Page 23 - Уран зохиол
P. 23
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Гурав. Нэгжийн
үнэлгээний жишиг
даалгавар
3.1. Үнэлгээний даалгавар боловсруулах нь:
X ангийн Уран зохиолын эх зохиолыг уншиж агуулгыг ойлгосон
үр дүнг үнэлэх даалгавар боловсруулах аргачлал, үндэслэлийг
тайлбарлая. Ер нь нэг мэргэжлийн олон багш нартай сургуулийн
заах аргын нэгдэл хамтран ярилцаж боловсруулалт хийх нь
хамгийн үр дүнтэй.
Суралцахуйн үр дүн нь: Зохиолыг тусган хүлээн авснаа /амаар буюу
бичгээр/ илэрхийлдэг болсон байна. Энэ нь гурван шалгууртай.
Шалгуур тус бүр дөрвөн түвшинтэй. Шалгуур нь:
Зохиолыг хам сэдвийн хүрээнд тусган эргэцүүлснээ илэрхийлдэг.
Уншсан зохиолын хүрээнд сэтгэгдэл, мэдрэмж, үзэл бодлоо
илэрхийлдэг.
Үндэсний ижилсэл, үнэ цэнт зүйлсээ ойлгосноо илэрхийлдэг.
Тэгвэл үр дүнд хүрэхийн тулд /үр дүнд хүргэхийн тулд/, идэвхтэй,
судалгаат уншлага хэрэгтэй. Үүний тулд ганцаар болон хамтран
унших нь нээлттэй. Сурагч уншсан зохиолыг тусган хүлээн
авснаар /амаар буюу бичгээр/ юуг илэрхийлдэг болсон байх
вэ? гэдгийг хүснэгтээс харьцуулалт хийж ажиглавал ялгаатай
байдлыг мэднэ.
19