Page 35 - Монгол хэл
P. 35
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
б. Зүг мөрөө ч гаргасангүй. За яах вэ, Монголын цагаан сар өмнө бий шүү дээ гэж өөртөө зориулсан
өршөөлийн хууль санаачилж суув.
...........................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................
...........................................................................................................................................................................
Унших чадварыг үнэлэх даалгаврын зөв хариулт, тайлбар
Суралцахуйн зорилт Суралцахуйн үр дүн
1.1а. Аян замын тэмдэглэл эхийн бүтэц, агуулгын Сурагч уран зохиолын бус эхийн сэдэв, гол
уялдаа холбоог тайлбарлаж, сэдэв, гол санааг санааг тодорхойлж, агуулгын уялдаа холбоог
тодорхойлох” гэсэн суралцахуйн зорилт буюу тайлбарладаг болсон байна.
чадварыг илрүүлнэ
Энэхүү сорилын 10 даалгаврын эхний гурав нь сурагчдын эхийг уншаад хэр зэрэг ойлгосныг илрүүлэх
зорилготой даалгавар болно.
1 дүгээр даалгаврын зөв хариулт: Б.Хятад улсын нутаг дэвсгэрт
2 дугаар даалгаврын зөв хариулт: В. Эрхэм, хүндэт
3 дугаар даалгаврын зөв хариулт: А8, Б7, В2, Г4, Д3, Е6, Ё1, Ж5. Энэхүү даалгавар нь эхийн агуулгын
уялдаа холбоог ойлгосныг илрүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл цогцолбор бүрийн утгыг ойлгохтой
холбоотой юм.
Эхийг задлан шинжлэх чадварыг илрүүлэх даалгавар
4 дүгээр даалгаврын зөв хариулт: Дараах өгүүлбэрийг олж бичсэн бол 4 оноо өгнө. /Тус бүр 1 оноо/
2 дугаар цогцолбор: Дундад улс даяар улаан дэнлүү, улалзан дүрэлзэгч луун чимэглэлдээ
“шатаж ноцож” асан билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэнд
Сүбэй шенд элгэмсэг дулаахан монгол гэр бүлийн дунд тухлан цагаалж
суувай.
4 дүгээр цогцолбор: “За хүндэт гийчин минь гарч цагаална шүү дээ” л гэж байна.
6 дугаар цогцолбор: Хөгшид дээжлэх зан үйлийг нарийн дэс дарааллын дагуу
хийж цайг уруулдаа хүргэн буцааж өгөхөд л зочин цайгаа
өөрийн өмнө тавин уух эрхтэй болно.
8 дугаар цогцолбор Цаст уулын хормой дахь цайлган монголчууд энд дөрөвхөн мянгуулаа
атлаа дөрвөн зууны түүхийг ажралгүй үүрээд иржээ.
Энэхүү даалгавар нь цогцолбороос түлхүүр өгүүлбэрийг олох чадварыг илрүүлэх зорилготой.
5 дугаар даалгаврын зөв хариулт: А8. Энэ даалгавар нь эхээс зохиогчийн санааг олж тодорхойлох
чадварыг илрүүлэх зорилготой. Зохиогчийн санааг олж, тодорхойлсны дараа 8 цогцолбороос аль
цогцолборт ямар үг, өгүүлбэрээр илэрч байгааг тунгаан бодох учраас чадварыг илрүүлэх даалгавар
гэж үзнэ. Сурагчид ээлжит хичээлийн явцад зохиогчийн гол санааг олохын тулд цогцолбор бүрд
илрэх санааг ойлгож унших, тунгаан бодож сурсан байх учиртай. Тиймээс энэхүү даалгаврыг
гүйцэтгэхдээ цогцолбор бүрийн утгыг тодорхойлсны дараа хамгийн чухал буюу зохиогчийн хувьд
уншигчдад хэлэх гэсэн санааг олох учиртай юм. Хэрэв сурагч цогцолбор бүрийн утгын ялгааг
гаргах, цогцолборуудаас хамгийн чухал гол санааг олж унших арга барилд суралцаагүй бол зөв
хариултыг олох боломжгүй юм. 8 дугаар цогцолбороос бусад цогцолборт зохиогчоос уншигчдад хэлэх
гэсэн санаа илрээгүй, харин гол санааг дэмжих утгууд илэрнэ.
6 дугаар даалгаврын зөв хариулт: В. Ёс заншлаа гээгээгүй монгол үндэстний тухай.
Энэ даалгавар нь уншсан эхийг сэдвийг тодорхойлох чадварыг илрүүлэх зорилготой. Сурагчид
уншсан зохиолд ямар асуудал дэвшүүлснийг бодож, тунгаан унших арга барилтай болсон байх
учиртай. Үүний тулд цогцолбор бүрд юу өгүүлснийг тодорхойлсны үндсэн дээр эхэд зохиогчийн
дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг тодорхойлж чадах юм.
31