Page 32 - Уран зохиол
P. 32

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үндэсний  ижилсэл:  Үндэстэн  гэдэг  бол  хэл,  газар  нутаг,  эдийн  засаг,  соёлын  нийтлэг  байдалтай
            ард  түмэн  юм.  Ижилсэл  гэдэг  нь  англи  хэлний  “Identity”  (ижилсэл)  гэсэн  үг  юм  байна.  Үндэсний
            ижилсэл  гэдгийг  хялбар  тодорхойлбол  хүн  өөрийгөө  аль  нэг  улс,  үндэстэнд  хамааруулан  ойлгох
            тэр  мэдрэмж,  шинж  тэмдгийг  хэлдэг  ажээ.  Тэнгэр  ивээлээ,  тэнгэр  өршөөг,  тэнгэртээ  залбиръя
            гэж  тэнгэрээ  дээдэлдэг  нь  монголчууд.  Хөх  тэнгэр,  хөх  толбо,  хөх  бичиг  гэж  ярьж  ойлгодог  нь
            мөн  л  манай  монгол  үндэстэн.  Үүнийг  л  үндэсний  ижилсэл  гэж  үздэг  аж.  Үндэсний  ижилсэл  нь
            бусад үндэстнээс ялгарах ялгарал болдог.
            Хүүрнэн  өгүүлэгч:  Зохиолын  өгүүлэгдэхүүн  болоод  орон  цагийг    танилцуулж  буй  хүн.  Нэгдүгээр
            биеэс  буюу  өгүүлэгч  нь  өөрөө  тухайн  зохиолын  баатар  мэтээр  үйл  явдлыг  хүүрнэдэг.  Гуравдугаар
            биеэс  буюу  болж  буй  үйл  явдлыг  хөндлөнгөөс  харж  буй  хүний  үүргээр,  эсвэл  бүхнийг  мэдэгчийн
            байдлаар  хүүрнэдэг.  Хоёрдугаар  биеэс  буюу  хоёр  биеийн  харилцан  яриагаар  үзүүлнэ  эсвэл
            захидлын хэлбэрээр үзүүлнэ.
            Үнэ цэнт зүйлс:
            Үнэ  цэнт  зүйлс  нь  харьцангуй  ойлголт  бөгөөд  гагцхүү  үүгээр  тодорхойлогдохгүй  юм  гэдгийг  сайн
            ойлгоорой.  Зохиолд  үндэсний  онцлог  ялгааг  үзүүлсэн  хэсэгт  тулгуурлан  нийтлэг  ижилслийг  /соёл,
            зан  заншил,  үзэл,  хүний  мөс  чанар/  ойлгосноороо  тухайн  үндэстэн  нь  бусад  үндэстнээс  ялгарч
            байгаа  ялгаа  нь  үндэсний  үнэт  зүйлийн  нэг  болно.  Зохиолын  утга,  агуулгаас  хүний  амьдрал,  зан
            чанар,  бахархал  зэрэг  чухал  зүйл  ойлгож,  эх  орон,  түүх,  соёл,  хэл,  байгаль,  өв  уламжлалаараа
            бахархаж,  түүнийг  хайрлан  хамгаалахыг  эрмэлзэж  буй  байдал  нь,  басхүү  өөрийн  үзэл  бодлоо
            илэрхийлэн  оролцож  байгаа  нь  хувь  үнэт  зүйл  болж  байгаа  юм.  Уран  зохиол  нь  ингэж  нийгэм  дэх
            хувь  хүний  төлөвшил,  ёс  суртахуун,  бие  хүн  болоход  хүчтэй  нөлөөлдөг  аж.  Энэ  нь  ч  бас  үнэ  цэнт
            зүйлийн нэг.
            Зохиогчийн үг сонголт:
            Уран дүрийн үгийн санд ойролцоо үг, ижил үг, эсрэг үг, хуучин үг, шинэ үг, харь үг, нутгийн аялгууны
            үг,  мэргэжлийн  үг,  этгээд  үг,  бүдүүлэг  үг,  төсөөт  үг,  тонгоруу  үг,  өвөрмөц  хэлц  зэргийг  сонгон
            хэрэглэхдээ зохиолч уншигчтайгаа хэрхэн холбоо тогтоосныг тайлбарлана.










































             28
   27   28   29   30   31   32   33   34   35   36