Page 23 - Математик
P. 23
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Координатын хавтгайд 8 цэг өгсөн байна. График нь өгсөн цэгүүдийн
4-ийг дайрдаг шугаман функц олддог, үлдсэн 4-ийг нь ямар нэг квадрат
функцийн график дайран гарна. Эдгээр функцийг ол.
Шугаман функцийн хувьд Квадрат функцийн хувьд
– Шугаман фунцийн графикийг – Параболыг тоймлон зур
тоймлон зур – 4 цэгийн координатыг ол.
– 4 цэгийн координатыг ол. – Томьёог нь ол (Бодолтоо бич).
– Томьёог нь ол (Бодолтоо бич).
Жишээ 2. Дүрслэх илэрхийлэх, загварчлах, тооцоолох, тайлбарлах (10 дугаар ангийн “Үнэлгээний
нэгж 2” дахь суралцахуйн үр дүн 3-ын хүрээнд)
В машинтай хүн хөдлөөд удаагүй байхад А
машинтай хүн түүний хойноос хөдөлсөн ба
A машин хөдөлснөөс хойших зам-хугацааны
графикийг зурагт харуулав.
Асуулт 1. А машин хөдөлснөөс хойш 1
секундийн дараа хоёр машины хоорондох
зай хэдэн метр болох вэ? Хэдэн секундийн
дараа хоорондох зай нь 50 м болох вэ?
Асуулт 2. А машинтай хүн В машинтай хүнийг
ямар хугацааны дараа, ямар зайд гүйцэх вэ?
Хариугаа зууны орноор нарийвчил.
Асуулт 3. А, B машин хоёулаа тогтмол хурдтай
явж байгаа юу? Хариултаа тайлбарла.
Асуулт 4. 3 дахь секунд дээр А, B машины
хурд ямар байна вэ? Энэ үе дэх хурдыг
км.цагаар илэрхийл.
ХОЁР. ЖИШИГ ДААЛГАВАР
Бүрэн дунд боловсролын 10 дугаар ангийн “Үнэлгээний нэгж 2” дахь суралцахуйн үр дүнгийн
шалгуур 2.1, 2.2, 3.1, 3.2-ын хүрээнд жишиг даалгаврыг боловсруулан хавсаргаж байна.
Эдгээр шалгуурын агуулгыг боловсруулахдаа уг зөвлөмжийн 1.1 хэсэгт тусгасан онол арга зүйд
тулгуурласан бөгөөд дараах хүснэгтээр дэлгэрэнгүй харууллаа.
Хүснэгт 10. “Үнэлгээний нэгж 2” дахь суралцахуйн үр дүнгийн шалгуур
Суралцахуйн үр дүн Суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуур
2.1 Функцийг тодорхойлдог, өгсөн харгалзааг функц мөн эсэхийг
2. Сурагч функцийн таньдаг, шалгадаг, функцийн тодорхойлогдох ба утгын муж,
талаарх ойлголтоо хэрэглэн дүрийг таньдаг, тэмдэглэдэг, тодорхойлогдох мужийн өгсөн утгад
функцийн тодорхойлогдох харгалзах функцийн утгыг олдог, функцийн графикийг тодорхойлдог,
ба утгын муж, дүрийг олж, дүрсэлдэг.
графикийг дүрсэлдэг
болно. (10.3a) 2.2 Харгалзаа, функц, функцийн тодорхойлогдох муж, утгын муж,
дүр, графикийн талаарх ойлголтуудаа ашиглан бодлого боддог.
19