Page 27 - Уран зохиол
P. 27
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Дөрөв. Нотолгоонд
суурилсан шинжилгээ
хийх аргачлал
Ангийн сурагчдыг илтгэл бэлдсэн байдлаас хамааран сурагчдыг
хоёр хувааж хэлэлцүүлж болно. Сурагчдын авсан онооны
нэгтгэлээр сурагч бүрийн тухайн зохиолыг тусган хүлээж авсан
үр дүн харагдахаас гадна, сургалтын үр дүн харагдана. Түүнд дүн
шинжилгээ хийнэ.
Тухайн ангийг 30 сурагчтай гэж үзвэл:
Түвшний шалгуур
Гүйцэтгэл Хувь
I II III IV
Түүх, нийгэм, соёл хам
сэдвийн хүрээнд тайлан 1 9 13 7 66,67
тайлбарлаж илтгэх
Үндэсний ижилсэл, үнэ 5 15 10 83,33
цэнт зүйл /хандлага/
Илтгэлтэй холбоотой байр 5 10 12 3 50,00
сууриа илэрхийлэх
Нийт 6 24 40 20
Хувь 6,67 26,67 44,44 22,22
Хэвтээ шугамын үзүүлэлтээс дүгнэлт хийж, юуг анхааран
ажиллах вэ? I, II түвшний эзлэх хувь 33, 34 байгаа нь энэ
түвшнийг ахиулах эрэл хайгуул, арга барил хэрэгтэй юм. Өөрөөр
хэлбэл I түвшний 6 сурагчийн сурах арга барилд өөрчлөлт
оруулахын тулд эх зохиолыг дахин уншуулах, давтах, бусдаар
тусламж дэмжлэг хүргэхээс өгсүүлээд олон арга замыг олно.
II түвшний сурагчид нь хэдийгээр зохиолыг ойлгосон ч дутуу
хандах, тайлбарлах чадвар дутмаг байгаад дүгнэлт хийж
гүйцээн ойлгох, аливаад өнгөц биш гүн хандах арга барилыг
бий болгох талаар зөвлөж туслах.
Харин босоо шугамын үзүүлэлтээс сурагч тайлбарлаж
сурахын тулд зохиолын түүх, нийгэм, соёлын хам сэдэвт
дэвшүүлсэн асуудлыг хэрхэн олох, түүнээс үүдсэн өөрт
бодогдсон зүйл, далд /ил/ утгыг тайлан тайлбарлах арга,
23