Page 10 - Дүрслэх урлаг, технологи
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 1. Үнэлгээний нэгж (3 дугаар ангийн агуулгын жишээн дээр)

                Сургалтын хөтөлбөрийн агуулга /бүлэг/                            Үнэлгээний нэгж

                                1. Дүрслэх урлаг                       а. Дүрслэх урлагийн хэл
                                                                       б. Урлан бүтээхүй
                                2. Технологи                           в. Соёлын үнэт зүйл

                                                                       г. Хоёр ба гурван хэмжээст бүтээл
            Үнэлгээний нэгжид хамаарах агуулгын хүрээг дараах байдлаар тодорхойлсон.

            (а) “Дүрслэх урлагийн хэл”-ийн тухайд дүрслэх урлагийн бүтээлийг бүтээж буй зохиомжийн хэрэгслүүдийг
            танин  мэдэх,  онцлог  шинжийг  мэдэрч  туршилтын  бүтээл  хийх,  дүрслэлийн  хэл,  нэр  томъёог  үйл
            ажиллагаатай холбон ойлгох
            (б) “Урлан бүтээхүй”-н тухайд сурагчид дүрслэлийн арга, хэрэгслээр дамжуулан бодит байдлаас хүртэж
            зурж, дүрслэх өөрийн сэтгэгдлээ зурах, дүрслэх, бүтээх үйлээр илэрхийлэх
            (в)  “Соёлын  үнэт  зүйл”-ийн  тухайд  өөрийн  орны  болон  бусад  улс  орнуудын  дүрслэх  урлагийн  зарим
            бүтээлээс сонгож, уран бүтээлчдийг таньж мэдэх, дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан урлагийн үнэ
            цэнэ, амьдрал дахь дүрслэх урлагийн холбоо хамаарлыг ухаарч ойлгох

            (г)  Хоёр  ба  гурван  хэмжээст  бүтээл-ийн  тухайд  сурагчид  хоёр  ба  гурван  хэмжээст  бүтээлийг  зохиох,
            хийхдээ,  бүтээлийн  онцлог  шаардлагад  нийцүүлэн  материал,  багаж  хэрэгсэл  сонгох,  зохиомжийн
            хэрэгсэл, зарчим, зохиомжийн ойлголтоо илэрхийлэх
             Суралцахуйн үр дүн


               Суралцахуйн үр дүн гэдэг нь тухайн нэгжийн агуулгын судалсны эцэст хүрэх үр дүн юм.

            Суралцахуйн  үр  дүнг  анги  тус  бүрийн  үнэлгээний  нэгжид  хамаарах  агуулгын  хамгийн  чухал  мэдлэг,
            эзэмших чадварыг багтаан тодорхойлсон. Хүснэгт 2-оор харуулав.

            Хүснэгт 2. Үнэлгээний нэгж агуулгын суралцахуйн үр дүнг тодорхойлсон аргачлал (VI анги)

                      Сургалын хөтөлбөрийн агуулга,
              №                                            Үнэлгээний нэгж      Нэгжийн суралцахуйн үр дүн
                            суралцахуйн зорилт
                   3.1е.  Хүүхдийн  зураг,  бүтээлүүдээс                          ДУТ3.1 ҮД2. Сурагч уран
                   төрсөн сэтгэгдлээ зургаар илэрхийлэх                         зургийн бүтээлүүдээс гол ба
               1   3.1ж.  Бодит  болон  хийсвэр  зургийг    Урлан бүтээхүй      туслах дүр болон орон зайн
                                                                                 илэрхийллийг харьцуулан
                   харьцуулан  орон  зай  илэрхийллийн                          тодорхойлж ойлголтоо зураг
                   ялгааг тайлбарлах                                              дүрслэлээр илэрхийлнэ.



               Суралцахуйн үр дүнгийн кодын тайлбар: (ДУТ) Дүрслэх урлаг, технологийн, (3) 3 дугаар анги, (1)
               бүлэг/ай, (ҮД2) үр дүн 2 гэж ойлгоно.


            Нэгжийн суралцахуйн үр дүнгээс анги хоорондын болон тухайн ангийн агуулгын залгамж
            холбоо, өргөсөл, гүнзгийрлийг тодорхой харж болно.











             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15