Page 13 - Дүрслэх урлаг, технологи
P. 13

Сургалтын
                                                                             Суралцахуйн үр
                                                          Суралцахуйн үр
                                      Үнэлгээний нэгж
                                                              дүн
                                                                             дүнгийн шалгуур
                    агуулга (СЗ)




                                           АЙ/ БҮЛЭГ СЭДЭВ
                        Дүрслэх урлагийн
                          Урлан бүтээх
                                               I
                                                           II
                                                                                   IV
                                                                       III
                        Соёлын үнэт зүйл
                                                                                 түвшин
                                   Мэдрэх, хүлээн авах
                                                                       /Гүйцэтгэлийн түвшин/
                                   (Ажиглах, эргэцүүлэн бодох)

                                 (Илэрхийлэх)
                                       хөтөлбөрийн   хэл  Бүтээх, гүйцэтгэх   түвшин    түвшин    түвшин   ҮНЭЛГЭЭ
                          Ойлгох/ үнэлэх

             БҮТЭЭЛЧ ЭРЭЛХИЙЛЛИЙН АРГА
               БАРИЛ
                                                    ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                                     Зураг 4. Бүтээлч эрэлхийллийн арга барил (БЭАБ), сурагчдын эзэмших чадвар

                                                   ✓
                                               Мэдрэх хүлээн авах: Ажиглах, эргэцүүлэн бодох
                                               (Хүрээлэн буй орчноо харж ажиглах, ойлгох, утга өгөх)
                  Мэдрэх,          Бүтээх,     Бүтээх, гүйцэтгэх: Илэрхийлэх
                хүлээн авах       гүйцэтгэх
                                               (Өөрсдийн санаагаа дүрслэл ашиглан бүтээх, турших, мэдрэмж,
                                               туршлагаа солилцох, санаа хөгжүүлэх)
                                               Ойлгох/ үнэлэх: Бүтээлч эрэл хайгуул хийх
                                               (Сурагчид урлагийн үнэ цэнийг олж харах, өөрсдийн амьдрал дахь
                        Ойлгох/үнэлэх
                                               дүрслэх урлагийн холбоо хамаарлыг ухааран ойлгох чадвар)

                   Үнэлгээний арга зүй
            Суралцахуйн үр дүн, сурагчдын эзэмших мэдлэг чадварыг үнэлэх арга зүйг бүдүүвчээр үзүүлье.
                                                                                  Зураг 5. Үнэлгээний арга зүй
                    Юуг үнэлэх                       Яаж үнэлэх                       Үнэлэх арга
                                                                                        хэлбэр
                     •Суралцахуйн үр                •Үнэлгээний                        • Аман болон
                      дүнг                           шалгуур                            бичгийн, практик
                                                     (Гүйцэтгэлийн                      (Сонгох/ задгай
                                                                                        даалгавар,
                                                     түвшин)
                                                                                        сурагчдын бүтээл)
             Үнэлгээ түүний төрөл, хэлбэр:

            Үнэлгээний  талаарх  ойлголтыг  олон  янзаар  тодорхойлсон  байдаг.  Тухайлбал,  “...аливаа  зүйлийн
            мөн  чанар,  үнэ  цэнийг  тодорхойлох  үйл  явц”  (OCED),  “Үнэлгээ  нь  хөгжлийн  үйл  ажиллагааны
            төлөвлөлт,  хэрэгжилт,  үр  дүнг  хянуур,  системтэйгээр  эргэж  харах  хандлага”  (SIDA),  “...чанарын
            тухай  мэдээлэл  цуглуулах,  шинжилгээ  хийх,  тайлагнах  үе  шатуудыг  агуулсан  цаашдын  бодлого,
            хэрэгжилтийг  тодорхойлох  систем  бүхий  эрэл  хайгуул”  (World  Bank)  гэж  тодорхойлсон  байдаг
            бол  манай  боловсролын  салбарын  үнэлгээний  бодлогын  баримт  бичгүүдэд  “Сурагчдын  сурах  үйл
            ажиллагааг  мэдээлэх,  сайжруулах,  шаардлагатай  тохиолдолд  шийдвэр  гаргах  зорилгоор  системтэй
            мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх үйл явц”-ыг үнэлгээ хэмээнэ гэсэн ойлголтод санал нийлж
            хэрэгжүүлж байна.
            Сургалтын үйл ажиллагаанд үнэлгээг дараах байдлаар авч үзэж байна.
            1. Оношлох үнэлгээ (diagnostic assessment)
            2. Явцын үнэлгээ (formative assessment)
            3. Үр дүнгийн үнэлгээ (summative assessment)

            Оношлох  үнэлгээ  гэдэг  нь  хичээлийн  жилийн  эхэнд  эсвэл  сургалтын  үйл  ажиллагаа  эхлэхээс
            өмнө  суралцагчийн  мэдлэг,  чадварын  түвшнийг  тандах  зорилготой  үйл  явц  бол  явцын  үнэлгээ  нь
            суралцахуйг  дэмжих,  сайжруулах  зорилгоор  хичээл  сургалтын  явцад  тогтмол  хийх  үнэлгээг  хэлдэг
            байна.  Харин  үр  дүнгийн  үнэлгээ  нь  тодорхой  хугацаанд  суралцагчийн  олж  авсан  мэдлэг,  чадварын
            түвшнийг хэмжихэд чиглэдэг байна. Оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээний ялгааг түлхүүр асуултаар
            тодруулбал:

                   Үнэлгээний төрөл                                  Түлхүүр асуулт
                1. Оношлох үнэлгээ           Сурагчид юу хэрэгтэй байна вэ?
                2. Явцын үнэлгээ             Сурагчид хэр сайн суралцаж байна вэ?
                3. Үр дүнгийн үнэлгээ        Сурагчид хэр сайн сурсан бэ? Ямар түвшинд хүрсэн бэ?



                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18