Page 29 - Биологи
P. 29
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Үнэлгээний нэгж 1. БИОЛОГИЙН МОЛЕКУЛУУД
Хүснэгт 10. Нэгжийн үр дүнгийн үнэлгээний даалгаврын блюпринт
СҮД-ийн шалгуур дахь
Суралцахуйн СҮД-ийн үнэлгээний сурагчийн хүрсэн түвшин Блумын түвшин
үр дүн шалгуур
I-II III-IV V-VI VII-VIII МО Х ЗШ ҮБ
А. Ус болон эрдэс ионы амьд
биед гүйцэтгэх үүргийг 1 1
тодорхойлдог
Биологийн
молекулуудын Б. Нүүрс ус, уураг, өөх
бүтцийг тосны биологийн үүргийг 1 1 1 2 1
бүдүүвчээр тодорхойлдог
илэрхийлж,
амьд биед Б. Нүүрс ус, уураг, өөх
гүйцэтгэх тос үүсэх конденсацийн 1 2 1 2
үүргийг урвалыг бүдүүвчээр зурдаг
тодорхойлж
чаддаг болно. Б.Уургийн анхдагч,
хоёрдогч, гуравдагч, 1 1 1 1 1 1
дөрөвдөгч бүтцийг дүрсэлж,
онцлогийг тайлбарладаг.
Тайлбар:
Сонгох даалгавар тус бүр 1 оноотой
Үнэлэх, бүтээх даалгаврыг задгай даалгаварт ихэвчлэн орууллаа.
МО – Мэдлэг ойлголтын түвшний даалгавар
Х – хэрэглээний түвшний даалгавар
ЗШ – задлан шинжлэх түвшний даалгавар
ҮБ – үнэлэх, бүтээх түвшний даалгавар
1.4. Шинжлэх ухаанч арга барил
Суурь боловсролын Биологийн хөтөлбөрт VI ангид шинжлэн судлах арга барил, VII –IX ангид шинжлэх
ухаанч арга барилыг хөгжүүлэхээр тусгасан бөгөөд үнэлгээний шалгуур боловсруулахад энэ арга
барилын хөгжлийг хөтөлбөрийн үнэлгээний зорилтын “В.Туршилт ба судалгаа хийх чадвар”-ын хүрээнд
тодорхой хэмжээгээр тусгасан.
Суурь боловсролын хүрээнд байгалийн ухааны хичээлүүд, түүн дотроо биологийн хичээлээр
суралцагчдад шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэх, аливаа асуудалд шинжлэх ухаанч арга
барилаар хандах хандлага төлөвшүүлэх нь суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгоход чухал
ач холбогдолтой.
Шинжлэх ухаанч арга барилыг сурагчийн хүрсэн 4 түвшинд үнэлсэн үнэлгээний шалгуур
боловсруулаагүй бөгөөд энэ зөвлөмжийн хүрээнд суурь боловсролын шинжлэх ухаанч арга барилын
зарим чадварын гүйцэтгэлийг 4 түвшинд хэрхэн үнэлэх жишиг болон түүнд тохирох даалгаврын
жишээг боловсруулан оруулав.
Биологийн багш нар өгөгдсөн жишгийн дагуу шинжлэх ухаанч арга барилын чадваруудын сурагчийн
хүрсэн түвшнийг тодорхойлон, түүнд тохирсон даалгавраар суралцагчдыг үнэлэх нь биологийн
хөтөлбөр эзэмших үйл явцад, эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
25