Page 25 - Математик
P. 25

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


              3.2.  Шугаман ба квадрат  Шугаман ба квадрат       Шугаман ба квадрат  Шугаман ба квадрат
                   функц, урвуу         функц, урвуу хамаарлын  функц, урвуу          функц, урвуу
                   хамаарлын болон      болон зэрэгт функц,      хамаарлын болон      хамаарлын болон
                   зэрэгт функц,        илтгэгч функцийн         зэрэгт функц,        зэрэгт функц, илтгэгч
                   илтгэгч функцийн     графикийн шинж           илтгэгч функцийн     функцийн талаарх
                   графикийн шинж       чанаруудыг хэрэглэн      талаарх мэдлэг       мэдлэг ойлголтоо
                   чанаруудыг           тоймлон зурдаг,          ойлголтоо ашиглан    ашиглан танил бус
                   тодорхой             муруйн шүргэгчийг        танил нөхцөлд,       нөхцөлд, тохирох
                   параметрүүдээс       баримжаалан зурж         тохирох хүндрэлтэй   хүндрэлтэй нийлмэл
                   хамааруулан          налалтыг ойролцоогоор  нийлмэл бодлого        бодлого боддог.
                   тайлбарладаг.        тооцоолдог.              боддог.


                                                   Эх сурвалж: Математикийн хичээлийн сонгон судлах агуулгаар
                                                             суралцагчдын суралцахуйн үр дүн, БШУЯ, БҮТ, 2021
            Үнэлгээний  нэгж  2  дахь  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур  2.1-ийн  хүрээнд  сурагчид  функцийн
            талаарх  үндсэн  нэр  томьёо,  ухагдахууны  талаарх  мэдлэг  ойлголтоо  шууд  ашиглан  бодлого  бодох
            чадвартай  болно.  Харгалзааг  зургаар  өгч  функц  болох  эсэхийг  тайлбарлуулах,  болдог  тохиолдолд
            тэмдэглэгээ  ашиглан  бичих,  тодорхойлогдох  мужийн  өгсөн  утгад  харгалзах  функцийн  утгыг  олох
            (ГТ-2),  функц  болдог  эсвэл  болдоггүй  харгалзааг  жишээ  гарган  тайлбарлуулах  (явцын  үнэлгээн
            дээр  авсан  Жишээ  1  (ГТ-4)),  функц  болдог  харгалзааны  хувьд  тодорхойлогдох  муж,  утгын  муж,
            дүрийг  ялгаж  бичүүлэх  гэх  мэт  дасгалууд  ажиллуулах  замаар  функцийн  тодорхойлолтыг  ойлгуулах,
            харгалзааг  томьёогоор  өгч  үүнтэй  адил  бодлогуудыг  бодуулах  нь  сурагчдын  танин  мэдэхүйн
            үйл  явцыг  тодорхойгоос  хийсвэр  рүү  чиглүүлэн  удирдах  боломжийг  олгоно.  Энд,  “гүйцэтгэлийн
            түвшин” -ийг ГТ гэж товчлов.
            1.  D  =  {-1,  0,   1};  E  =  {-1,  0,   1,   2}  олонлогууд  өгсөн  бол  дараах  тохиолдол  тус  бүрд  xϵD,D→E
               харгалзаа  функц  болох  эсэхийг  шалга.  Функц  болдог  бол  тодорхойлогдох  муж,  утгын  муж,  дүр
               олонлогийг бичиж, координатын хавтгайд графикийг нь дүрсэл. (ГТ-3)
                                                                                    1
                                                                                                 1
                                                                                                      1
                    а.  x ↦ −3x+1          б. x ↦ 2x+1          в. x ↦ x +1          г. x ↦ |x|−1          д. x ↦              е. x ↦ −       x+
                                                        2
                                                                                    x            2    2
            2.  а.  Тогтмол  функц  болдог  харгалзааны  жишээг  диаграмм  ашиглан  дүрсэлж,  тодорхойлогдох  муж,
               утгын  муж,  дүрийг  ялгаж  бич.  Дараа  нь  координатын  хавтгайд  графикийг  нь  байгуул.  Функцийн
               график дээр оршдоггүй цэгийн жишээ 3-ыг гарга. (ГТ-4)
               б. D, E олонлогийн элементийн тоо тэнцүү байх тохиолдолд (тэнцүү биш байх тохиолдолд) D дээр
               тодорхойлогдсон  E  олонлогоос  утгаа  авдаг  бөгөөд  D-ийн  ялгаатай  элементэд  E-ийн  ялгаатай
               элемент  харгалздаг  байх  функцийн  жишээг  диаграмм  ашиглан  дүрсэл.  Координатын  хавтгайд
               графикийг  нь  байгуул  (энэ  нь  11  дүгээр  ангид  харилцан  нэг  утгатай  функцийг  судлах  үед  гол
               тулгуур нь болно). Функцийн график дээр оршдоггүй цэгийн жишээ 3-ыг гарга. (ГТ-4)

            Үнэлгээний  нэгж  2  дахь  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур  2.2-ын  хүрээнд  сурагчид  функцийн
            талаарх  үндсэн  нэр  томьёо,  ухагдахууны  талаарх  мэдлэг  ойлголтоо  хамтад  нь,  мөн  математикийн
            хичээлээр  өмнө  олж  авсан  бусад  мэдлэг  чадваруудаа  ашиглан  мэдээллийг  холбох,  нэгтгэх,  ялгах
            замаар бодлого бодох, хийсвэрлэлийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэр рүү шилжүүлэх гэх мэт чадвартай
            болно.  Жишээлбэл,  1  дүгээр  бодлого  нь  функцийн  тодорхойлолт,  магадлалын  үржүүлэх  дүрэм
            ашиглан бодох бодлого бөгөөд D;  E олонлогийн элемент цөөн байх тохиолдлоос эхлээд элементийн
            тоог  ихэсгэн  өргөтгөж  болно.  Хичээл  орох  явцад  ангид  болон  гэрийн  даалгавар,  дасгал  ажил,
            бие  даалтын  ажлаар  тухайн  хэлбэрийн  бодлогыг  хэр  зэрэг  бодсоноос  танил,  танил  бус  нөхцөл
            хамаарах тул энэ нь субьектив үзүүлэлт юм. Гэхдээ энд авч үзэхдээ сурах бичиг дэх жишээ, дасгал,
            нэмэлт дасгалд тухайн хэлбэрийн даалгавар агуулагдаж байгаа эсэхээр нь тодорхойллоо.
            1.  а.  D = {a,   b,   c};   E = { 1,   2}  бодит  тооны  дэд  олонлогууд  өгсөн  бол D  дээр  тодорхойлогдсон  E
               олонлогоос утгаа авдаг функц нийт хэд байх вэ? (ГТ-1)



                                                                                                          21
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30