлээ зургаар илэрхийлдэг.
            Даалгавар 1. “Өнхрүүш” сэдэвт зургийг ажиглаарай. Даалгаврыг дараах алхмаар гүйцэтгээрэй.

                                      Алхам 1. “Өнхрүүш” зурагт юу юу дүрслэгдсэн байна вэ? Тоочин нэрлээрэй.
                                                                  Өнхрүүш, нар, үүл, байшин, мод, цэцэг (1 оноо)

                                      Алхам 2. Зургийн гол, ба туслах дүрийг ялгаж нэрлээрэй.
                                                 Гол  дүр: _____________________________________
                                                Туслах дүр:  ___________________________________        (2 оноо)

                                      Алхам 3. Зургийн хавтгайгаас гол ба туслах дүрийг олж тодорхойлж зургийн
                                      хавтгайд хэрхэн байрлуулж зурсныг тайлбарлаарай.                              (3 оноо)

                                      Алхам 4. “Өнхрүүш” сэдэвт зургаас төрсөн сэтгэгдэл, гол ба туслах дүрийн
                                      ойлголтоо илэрхийлж сэдэвт зураг зураарай.                                             (4 оноо)
             Маша, нас 9. “Өнхөрүүш”

            Б/.  Явцын  үнэлгээ:  Явцын  үнэлгээ  нь  сурах  үйл  ажиллагааг  танин  мэдэх,  суралцахуйд  дэмжлэг
            үзүүлж,  сурлагын  ахиц  амжилтад  эерэгээр  нөлөөлдөг.  Явцын  үнэлгээг  хичээл,  сургалтын  явцад
            хэрэгжүүлэх  ба  багшлахуй,  суралцахуйн  үйл  ажиллагааны  салшгүй  нэг  хэсэг  байна.  Явцын  үнэлгээг
            маш сайн зохион байгуулснаар эцсийн үнэлгээний үр дүнг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой.
            Юуг, яаж үнэлэх вэ?
            Хүснэгт 6. Явцын үнэлгээ

             Юуг үнэлэх вэ?                          Яаж үнэлэх вэ?
             Сурагчийн ахиц дэвшил                  Танин мэдэхүйн түвшинд тохирсон даалгавар боловсруулж
                                                    хянах 1
             Сурагчийн ташаа ойлголт                Ажиглалт, даалгаврын гүйцэтгэлээр илрүүлж залруулах
             Сурагчийн хоцрогдож байгаа шалтгаан Хоцрогдож  буй  шалтгааныг  ажиглалт,  даалгавраар
                                                    тодруулах
             Сурагчийн амжилт                       Урамшуулах
            Суралцахуйн  үйл  ажиллагааны  явцад  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуурт  тохирох  үнэлгээний  рубрик
            боловсруулж сурагчдыг үнэлж болно.
            Жишээ 2. Суралцахуйн үр дүнгийн шалгуур:  ДУТ3.1 ҮД5. Ш4. Цаасыг нугалж хайчлан олон дүрс үүсгэх
            аргаар тэгш хэмт чимэглэлийн загвар  бүтээдэг.
            Хүснэгт 7. Рубрикийн загвар
                                                             Үлгэр жишээ Боломжийн байна Бодох хэрэгтэй
                 Шалгуур
                                                                1 оноо          3 оноо            5 оноо
                 Цаасыг 1 нугалж хайчлан тэгш хэмт дүрс
              I                                                                                   
                 үүсгэж тайлбарлаж чадсан.
                 Бүтээлийн онцлогт нийцүүлэн цаасыг сонгож
              II                                                                                  
                 давхарлан нугалж чадсан.
             III  Нугалж бэлтгэсэн цаасан дээр  олон дүрс                                         
                 үүсгэх аргаар тохирох дүрсийг зурж чадсан.
                 Цаасыг нугалж хайчлан олон дүрс үүсгэх
             IV аргаар тэгш хэмт чимэглэлийн загвар хийж                                          
                 чадсан.

            1    Явцын үнэлгээгээр сурагчийн ахиц дэвшлийг хянаж амжилтад хүрэхэд чиглүүлнэ.

                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20