Page 29 - Уран зохиол
P. 29

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Блупринт гэж юу вэ?
            Танин мэдэхүйн түвшнүүдээр даалгавруудынхаа тоог тогтооно. Өөрөөр хэлбэл үнэлэх төсөл зохионо.
            Ямар  хичээлийн,  хэддүгээр  ангид,  ямар  төрлийн,  юуны  шалгалтыг,  хэзээ,  ямар  хэлбэрээр,  юунд
            тулгуурлан авсан нь тодорхой байдаг. /хүснэгтээр үзүүлбэл/
                                    Уран зохиолын “Монголын эртний уран зохиол-Монголын нууц товчоо” нэгж
                Шалгалтын төрөл
                                    хичээлийн шалгалт
                      Анги          10
                    Хугацаа         60 минут
               Шалгалтын хэлбэр     Бичгийн ажил                                               Огноо ..........
                   Таксономи         Сэргээн санах,   Хэрэглэх    Задлан шинжлэх,    Үнэлэх,    Даалгаврын
                     /Блум/              ойлгох        /холбох/    нэгтгэн дүгнэх     бүтээх        тоо
                 Даалгаврын тоо            2              3               3             2           10
                   Хэсэг       I           2              3               3             1            9
                                      II                                                1            1

               Түвшний эзлэх хувь         20%           30%             30%            20%          100
            Үнэлгээний  хүрэх  түвшин,  хичээлийн  агуулга,  сурах  бичгийн  агуулга,  хүүхдүүдийн  бие  даан  уншсан
            чадвар,  ойлголт  мэдлэг,  тайлан  тайлбарлах  чадвар  зэргээс  шалтгаалан  асуулт  даалгавраа  хүнд
            хөнгөнийг үндэслэлтэй сонгож боловсруулна.
            1.  Шалгуурын төгсгөлд байгаа үйл үгийг ашиглах /тайлбарладаг, тодорхойлдог, тайлан тайлбарладаг,
               уншигчдад үзүүлэх нөлөөг тайлдаг, үнэлж дүгнэдэг гэх мэт/
               “Зохиолын орчин нь дүрд нөлөөлж буйг тодорхойлдог болсон байна” үр дүнгийн “Зохиолын гадаад
               ба  дотоод  орчин  нь  дүрд  нөлөөлж  буйг  тодорхойлдог”  шалгуурын  I  “сэргээн  санах”  түвшнийг
               илрүүлэх асуултыг боловсруулна.
            2.  Шалгуур нь хэдийгээр “тайлбарлах” байлаа ч агуулгын гүнзгийрэл, гүйцэтгэлээс хамаарч хэрэглэх
               эсвэл  үнэлэх  бүтээх  түвшний  даалгавар  болж  болох  талтай.  “Зохиолын  бодит  ба  хийсвэр  дүрийг
               тайлбарладаг” шалгуурын
               “Дүрийн  хэлсэн  үг,  хийсэн  үйлдлээс  нөхцөл  байдлыг  тайлбарладаг”  гэдгийг  шинжлэхэд  “хэрэглэх
               холбох” түвшний даалгавар болно. Жишээлбэл:
               Бодончар,  Буха  хатаги  ахын  хойноос  даган  хатирч  өгүүлрүүн:  “Ах  аа,  ах  аа,  бие  тэргүүтэй,  дээл
               захтай  нь  сайн”  /МНТ3/  гэсэн  үгийг  тухайн  нөхцөл  байдалтай  холбон  тайлбарлаарай  гэвэл
               тэд  иргэний  ахуй  байдал,  аж  төрөлтэй  холбож  илэрхийлэх  учраас  тэр.  Тиймээс  шалгалтынхаа
               даалгаврын /тавил/ асуултаас хамаарч аль түвшний асуултаар шалгаж, яаж оноожуулах вэ? гэдэг
               бол үнэндээ биднээс ихээхэн чадвар шаардаад байгаа юм.
               IV түвшинд “Бодит ба хийсвэр дүрийн шинжийг зорилго, хүсэл эрмэлзэл, үг, үйлдлээс нь; зохиолын
               сэдэв,  утга  санаанд  хэр  нөлөөлснийг;  нөхцөл  байдалд  татан  оруулж  буй  шалтгааныг;  дүр
               бүтээснээрээ  уншигчдад  юуг  хэлэхийг  хүссэнийг  тайлбарладаг”  шалгуурынхаа  дагуу  асуултаа
               сурагчдад ойлгомжтойгоор найруулах хэрэгтэй. Жишээлбэл: Бодончар, Буха хатаги ахын хойноос
               даган  хатирч  өгүүлрүүн:  “Ах  аа,  ах  аа,  бие  тэргүүтэй,  дээл  захтай  нь  сайн”  /МНТ3/  гэсэн  үг  нь
               утга  санаанд  хэр  нөлөөлснийг  тайлбарлаарай  гэвэл  сурагчаас  нэлээд  олон  зүйлийг  шаардаж
               хариулах юм.
               Бодончар  урагт  эс  тооцогдон  “гол  дайрт,  годил  сүүлт  орогшин  хул  морио  унаж  үхвэл  үхье,
               амьдарвал амьдаръя” гэж одохдоо өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж уухдаа тэдний байдлыг
               гүнзгий  судалж,Түнхэлэг  горхиноо  бүхий  иргэнд  эзэнгүй,  их  бага,  сайн  муу,  толгой  шийр  цөм
               нэгэн  адил  чацуу  буюу  толгойлогчгүй  байгааг  анзаарч  мэдсэний  үндсэн  дээр  хялбар  эзэлж
               болохыг  “бие  тэргүүтэй,  дээл  захтай  нь  сайн”  үгээр  илэрхийлсэн  бөгөөд  зохиолын  утга  санаанд
               захирах, захирагдах ёс, нийгмийн байгууллын үзэл санааг илэрхийлжээ мэтээр хариулах нь үнэлэх
               бүтээх  түвшний  гүйцэтгэл  болно.  Нөгөө  талаар  бодит  дүрийн  үг,  үйлдлээр  дамжуулан  тайлан
               тайлбарлаж байгаа чадвар болно.


                                                                                                          25
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34