Page 27 - Биологи
P. 27
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Дээр өгөгдсөн 6 даалгаврыг ажиллуулах явцдаа “Нүүрс ус”-ны тухай шинэ мэдлэг ойлголтыг
эзэмшүүлэх боломжтой. Даалгавар ажиллах замаар мэдлэг, чадвар эзэмших нь суралцагчдыг бүтээлч
үйлд суралцахад туслах бөгөөд мөн өөрийн үнэлгээ хийх, агуулгад задлан шинжилгээ, үнэлэлт
дүгнэлт хийх чадварыг хөгжүүлнэ.
Даалгавар тус бүрийн үнэлгээний шалгуурын сурагчийн хүрсэн түвшинд тохируулан төсөөтэй
даалгавар нэмж зохиох, сурагчдаар бие даалган зохиолгох зэргээр даалгаварт суурилсан арга зүйн
тусламжтай суралцагчдын мэдлэг, чадвар эзэмших үйлийг идэвхтэй сургалтын хэлбэрээр зохион
байгуулж болно.
Үр дүнгийн үнэлгээг сургалтын дараа хийх бөгөөд суралцагчийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээний
шалгуурт хүрсэн байдлыг тогтоож, цаашид анхаарах зүйлийг тодорхойлох зорилгоор хийнэ.
Суралцагчийн тухайн хичээлийн жил, хагас жил, бүлэг, нэгж сэдвийн хүрээнд эзэмшсэн мэдлэг,
чадварын түвшнийг суралцагчийн хүрэх суралцахуйн үр дүнгийн шалгуурт үндэслэсэн суралцагчийн
хүрсэн түвшингээр тогтооно.
Үр дүнгийн үнэлгээг хийхдээ:
Үнэлгээний шалгуурт үндэслэн үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө буюу блюпринт
боловсруулна. Блюпринт гэдэг нь сургалтын хөтөлбөр дэх үнэлгээний зорилт, түүнд харгалзах
үнэлгээний суралцахуйн үр дүнгийн шалгуурт баримжаалсан суралцагч хүрсэн 4 түвшинд
харгалзах даалгаврын тоог заасан үнэлгээ хийх нарийвчилсан төлөвлөгөөг хэлнэ.
Үнэлгээний блюпринтэд үндэслэн үнэлгээний даалгавар боловсруулна.
Үр дүнгийн үнэлгээний явцад цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ.
Суурь боловсролын Биологийн хичээлийн IX ангийн “Хүний биеийн бүтэц, амьдралын үйл ажиллагаа”
үнэлгээний нэгжийг сонгон хийсэн үр дүнгийн үнэлгээний жишиг даалгаврын блюпринтийг
оруулав. Үнэлгээний жишиг даалгаврыг II хэсэгт боловсруулан оруулсан.
Үнэлгээний нэгж 2. ХҮНИЙ БИЕИЙН БҮТЭЦ, АМЬДРАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хүснэгт 9. Нэгжийн үр дүнгийн үнэлгээний даалгаврын блюпринт
СҮД-ийн шалгуур дахь
Суралцахуйн үр СҮД-ийн үнэлгээний сурагчийн хүрсэн түвшин Блумын түвшин
дүн шалгуур
I-II III-IV V-VI VII-VIII МО Х ЗШ ҮБ
А. Хоол боловсруулах
тогтолцооны эрхтэн тус
бүрийн дотоод бүтцийг 1 1 2 1 1
Хүний хоол гүйцэтгэх үүрэгтэй нь холбон
боловсруулах тайлбарладаг
эрхтний бүтэц
гүйцэтгэх Б. Хүнс тэжээлийн хүрэлцээ
үүрэгтэйгээ хангамж, хомсдолын
хэрхэн шалтгааныг илрүүлэн 1 1
зохилдсоныг хэлэлцдэг
тодорхойлж
чаддаг болно.
В.Хүнсний бүтээгдэхүүнд
агуулагдах шим бодисыг 1 1
туршилтаар илрүүлдэг
23