Page 10 - Физик
P. 10

СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ















            Нэг. Үнэлгээний нэгж,
            суралцахуйн үр дүнг

            тодорхойлсон байдал







            1.1  Үнэлгээний нэгжид хуваасан байдал

            Юу үнэлэх вэ гэдэг асуудлаас эхэлье. Суралцахуй, хичээл, сургалт,
            ахиц, амжилт, үр дүн, явц, оролцоо, идэвх, мэдлэг, чадвар, гүйцэтгэл,
            цогц  чадамж,  сэдвийн,  бүлгийн,  нэгжийн,  жилийн,  боловсролын
            шатлалын  гээд  маш  олон  зүйлийг  үнэлэх  тухай  яриа  гарч  болох
            юм.
            Энд  бид  суралцахуйн  үр  дүнг  нэгжилж  үнэлэх  тухай  ярих  болно.
            Бид  үнэлгээний  нэгжийг  сургалтын  хөтөлбөрийн  нэгжтэй
            адилаар  авсан.  Энэ  нь  хөтөлбөртэй  нийцүүлэх,  зөрчил  үүсгэхгүй
            байх, хөтөлбөр ба суралцахуйн үр дүн хоёрын уялдаа холбоог нь
            алдагдуулахгүй байхтай холбоотой. Гэхдээ багш Та өргөн утгаар нь
            үнэлгээний  нэгжийг  ойлгож,  бүлэг  сэдвээс  хамаарахгүйгээр
            судлагдахууны  ерөнхий  үр  дүнг  үнэлж,  түүнд  сурагчдыг  хүргэж
            чадвал  гайхамшгийг  бүтээх  болно.  Жишээлбэл,  ХҮЧ  гэсэн
            ойлголтыг  механикийн  динамикийн  бүлэгт  хамаатуулан  ойлгож
            болох  ч  өргөтгөж  Амперын  хүч,  Лоренцын  хүч,  Кулоны  хүч,
            шингэний  гадарга  таталцлын  хүч  гэх  мэт  хүчний  олон  хэлбэрийг
            оруулан  тооцвол  хүчний  тухай  ойлголт  өргөсөж  үнэлгээний
            нэгж  маань  ХАРИЛЦАН  ҮЙЛЧЛЭЛ  гэсэн  ХӨТӨЧ  САНАА  -нд
            хамаарах  болно.  Харин  харилцан  үйлчлэлийн  хүчийг  ЭНЕРГИ,
            МОМЕНТУМ-тай  холбовол  ХАДГАЛАГДАХ  чанараар  баяжиж,
            нэг  бүлэг  сэдвийн  хүрээнээс  хальж  ХАДГАЛАГДАХ  ЧАНАР  гэсэн
            ХӨТӨЧ  САНАА-тай  холбогдох  болно.  Харин  хүчийг  түүний  үр
            дагавартай  холбож  харвал  ХӨДӨЛГӨӨН  БА  ХАРИЛЦАН  ҮЙЛЧЛЭЛ
            гэсэн ХӨТӨЧ САНАА-тай холбогдох болно. Энэ утгаараа материйн
            хөдөлгөөний  олон  хэлбэртэй  уялдах  сэжүүр  гарч  ирнэ.  Иймд
            үнэлгээний нэгжийг явцуу ба өргөн утгатай динамик хувирамтгай
            шинжтэй гэж ойлговол зохино. Агуулгын хүрээнд эзэмшсэн суурь,
            цогц  мэдлэг,  чадварыг  Үнэлгээний  нэгжээр  багцлан  илэрхийлж
            байгаа  юм.  Гэхдээ  уламжлалт  бүлэг  сэдвийн  хүрээнд  үнэлгээг
            сайтар багцлан хийж, сургаж чадвал хөтөч санааны чадвар далд
            утгаар бүрэлдэж том дэвшилд хүрэх нь дамжиггүй.




             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15