Page 31 - Уран зохиол
P. 31

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            НЭР ТОМЬЁО, ТАЙЛБАР:

            Далд  утга  /Implisitive  meaning/:  Зохиолын  өгүүлэмжээр  дамжин  шууд  илэрдэггүй,  тусгай  судалгаа,
            тайлал, тайлбар шаарддаг гүн бүтэц дэх утгыг хэлнэ.
            Зохиогч /Author/: Зохиолч, кино бүтээгчид гэх мэт уран бүтээлийн үүсгэн бүтээгчийг хэлнэ.
            Зохиогчийн дуу хоолой /Author`s voice/: Зохиолчийн хувийн итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл, үнэт
            зүйлийн чиг баримжаа, байр суурь, өөрийн үгээ илгээж буй арга.
            Орчин  /Setting/:  Зохиолын  үйл  явдал  болж  байгаа  орон  ба  цагийг  орчин  гэнэ.  Орчинд  цаг,  орон,
            нарийн ширийн зүйлс болон нөхцөл байдлын дундах шалтгааныг авч үзнэ.
            Өнгө аяс /Tone/: Зохиолыг хүлээн авсан уншигчийн сэтгэл санаанд нөлөөлж буй байдал.
            Сэдэв  /Theme/:  Бичвэрийн  үндсэн  санааг  авч  үзнэ.  Эхэд  дэвшүүлсэн  асуудал  буюу  юуны  тухай
            бичсэн үндсэн суурь мэдээлэл.
            Тайлан  тайлбарлах  бичвэр  /Interpretive  texts/:  Бичвэрийн  анхны  зорилго  бол  дүр,  үйл  явдал,
            санаа,  илэрхийлэл,  үзэл  баримтлал  зэргийг  тайлбарлах  ба  тайлах  явдал  болно.  Үүнд  өөрийн  ба
            бусдын  намтар,  хэвлэл  мэдээллийн  өгүүлэл,  баримтат  кино  болон  бусад  уран  сайхны  бус  бичвэрүүд
            хамаарна.
            Төрөл зүйл /Genre/: Бичвэрийн түүх болоод утгыг харгалзсан ангилал. Жишээ нь: адал явдалд, хайр
            дурлалын, шинжлэх ухааны, зөгнөлт зохиол гэх мэт. Мөн хэлбэр бүтцээр нь ангилна. Жишээ нь: яруу
            найраг, өгүүллэг, намтар гэх мэт.
            Уран зохиол /Fiction/: Уран сэтгэмжээр ургуулан зохиож, уран сайхны хэл найруулгаар бүтээсэн, үйл
            явдал бүхий өгүүлэлт зохиол. Өгүүллэг, тууж, туульсын найраглал гэх мэт шүлэглэсэн ба үргэлжилсэн
            үгийн аль ч хэлбэрээр байна.
            Уур  амьсгал  /Atmosphere/:  Дүрүүдийн  хоорондох  харилцаанаас  уншигчийн  хүлээж  авч  буй
            мэдрэмжийг уур амьсгал гэнэ. Уур амьсгал нь орчныг бүтээх бичлэгийн сэтгэл хөдлөл юм уу, сэтгэл
            санааны байдлыг авч үзнэ.
            Утга санаа /Main idea/: Тухайн зохиолын үйл явдлаар дамжин илэрч байгаа үндсэн дүгнэлт.
            Үзэл санаа /Point of view/: Бичвэр дэх дүрийн ба зохиогчийн үзэл бодол.
            Хам  сэдэв/  Хам  бичвэр  /Context/:  Бичвэрийн  дотор  үзүүлсэн  орон,  цаг  болоод  нөхцөл  байдлыг
            хам  сэдэв  гэнэ.  Хам  сэдэв  ерөнхийдөө  нийгэм,  түүх,  соёлын  нөхцөлүүд  юм  уу,  нөхцөл  байдлын
            онцлогийг харуулна. Хам сэдэв нь санааг ойлгох явцад уншигч сонсогчдын дурдсан танил бус үгийн
            хэрэглээгээр илэрнэ.
            Хандлага /attitude/: Нөхцөл байдал, дүр, санааны тухай үзэл бодлын арга зам. Жишээ нь: Зохиогч ба
            хүлээн авагч хэн нэгэн юм уу, ямар нэгэн зүйлээр сөргөлдөх юм уу, туслах магадлал.
            Хувиргасан бичвэр/ хувиргасан бүтээл /Transformation text/: Бичвэрийн анхны хэлбэрийг өөрчилсөн
            бичвэр. Тайз дэлгэцийн бүтээл, хялбаршуулсан бичвэр болон аман зохиолын хувилбар бичвэрүүд.
            Бодит дүр: Түүхэн цаг үед байсан дүрээс эх авч гаргасан дүр.
            Түүхэн дүр: Уран зохиолын бүтээлд уран дүрийн түвшинд боловсруулсан уран сайханжсан баримтат
            дүрийг  түүхэн  дүр  гэнэ.  Түүхэн  дүр  бүхэн  бодит  дүр  мөн  боловч  бодит  дүр  бүхэн  түүхэн  дүр  байж
            чаддаггүй.
            Хийсвэр дүр: Бодитой бус, санаа сэтгэлийн хий дүрийг хийсвэр дүр гэдэг.
            Дүрийн бодгаль шинж: Тухайн дүрд байх давтагдашгүй шинжийг хэлдэг
            Дүрийн нийтлэг шинж: Тухайн цаг үе, нийгмийн хүрээний олон хүнд байдаг зан чанар ааш авирыг нэг
            дүрд шингээж дүрслэхийг хэлдэг.
            Бодит  ба  хийсвэр  дүр,  дүрийн  бодгаль  ба  нийтлэг  шинж  нь  утга  санаанд  хэрхэн  нөлөөлдөг  вэ?
            Дүрүүд харилцаанд орж зөрчил үүсгэнэ. Хэрэг явдал, үйл явдлын цогц байдлыг бий болгоно. Дүрийн
            өсөлт өөрчлөлт, бууралтыг харуулна.





                                                                                                          27
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36