Page 37 - Монгол хэл
P. 37

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ














                                                       Дөрөв. Нотолгоонд

                                                       суурилсан шинжилгээ
                                                       хийх аргачлал








                                              Хичээлийн  жилийн  эхэнд  түвшин  тогтоох  гарааны  үнэлгээг
                                              хийдэг  уламжлалтай.  Ихэнх  тохиолдолд  сурагчдын  хэдэн  хувь  А,
                                              хэдэн хувь В, хэдэн хувь С, хэдэн хувь D, хэдэн хувь F үнэлгээтэй
                                              шалгагдсаныг  мэдээлдэг.  Харин  шалгалтын  үр  дүнд  шинжилгээ
                                              хийж, аль даалгаврын гүйцэтгэл хамгийн өндөр, аль хамгийн бага
                                              үзүүлэлтэй байсан, ямар агуулгыг сурагчид бүрэн дүүрэн эзэмшсэн,
                                              ямар агуулгыг дутуу хагас, ямрыг нь буруу зөрүү ойлгосныг илрүүлж
                                              түүнийг засаж сайжруулах ажил хийгдэх учиртай.

                                              Үр дүнгийн үнэлгээний үр дүнд үндэслэн нэг ангид сурагчид мэдлэг,
                                              чадварын түвшнээр хэд хэдэн бүлэг болгож, тус бүрээр ялгаатай
                                              даалгавар  өгч  ажиллуулах  замаар  хүүхэд  бүрийн  түвшнийг  нь
                                              ахиулах зорилго тавьж ажиллах хэрэгтэй.

                                              Үүнийг  “Ялгавартай  заах  арга  гэдэг  нь  хүүхдийн  сонирохол
                                              хэрэгцээ,  суралцах  мотив  зэрэгт  нь  тохируулан  өөр  өөр  байх
                                              сургалтын  арга  юм.  Маш  тодрхой  чиглэсэн  хичээлийн  зорилт,
                                              бүлэг бүрдүүлэх, урьдчилсан үнэлгээ буюу хариу арга хэмжээ, уян
                                              хатан бүлэг бүрдүүлэх, сургалтын явцад хүүхдийн сонгох боломж
                                              олгох,  явцын  үнэлгээ  зэрэг  ялгавартай  сургалтын  аргыг  зарим
                                              багш  тухайн  хичээлийн  агуулга,  хүүхдийн  хэрэгцээтэй  уялдуулан
                                              заадаг сайн арга гэж үздэг.  Ялгаатай хандах сургалт нь сурахад
                                              бэрхшээлтэй  болон  зохих  түвшинд,  үүнээс  өндөр  түвшинд  сурч
                                              байгаа сурагчдад тэдний түвшинд тохирсон асуудлыг шийдвэрлэх
                                              боломжийг олгодог.
                                              Сурагчдын даалгаврын гүйцэтгэлд шинжилгээ хийх жишээг дараах
                                              жишээгээр үзүүлж байна.



                                                   Аль нь гурван бүрэлдэхүүнт өгүүлбэр вэ?
                                                   /2 хариулт сонгож болно./
                                                         А.  Ирвэс нэвсийн унажээ. /0 оноо/
                                                         Б.  Мятав гэнэт ирвэс харжээ. /2 оноо/
                                                         В.  Ирвэс муухай дуугарсан. /0 оноо/
                                                         Г . Хусны үзүүр ирвэсийг шавхуурдсан. /1 оноо/



                                                                                                          33
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42