Page 21 - Математик
P. 21
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Жишээ 6. Параллел ба перпендикуляр шулуунууд: Дараах шулуунууд өгөв.
y = – 2 (x – 3) 4y – x – 1 = 0 y – 2x = – 6 2y – x = – 1 y – 0.5x – 2 = 0
1 1
y = – x – y = x – 4 2y + x = 6 y + 2x + 4 = 0 – y – x + 3 = 0
4 2
Асуулт 1. Эдгээр шулуунаас аль 4 нь тэгш өнцөгтийн талуудыг агуулах вэ?
График байгуулахгүйгээр хариулж, хариултаа үндэслэн тайлбарла.
……………………………………………………………………………………………………………………………
Асуулт 2. Хажуу талын зурагт дээрх шулуунуудаас 3-ыг нь харуулсан бол тэгш
өнцөгт үүсгэж байхаар 4 дэх шулуун болон тэнхлэгүүдийг гүйцээж зур.
Үр дүнгийн үнэлгээ (Summative assessment)
Өмнө дурдсанчлан үр дүнгийн үнэлгээ буюу эцсийн үнэлгээ нь сурагчийн амжилтыг баримтжуулах,
бүртгэх үндсэн зорилгоос гадна сурагчдын суралцах үйл явцад дэмжлэг үзүүлэх хоёрдогч зорилгыг
хангахад чиглэдэг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 6 дугаар сарын
29-ний өдрийн А/425 дугаар тушаалын хавсралтад зааснаар үр дүнгийн үнэлгээ нь сурлагын
амжилтын үр дүнг хэмжих зорилготой бөгөөд дүн шинжилгээний үр дүнг нь сургалтын арга хэлбэр,
зохион байгуулалтад тохируулга хийхэд; сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэхэд;
сургуулийн үйл ажиллагаа, багшийн арга зүй, ур чадварыг сайжруулахад ашиглана гэжээ. Энэ
тушаалын хавсралтад зааснаар үр дүнгийн үнэлгээнд бүлэг сэдвийн төгсгөлийн, II ба IV улирлын
төгсгөлийн шалгалтууд болон анги дэвших шалгалт (АДШ - 3, 4, 6, 7, 8, 10, 11 дүгээр анги), улсын
шалгалт ( УШ- 5, 9, 12)-ыг багтаан авч үзсэн. Мөн түүнчлэн, боловсролын үнэлгээний байгууллага
нь үр дүнгийн үнэлгээний шалгуур боловсруулах ба анги дэвших шалгалтын хувьд боловсролын
асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, улсын шалгалтын хувьд боловсролын үнэлгээний
байгууллага нь даалгавар боловсруулах, даалгаврын сан бүрдүүлэх, зохион байгуулах, дүн
шинжилгээ хийх, тайлагнах үүрэг хүлээнэ гэж заасан. Бүлэг сэдэв, II ба IV улирлын төгсгөлийн
шалгалтуудын хувьд багш тухайн сэдвийн хүрээнд тодорхойлсон суралцахуйн үр дүн болох
3 хэмжээст хувьсагчийг (математикийн агуулга*математик чадвар*танин мэдэхүйн чадвар)
хэмжихүйц даалгавруудыг сонгон авч, зохих тохируулга, боловсруулалт хийн шалгалтыг зохион
байгуулах ба шалгалтын үр дүнд дүн шинжилгээ хийн баримтжуулах, сурагчдад мэдээлэх
төдийгүй сургалтын арга хэлбэр, зохион байгуулалтадаа тохируулга хийхэд ашиглана.
1.3. Асуудал, асуудал шийдвэрлэх арга, үнэлгээ
Бидний өдөр тутмын ажил амьдрал шийдлийг нь шууд мэдэх боломжгүй нөхцөл байдлаар дүүрэн
байдаг. Замын түгжрэлийг багасгахын тулд бид ямар арга хэрэглэх вэ? Сургуулийн барилгын
өргөтгөлийг бид хэрхэн барих боломжтой вэ? Шинэ бүтээгдэхүүнийг зорилтот бүлэгт сурталчлах
хамгийн үр дүнтэй арга нь юу вэ? Материалын өртгийг ихэсгэхгүйгээр түүнийг хэрхэн бат бөх
болгох вэ? Би эрүүл мэндийн даатгалын аль хөтөлбөрийг сонгох нь илүү өгөөжтэй вэ? Эдгээр нь
одоогоор тодорхойгүй байгаа тул шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлын тухай асуудал юм.
Эдгээр асуудлын нөхцөл байдал нь математикийн тооцооноос эхлээд гэр бүлийн хүчирхийллийг
хэрхэн багасгах талаарх нийгмийн төвөгтэй асуудлууд гэх мэтчилэн олон янз байдаг. Асуудлыг
олох, шийдвэрлэх нь нийгэм, соёл, оюуны үнэ цэнэтэй байх ёстой. Хэрэв хэн ч асуултад хариулах
шаардлагагүй гэж үзвэл асуудал гарахгүй. Асуудлыг шийдвэрлэх нь танин мэдэхүйн үйл явц
бөгөөд энэ талаар танин мэдэхүйн олон ойлголт байдаг. Жишээлбэл, асуудал шийдвэрлэх үйл
явцыг тайлбарласан мэдээлэл-боловсруулах загварууд байдаг. Эдгээр загваруудад, асуудлыг
шийдвэрлэх үйл явцтай холбоотой танин мэдэхүйн хоёр үйл явцыг тодорхойлдог (ойлгох үйл
явц, хайх үйл явц). Асуудлыг шийдвэрлэх өөр нэг алдартай загвар болох IDEAL (Bransford & Stein,
1984)-д асуудлыг тодорхойлох, дүрслэх/илэрхийлэх, боломжтой стратегиудыг судлах, стратегиудаа
хэрэгжүүлэх, хариуг шалгах, эдгээр үйл ажиллагааг үнэлэх нэгдмэл үйл явц гэж тодорхойлсон.
Асуудлыг шийдвэрлэхэд хамгийн их ашиглагддаг загваруудын нэг бол Поиа (1957)-ийн санал
17