Page 28 - Уран зохиол
P. 28
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
түүнд уншигчийн зүгээс өгч буй үзэл бодол, байр сууриа илэрхийлэн чөлөөтэй ярьж сурах, сургах
чадварыг эрэлхийлсэн чадвар хэрэгтэйг зөвлөнө. Мөн өндөр оноо авч чадсан 1-4 сурагчаар
үлгэрлүүлэх нь ач холбогдолтой. Гэвч Үндэсний ижилсэл, үнэ цэнт зүйл /хандлага/ шалгуурыг
83,33 хувиар хангасан нь сурагчдын хандлага өндөр байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл тэд
үндэсний онцлог болсон тэр үнэт зүйл зохиолд байгааг олж чадаж байна. Мөн бусдаас ялгарах
ялгаа, ижилсэх нийтлэг шинжийг ойлгож байгаа төдийгүй уран зохиол хүний амьдрал, зан чанар,
бахархал зэргээс чухал зүйл олж авч байгааг харуулж буй хэрэг болно. Чухамдаа үнэт зүйлийг ойлгож
байна, бас өөртөө бий болгож байгаа.
Цаашилбал: Илтгэлтэй холбоотой байр сууриа илэрхийлэх гүйцэтгэл нь 50%-тай
байгаа нь үнэндээ хувь хүний сэтгэхүйн чадвар, ярихуйн чадвар дундаж байгаа хэрэг. Тэгвэл
нэгдүгээрт, бусдын илтгэж ярьж байгааг сонсоод оюун дүгнэлт хийх нь үнэхээр оюун тархинаас
их зүйл шаардана. Иймийн тулд идэвхтэй сонсогч байх талаар зөвлөх. /би л ярьсан бол болно,
бусад нь хамаагүй гэх эсвэл одоо боллоо гэх хувиа хичээсэн үзэл гэх мэтийг гаргуулахгүй байх/
Хоёрдугаарт: Өрөөлийг хүндэтгэн үзэх үзэлтэй болгоход туслах. /Түүний уншиж, судалж, мэдсэнийг
нь, илүү хөдөлмөрлөснийг нь үнэлж харьцах ёс зүйтэй болгоход багш л гол үүрэг гүйцэтгэнэ. Хэн
нэгнийгээ ярьж байхад яриаг таслахгүй байх, “уучлаарай”, “баярлалаа” гэх үгс хэлүүлж сургах/
Гуравдугаарт: Уншсан зохиолын хүрээнд явуулж буй хэлэлцүүлэгт шүүмжлэн дүгнэлт өгөх
ганц шүүмжилчхээд байдаг чадвар биш, өөрөө бүтээлч уншсаны үр дүнд бий болдог гэдгийг
ухамсарлуулах. Дөрөвдүгээрт: Үзэл бодлоо илэрхийлэхдээ ерөнхий биш аль болох эшлэл, жишээ,
баримт, нотолгоотой хэлж байхыг зөвлөх. Үүний тулд тухайн зохиолын үг хэллэгийг цээжлэх,
зохиолын хэсгийн тоймлон өгүүлэхдээ зураг, схем ашиглах тухайн баримт жишээтэй холбоотой
бусад судалгааны бүтээлтэй харьцуулах, жиших, эш үндэстэй эх сурвалжийг дурдаж ярих.
Ийнхүү рубрик нь нотолгоонд үндэслэн суралцагчдын сурах арга барил болон мэдлэг,
чадвар, хандлагыг хэрхэн илэрч байгаад дүгнэлт хийх, тайлан бичихэд дэмтэй болдог байна. Нөгөө
талаар сурагчийн манлайлал, хандлага, төлөвшлийг рубрикээс харж тооцоход ч хэрэг болдог.
Бичгийн ажлын шалгалтын агуулгыг боловсруулах:
10- р анги: “Монголын эртний уран зохиол-Монголын нууц товчоо”
Сурагчид монголын эртний түүхэн зохиолын хам сэдвийн хүрээнд тусган эргэцүүлж, үндэсний
ижилсэл хийгээд үнэт зүйлсээ ойлгох /10.1а/ суралцахуйн зорилтын нэг хэмжүүр болох “Зохиолыг
тусган хүлээн авснаа /амаар/ илэрхийлдэг болсон байна” гэсэн үр дүнг хэрхэн үнэлэх тухай дээр
тайлбарласан. Харин бичгийн ажлаар сурагчдыг үнэлэхдээ “Зохиолыг задлан шинжлэх” үнэлгээний
нэгжид тулгуурлан бичгийн даалгавар боловсруулах аргачлал, үндэслэлийг авч үзье. Ингэхдээ олон
багш нартай сургуулийн багш нар хамтран ярилцаж боловсруулалт хийх нь хамгийн үр дүнтэй.
Суралцахуйн үр дүн нь:
Зохиолын бүтэц, хүүрнэлийн холбоо хамаарал ба дүрийн шинжийг тайлбарладаг болсон байна.
Зохиолын орчин нь дүрд нөлөөлж буйг тодорхойлдог болсон байна.
Зохиолын уншигчид үзүүлэх нөлөө ба далд утгыг тайлан тайлбарладаг байна.
Зохиолын хэл найруулгын нөлөө ба хэлний хэрэглээг үнэлж дүгнэдэг болсон байна.
Шалгуур нь:
Зохиолын өгүүлэгдэхүүн бүтэц, хүүрнэлийн холбоо хамаарлыг тайлбарладаг.
Зохиолын бодит ба хийсвэр дүрийг тайлбарладаг.
Зохиолын гадаад ба дотоод орчин нь дүрд нөлөөлж буйг тодорхойлдог.
Сэдэв, утга санаа, хам сэдвийн хамаарлаар далд утгыг тайлан тайлбарладаг.
Зохиолын хэл найруулга уран дүрслэл, яруу хэрэглүүр, бичил дүрслэлийн уншигчдад үзүүлэх
нөлөөг тайлдаг.
Зохиолын хэлний хэрэглээг үндэслэлтэй, баримт нотолгоотой, үнэлж дүгнэн бичдэг.
Тэгвэл гүйцэтгэлийн хүрэх түвшин өөрөө Блумын таксономийн танин мэдэхүйн түвшинд тулгуурласан
учраас Блупринт зохиоход их дөхөм юм.
24