Page 24 - Уран зохиол
P. 24

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                                                       Шалгуурын түвшин
              Анги
                            I                  II                    III                      IV
                    Түүх, нийгэм,     Зохиолын доторх үг,  Зохиолд /түүх,          Зохиолд дэвшүүлсэн
                    соёлын хам        өгүүлбэрт үндэслэн   нийгэм, соёл/-ын хам    /түүх, нийгэм, соёл/-ын
                    сэдвийн хүрээнд  /түүх, нийгэм,        сэдэвт ямар асуудал     хам сэдэв юуг
                    юуны тухай        соёл/-ын хам         дэвшүүлсэн, ямар хэрэг   бодогдуулсан, далд
                    өгүүлснийг        сэдвийн алинд        явдлаар үзүүлснийг      /ил/ утгыг тайлж байгаа
                    /ерөнхий          хамаарч байгааг      өөрийн үзэл бодол,      өөрийн үзэл бодол, байр
                    ойлголт/          тогтоож,  юуг тусган  байр суурьтай холбон   сууриа илэрхийлдэг.
                    илэрхийлдэг.      авснаа илэрхийлдэг. илэрхийлдэг.
                                      Уншсан зохиолын
                    Бусдын            хүрээнд асуулт       Уншсан зохиолын         Уншсан зохиолын хүрээнд
                                                           хүрээнд асуулт асууж,
                    санал бодлыг      тавьдаг, бусдын                              шүүмжлэн дүгнэлт өгдөг,
               10   хүлээцтэй         санал бодлыг         хариулт өгдөг, бусдын   бусдын санал бодлыг
                    сонсдог,          хүлээцтэй            санал бодлыг хүлээцтэй   хүлээцтэй сонсож, өөрийн
                                                           сонсож, сэтгэгдэл,
                    сэтгэгдлээ        сонсож, сэтгэгдэл,   мэдрэмж, үзэл бодлоо    үзэл бодлоо чөлөөтэй
                    илэрхийлдэг       мэдрэмжээ            илэрхийлдэг.            илэрхийлдэг.
                                      илэрхийлдэг.
                                      Зохиолын утга,       Зохиолоос үндэсний      Зохиолоос үндэсний
                    Зохиолын хэрэг    агуулгаас өөрт       онцлог ялгааг харуулж   онцлог илэрсэн хэсгийг
                    явдлаас өөрт      болоод бусдад        буй хэсгийг сонгосноо;   сонгож, нийтлэг
                    хэрэгтэй эерэг    хэрэгтэй сургамж,    утга, агуулгаас         ижилслийг; зохиолын
                    зүйлийн талаарх  үлгэрлэж болох        амьдрахуйд, ёс зүйтэй   утга, агуулгаас хүний
                    ойлголтоо         зүйлийн талаарх      болоход үлгэрлэсэн      амьдрал, зан чанар,
                    илэрхийлдэг.      ойлголтоо            чухал зүйл ойлгосноо    бахархал зэрэг чухал зүйл
                                      илэрхийлдэг.         илэрхийлдэг.            ойлгосноо илэрхийлдэг.

             Зохиолыг  хам  сэдвийн  хүрээнд  тусган  эргэцүүлснээ  илэрхийлдэг  шалгуурын  дээд  түвшин
               нь  зохиолд  дэвшүүлсэн  /түүх,  нийгэм,  соёл/-ын  хам  сэдэв  юуг  бодогдуулсан,  далд  /ил/  утгыг
               тайлж  байгаа  өөрийн  үзэл  бодол,  байр  сууриа  илэрхийлэх  чадвар  юм.  Сурагч  энэ  түвшинд
               хүрэхийн  тулд  юуг  хийх  ёстой  вэ  гэхээр  эх  зохиолоо  бүрэн  уншсан,  түүний  дагуу  бүтээлч  үйл
               ажиллагаа  хийсэн,  мөн  зохиолоо  өөрийн  үзэл  бодолтой  холбон  илэрхийлэх  арга  барилтай
               болсон  байхаас  гадна  зохиолд  үзүүлсэн  орон,  цаг  болоод  нөхцөл  байдлыг,  хам  сэдвүүдийг
               ойлгосон байх. Өөрөөр хэлбэл нийгэм, түүх, соёлын нөхцөлүүд юм уу, нөхцөл байдлын онцлогийг
               ойлгосноо  тайлан  тайлбарлана.  Тэгвэл  багш  сурагчаа  хэрхэн  үнэн  зөв  үнэлж  дүгнэх  вэ?
               асуудал бол бас л нарийн төлөвлөлт, менежменттэй холбоотой юм.
             Уншсан  зохиолын  хүрээнд  сэтгэгдэл,  мэдрэмж,  үзэл  бодлоо  илэрхийлдэг  шалгуурын  дээд
               түвшин  нь  уншсан  зохиолын  хүрээнд  шүүмжлэн  дүгнэлт  өгдөг,  бусдын  санал  бодлыг  хүлээцтэй
               сонсож, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм. Сурагч энэ түвшинд хүрэхийн тулд бүтээлч
               /ажиглалт,  судалгаатай/  уншлага  хийсэн  байх  нь.  Зохиолын  хэрэг  явдал,  хүүрнэн  өгүүлэгчийн
               мэдээлсэн  орон,  цаг,  нөхцөл  байдлын  дунд  бодгаль  хүний  санаа  сэтгэл,  үзэл  бодолтой  уншигч
               /өөрийгөө/  холбон  санал,  сэтгэгдлээ,  зохиол  дахь  хэрэг  явдал,  үзэгдэл  зэргээс  нарийн  гярхай
               мэдэрсэн  мэдрэмжээ  жишээ  баримттай  холбон  ярьдаг,  бусдыг  сонсдог,  бас  хариулт  өгч
               чаддаг байж гэмээнэ шалгуурыг хангана гэсэн үг.
             Үндэсний  ижилсэл,  үнэ  цэнт  зүйлсээ  ойлгосноо  илэрхийлдэг  шалгуурын  дээд  түвшин  нь
               зохиолоос үндэсний онцлог илэрсэн хэсгийг сонгож, нийтлэг ижилслийг; зохиолын утга, агуулгаас
               хүний  амьдрал,  зан  чанар,  бахархал  зэрэг  чухал  зүйл  ойлгосноо  илэрхийлэх  бөгөөд  зохиолд
               үндэсний  онцлог  ялгааг  үзүүлсэн  хэсгийг  олж  нийтлэг  ижилслийг  тайлбарлана.  Тайлбарлахдаа
               тухайн  үндэстэн  нь  бусад  үндэстнээс  ялгарч  байгаа  ялгааг  баримтаар  тайлна.  Зохиолын  утга,
               агуулгаас  хүний  нийгмийн  амьдрал,  соёл,  зан  заншил,  үзэл,  хүний  мөс,  зан  чанар,  бахархал
               зэрэг  чухал  зүйл  ойлгоно.  Ийнхүү  хувь  хүнд  улс  үндэсний  онцлог,  хүний  амьдрал,  зан  чанар,
               бахархал  зэрэг  мэдрэгдэж  байгаа  нь  /бүтээл  туурвил,  соёл  гэх  мэт/,  бас  зохиолоос  олж  явсан



             20
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29