Page 9 - Физик
P. 9

СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ






                                                       ОРШИЛ

                    Суурь  ба  бүрэн  дунд  боловсролын  сургалтын  хөтөлбөр  (2019),  Сургалтын  хөтөлбөрийг
            хэрэгжүүлэх  суралцахуйн  удирдамж  (2019),  Сургалтын  хөтөлбөрийн  хэрэгжилтийг  дэмжих  арга
            зүйн  зөвлөмж  (2020),  Суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур  (2021),  Суралцахуйн  үр  дүнгийн  шалгуурыг
            хэрэглэх  зөвлөмжийг  багш  Таны  гарт  хүргээд  байна.  Сургалтын  хөтөлбөр  нь  оролтод  суурилсан
            буюу  физикийн  хичээлээр  юу  судлах,  ямар  цогц  мэдлэг  чадвар  эзэмших,  ямар  хандлага  төлөвших
            талаар  өгүүлдэг.  Тэгвэл  физикийн  хичээлийн  нэгж  бүрийг  судалсны  дараа  юу  мэддэг,  чаддаг  болох
            ямар  Шинжлэх  Ухаанч  Арга  Барил  эзэмшихийг  Суралцахуйн  Үр  Дүн,  энэ  үр  дүнд  хүрснийг  юугаар
            нотлох  вэ  гэдгийг  нэгж  бүрийн  Шалгуур  харуулна.  Шалгуурт  нийцүүлсэн  үнэлгээний  даалгаврыг
            хэрхэн  гүйцэтгэснийг  Гүйцэтгэлийн  түвшингээр  тогтооно.  Даалгавар  бүрийн  гүйцэтгэлийн
            дүнг  нэгтгэж  Нэгжийн  ба  Жилийн  эцсийн,  Суурь  ба  Бүрэн  дунд  боловсролын  үр  дүнгийн
            гүйцэтгэлийг тооцоолж мэдлэг чадварын бүтцийг гарна гэж ойлгох нь зүйтэй.
            Суралцахуйн үр дүнгийн шалгуурыг хэрэглэх зөвлөмжөөс:
              •  Суралцахуйн үр дүнгийн шалгуур, түүний бүтэц, онцлогийн талаар
              •  Үнэлгээний нэгж гэж юу болох, түүний хэлбэрүүд ямар байдаг, бид ямар нэгжийг сонгосон талаар
              •  Суралцахуйн үр дүн, суралцахуйн зорилтын харилцан уялдаа, онцлог ялгааны талаар
              •  Суралцахуйн үр дүнгийн шалгуур, үзүүлэлтийн талаар
              •  Гүйцэтгэлийн түвшинг томьёолдог аргуудын талаар, физикийн хувьд гүйцэтгэлийн түвшинг хэрхэн
                томьёолсон талаар
              •  Үнэлгээний жишиг даалгавруудын янз бүрийн хувилбарын талаар
              •  Даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг хэрхэн үнэлэх талаар

            үзэж танилцах болно. Энэхүү товч зөвлөмжийн хүрээнд үнэлгээний нэгж бүрээр даалгавар боловсруулах,
            үнэлгээ  хийх  зөвлөгөө  өгөх  боломж  хомс  учир  суурь  ба  бүрэн  дунд  боловсролын  нэг  нэг  нэгжийн
            хүрээгээр жишээлэн үзүүллээ.
                    Үнэлэх гэдэг нь маш ярвигтай, олон талтай, олон арга хэлбэрээр янз бүрийн түвшинд явагддаг
            ойлголт  юм.  Түүнийг  зөвхөн  нэг  өнцгөөс  жижиг  хүрээгээр  харах  нь  сургалт  болон  түүний  үр  дүнг
            явцууруулж, хөгжлийг боймлох чөдөр болох ч талтай байдаг. Нөгөө талаас үнэлгээг хэт задгай орхих
            нь  үнэлгээний  субьектив  хандлагыг  өөгшүүлж,  багш  бүрийн  хувийн  туршлага,  үнэлэмжээр  асуудлыг
            шийдэхэд хүрч нэгдмэл, бодитой, обьектив байх чанараа алдахад хүрдэг.
                    Боловсролын үнэлгээний төвөөс хэрэгжүүлэхээс аргачлал нь манайд сургалтын практикт шинэ
            тутам нэвтэрч буй тул сайтар судалж, сургалтын практиктаа бүтээлчээр хэрэглэж хөгжүүлэхийг хүсэж
            байна.

























                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14