Page 19 - Биеийн тамир
P. 19

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                сонголтууд үнэмшилтэй байх боловч ямар ч тохиолдолд буруу байх.
            4.  Буруу  хариултуудыг  сайн  боловсруулах  нь  олон  сонголттой  даалгавар  боловсруулах  ажлын
                хамгийн  хэцүү  хэсэг  юм.  Сорил  боловсруулагч  нь  голдуу  эхний  2  буруу  хариултыг  хялбархан
                боловсруулдаг  боловч  сүүлийн  буруу  хариултыг  боловсруулахад  амаргүй  байдаг  тул  хялбар
                хариулт оруулах нь түгээмэл байдаг.
            5.  Даалгаврын хариултын сонголтууд логик дараалалтай байх
            6.  Даалгаврын хариултын сонголтууд давхцалгүй буюу бие биедээ агуулагдаагүй байх.
            7.  Даалгаврын  хариултын  сонголтуудын  хэлбэр  формат,  дүрмийн  бүтэц,  хэмжээ  (үг,  үсгийн  тоо,
                хэмжээ гэх мэт) ойролцоо байх.
            8.  Даалгаврын асуулт, хариултын сонголтуудад үгийг олон давтаж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
            9.  Хариултын  хувилбаруудын  тоо  3-аас  багагүй,  5-аас  ихгүй  байх  нь  зохимжтой  ба  хувилбарууд
                анхаарал татахаар үнэмшилтэй байх хэрэгтэй.
            10. Дээрх  сонголтууд  бүгд  зөв,  дээрх  сонголтууд  бүгд  буруу  гэсэн  сонголтуудыг  оруулахгүй  байх
                хэрэгтэй.
            11. Тестийн  зөв  хариултад  харгалзах  үсэг  бүрийн  эзлэх  хувь  хэмжээ  ойролцоогоор  тэнцүү  байх
                хэрэгтэй .
                        8
            Задгай  даалгавар:  Суралцагч  дэвшүүлсэн  асуултад  дэлгэрэнгүй  байдлаар  хариулахыг  шаарддаг
            бөгөөд  танин  мэдэхүйн  түвшний  хувьд  сэргээн  санах,  ойлгох  ур  чадвараас  илүү  дээд  түвшний  ур
            чадварыг үнэлэхэд чиглэгдэнэ.
            Алхамтай  задгай  даалгаврын  хувьд  өмнөх  асуултын  хариултаа  дараагийн  асуултыг  гүйцэтгэхэд
            ашиглаж  болдог  бол  багц  даалгаврын  хувьд  өмнөх  асуултын  хариултаа  дараагийн  асуултыг
            гүйцэтгэхэд  ашигладаггүй  байна.  Задгай  алхамтай  даалгавар  бага  ангид  2-4  алхамтай,  дунд  ангид
            2-6 алхамтай байж болно.
            Даалгавар  танин  мэдэхүйн  ямар  түвшнийх  байх  вэ?  АНУ-ын  эрдэмтэн  Блум  хүний  танин  мэдэхүйг
            6 түвшинд хуваан авч үзсэн.
            а.  Сэргээн  санах  түвшин,  б.  Ойлгох  түвшин,  в.  Задлан  шинжлэх  түвшин,  г.  Хэрэглэх  түвшин,
            д.  Үнэлэх түвшин, е.  Бүтээх түвшин гэсэн 6 түвшинд сурагчийг үнэлэхдээ танин мэдэхүйн түвшинд нь
            тохирсон даалгавар гүйцэтгүүлж үнэлнэ.

            Б. Сурагчийн эзэмшсэн хөдөлгөөний чадварыг үнэлэх аргууд
            Ажиглаж  үнэлэх  арга.  Сурагч  дасгалын  техникийг  хэрхэн  гүйцэтгэж  байгааг    буюу  хөдөлгөөний
            чадвар  эзэмшилтийг  үнэлэхэд  энэ  аргыг  хэрэглэнэ.  Сурагч  дасгалыг  зөв  гүйцэтгэж  байна  уу?,
            алдаатай гүйцэтгэж байна уу? гэдгийг ажиглаж, багш хувийн журналдаа тэмдэглэл хөтөлнө. Дасгалын
            техникийн  үндсэн  хэсэгт  алдаа  гаргаж  байвал  том  алдаанд  тооцно,  техникийн  бүрдэл  хэсэгт
            гарч буй алдааг жижиг алдаа гэж үзнэ. Дасгалын техник гүйцэтгэлийг үнэлэхдээ:
               -  Уг  дасгалын  техникийг  бүрэн  зөв,  өөртөө  итгэлтэй,  чөлөөтэй  гүйцэтгэвэл  -дээд  түвшин  (дээд
                  үнэлгээ)
               -  Дасгалын  техникийг  зөв,  чөлөөтэй  гүйцэтгэсэн  боловч  1-2  жижиг  алдаа  гаргавал  дундаж
                  түвшин (дундаж үнэлгээ)
               -  Дасгалын  техникийг  чөлөөтэй  гүйцэтгэсэн  боловч  техникийн  үндсэн  хэсэгт  1  алдаа  гаргасан,
                  эсвэл 3-аас дээш жижиг алдаа гаргавал -дундажаас доод түвшин (дунджаас доогуур үнэлгээ)
               -  Дасгалын  техникт  бүдүүлэг  алдаа  гаргасан,  эсвэл  3-аас  олон  жижиг  алдаа  гаргавал  доод
                  түвшин (доод үнэлгээ) гэж үнэлнэ.
            Хөдөлгөөний  тестээр  үнэлэх  арга.  Дасгалын  техникийг  агуулсан  хяналтын  тусгай  дасгалаар
            сурагчдын  техник  гүйцэтгэлийг  үнэлнэ.  Үнэлгээний  энэ  тестийг  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуурт
            нийцүүлэн багш боловсруулна.




            8    Ганбат,Л. бусад. (2019).”Даалгавар боловсруулах, даалгаврын сан ашиглах арга зүйн зөвлөмж”. УБ.х.2-3.

                                                                                                          15
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24