Page 36 - Монгол хэл
P. 36
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Суралцахуйн зорилт Суралцахуйн үр дүн
11.1б. Зохиогчийн дүгнэлт, баталгаа нотолгоог үзэл Сурагч зохиогчийн дүгнэлт, баримт нотолгоог
бодолтойгоо харьцуулж дүгнэх үзэл бодолтойгоо харьцуулж дүгнэдэг болсон
байна.
7 дугаар даалгаврын зөв хариулт: /6 оноо, баримт нотолгоо тус бүр 1 оноо/
Энэ даалгавар нь зохиогчийн ашигласан баталгаа нотолгоог “Цаст уулын хормой дахь цайлган
монголчууд энд дөрөвхөн мянгуулаа атлаа дөрвөн зууны түүхийг ажралгүй үүрээд иржээ.” гэсэн
дүгнэлттэй нь холбон ойлгох чадварыг илрүүлэх зорилготой.
1 дүгээр цогцолборт: Цастын Монгол” нэрээ яруу найраг шиг эрхэмлэж, угтах, үдэх
гийчдэдээ уйгагүй хэлж сануулцгаана.
2 дугаар цогцолборт: Цагаан сарын ширээн дэх идээ зоогийг тоочсон байдал
3 дугаар цогцолборт: Цагаан сарын “Амуур” мэндчилгээний үг
5 дугаар цогцолборт: Чингисийнхээ хөргийг эсгийн дээр хатгамалдан залсан байдаг.
8 дугаар даалгаврын зөв хариулт: В.1б, 2г, 3а, 4в /2 оноо/ Энэ даалгавар нь эхээд зохиогчийн ашигласан
нотолгоо, дүгнэлт, сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлсэн хэсгийг таньж олох чадварыг илрүүлэх
зорилготой.
9 дүгээр даалгаврын зөв хариулт: /6 оноо/. Энэ даалгавар нь зохиогчийн дүгнэлт, баталгаа нотолгоог
өөрийн үзэл бодолтой харьцуулан дүгнэх чадварыг илрүүлэх зорилготой. Цастын монголчуудыг
өнөөгийн бидэнтэй харьцуулж үзэл бодлоо илэрхийлсэн бол 3 оноо, өөрийн үзэл бодлыг
зохиогчийнхтой харьцуулан дүгнэсэн бол 6 оноо өгнө./
Суралцахуйн зорилт Суралцахуйн үр дүн
11.1в. Уран дүрслэл, мэргэжлийн үг хэллэгийг Сурагч зохиогчийн зорилго, уншигчийн
хэрэглэсэн зорилгыг тодруулж, утга, үүргийг сонирхлыг татахаар сонгосон орчин нөхцөл,
тайлбарлах цаг хугацаа, эхийн шалтгаан, үрийг тодруулж,
үг хэллэг, дүрслэлийг тайлбарладаг болсон
11.1г. Орон, цаг, зорилго, шалтгааны утгыг эхийн
жишээгээр харьцуулан, тайлбарлах байна.
10 дугаар даалгаврын зөв хариулт: /4 оноо, асуулт тус бүр 2 оноо/. Энэ даалгавар нь зохиогчийн
сонгосон үг хэллэг эхэд ямар үүрэгтэйг ойлгосноо харуулах зорилготой.
32