Page 30 - Математик
P. 30
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
ГУРАВ. НОТОЛГООНД СУУРИЛСАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
Явцын үнэлгээ: Нээлттэй асуулт асуух замаар явцын үнэлгээ хийх буюу дивергент явцын үнэлгээ
хийж буй тохиолдолд сурагчдын гүйцэтгэлийг рубрик ашиглан үнэлэх боломжтой. Энэ тохиолдолд
тухайн асуулттай холбоотой гол үзүүлэлт/шинжүүдийг ялгах хэрэгтэй. Зөвлөмж дэх явцын үнэлгээ
хэсэгт тусгасан Жишээ 1-ийн эхний хэсэгт функц болдог харгалзааны жишээ 4-ийг гаргах байсан.
Энэ асуултын хүрээнд сурагчид D, E гэсэн бодит тооны хоосон биш дэд олонлогууд сонгоод D→E
харгалзааг диаграмм ашиглан дүрслэх ба D олонлогийн элемент бүрд (нэгдүгээр нөхцөл) E
олонлогийн цор ганц (2 дугаар нөхцөл) элемент харгалздаг байхаар жишээ гаргаж, тайлбарлах
ёстой. Иймд ангийн нийт сурагчдын (эсвэл асуултад хариулсан сурагчдын) гаргасан жишээг
Хүснэгт 10-т харуулснаар ангилж, сурагчдын хийсэн тайлбаруудыг шинжлэх замаар тэдний буруу
ойлголтыг илрүүлэх боломжтой ба ингэснээр хичээлийн явцад эсвэл дараа нь дахин хэлэлцэх
замаар буруу ойлголтыг залруулах боломжтой.
Хүснэгт12. Жишээ1-ийн хувьд ашиглах үнэлгээний нэгдсэн хүснэгт
1 ба 2 дугаар 1 дүгээр нөхцөл 1 дүгээр нөхцөл 1 ба 2 дцгаар
нөхцөл хангасан боловч 2 хангаагүй ба 2 дугаар нөхцөл хангаагүй
хангасан дугаар нөхцөл хангаагүй нөхцөл хангасан
Нийт тоо
Тайлбарууд
Энэ асуултын хувьд гүйцэтгэлийн түвшнийг илэрхийлэх гол үзүүлэлт/шинж нь жишээ зөв байх,
тайлбар зөв байх юм. Иймд сурагчдын хийсэн тайлбаруудыг үнэлэх рубрикийг дараах байдлаар хийж
болох бөгөөд энэ рубрикийг ашиглан сурагч нэг бүрийн гүйцэтгэлийн түвшнийг гаргах боломжтой.
Хүснэгт 13. Жишээ 1-ийн хувьд ашиглах үнэлгээний рубрик
4 3 2 1
4 жишээ бүгд Хоёр жишээ нь зөв 1 жишээ зөв бөгөөд
Гүйцэтгэлийн зөв бөгөөд 3-4 жишээ зөв бөгөөд тэдгээрийг түүнийгээ бүрэн зөв
боловч зарим
түвшингийн бүх нөхцөлийг жишээг хэсэгчлэн бүрэн эсвэл эсвэл хэсэгчлэн зөв
агуулга бүрэн зөв зөв тайлбарласан хэсэгчлэн зөв тайлбарласан, эсвэл
тайлбарласан тайлбарласан бүх жишээ буруу
Жишээ 1-ийн дараагийн хэсэгт функц болдоггүй харгалзааны жишээ 4-ийг гаргах байсан ба дээрхтэй
адил рубрик ашиглан үнэлж болно.
Ухагдахууны сүлжээ бүтээх даалгавраар явцын болон оношлох үнэлгээ хийх үед ямар үзүүлэлтүүдийг
ашиглан шинжилгээ хийх вэ? Сурагчдын бүтээсэн ухагдахууны сүлжээ нь харилцан адилгүй
байдаг ба сурагчдын гаргах бодомжуудын нийт тоо тодорхойгүй, ухагдахууны сүлжээний бүтэц нэг
утгатай биш тул тэдний гүйцэтгэлийг үнэлэхэд нэлээн төвөгтэй. Иймд нэг хэмжээст онооны систем
хангалтгүй бөгөөд сурагчдын бүтээсэн ухагдахууны сүлжээнд үндэслэн үнэлгээ хийх үзүүлэлтүүдийг
тоон (нийт бодомжийн тоо ба сурагчийн бүтээсэн сүлжээн дэх зөв бодомжийн тоо гэх мэт) ба
чанарын (бодомжийн сонголт ба сүлжээний бүтцийн нарийн нийлмэл байдал) гэж ангилж болно.
Энэ тухай Зураг 1-д тодорхой харуулсан ба тухайн сүлжээ бүтээх даалгаврыг хэрхэн зохиомжилж
өгснөөс үнэлэх шалгуурууд хамаарах тул тэр бүрд тохирсон үнэлгээний рубрик зохион сурагчдын
гүйцэтгэлийг үнэлж, үр дүнд тулгуурлан суралцахуй багшлахуйн үйл ажиллагааг хэрхэн
менежмент хийх шийдвэрээ оновчтой гаргах нь зүйтэй.
Оношлох үнэлгээ: Сурагчид чиглэсэн оношлох үнэлгээ хийх нэг арга болох шинэ сэдэв дэх
ухагдахуун бүрд тохирох диагностик даалгавар, нээлттэй хариулт бүхий даалгавраар хичээлийг
эхлүүлж болох тухай өмнө танилцуулсан. Энэ тохиолдолд сурагчдын гүйцэтгэлд оноо өгөх нь
гол зорилго биш бөгөөд тэдний хариулт, тайлбаруудыг цуглуулж, ойлголтын түвшин нь юуг
илэрхийлж байгааг багш олж харах, ингэснээр хичээлийн явцад тэдэнд тулгарч болох бэрхшээлийг
урьдчилан таамаглаж, өмнө судалсан болон шинэ ухагдахуун, математик процессыг хооронд нь
26