Page 24 - Биеийн тамир
P. 24
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Б. Сурагчийн эзэмшсэн хөдөлгөөний чадварыг үнэлэх жишээ
Ажиглан үнэлэх даалгаврын жишээ: IV ангийн үнэлгээний нэгж: Шидэх, дамжуулах
Шалгуур, үнэлгээ
Үнэлгээний даалгавар
I-II III-IV V-VI VII-VIII
Хананаас 2 м зайд 10 удаа бөмбөгийг 10 удаа 10 удаа 10 удаа
зогсон, волейболын хана руу шидээд бөмбөгийг хана бөмбөгийг хана бөмбөгийг хана
бөмбөгийг хоёр 8-аас олон удаа руу шидээд 6-7 руу шидээд 5 руу шидээд 3-4
гараар толгой дээрээс байг онодог. удаа байг онодог. удаа байг онодог. удаа байг онодог.
хана руу шидэж, 2.5 м
өндөрт буй 1х1 м нэг ч алдалгүйгээр 8-аас олон удаа бөмбөгөө биедээ бөмбөгөө биедээ
хэмжээтэй байг оноод, бөмбөгөө хоёр бөмбөгөө хоёр наан 6-аас олон наан 5-аас олон
доороос хоёр гараар гараар барьж гараар барьж удаа хоёр гараар удаа хоёр гараар
барьж авах авдаг. авдаг. барьж авдаг. барьж авдаг.
4-р ангийн “Шидэх, дамжуулах” бүлэгт “Волейболын бөмбөгийг хоёр гараар дээрээс хана руу
дамжуулж байг оноод, доороос хоёр гараар барьж авдаг” гэсэн суралцахуйн үр дүнгийн шалгуур
байгааг дээр харуулсан. Мөн гүйцэтгэлийн 4 түвшинд нийцүүлэн үнэлгээний даалгаврыг хэрхэн
боловсруулахыг эндээс тодруулж үзээрэй.
Бага ангийн сурагчдын сурах үйл явцыг дэмжих, идэвхжүүлэх нэг арга бол тэднийг үнэлэх явдал
юм. Хичээлийн явцын үнэлгээг сурагчидтай хамтран хийх нь тэднийг үнэлгээнд татан оролцуулж
буй хэрэг бөгөөд дээрх даалгаврыг нэг сурагч гүйцэтгэх үед нөгөө нь түүнийг ажиглан хэдэн
удаа байг онон бөмбөгөө амжилттай барьж авсныг тоолон, багшид мэдээлэх, багштай хамтран
гүйцэтгэлийг үнэлэх зэргээр сурагчдыг идэвхжүүлэн ажиллаарай. Сурагч бүрт үнэлгээний
даалгаврыг дахин гүйцэтгэж үнэлгээгээ ахиулах боломж олгохыг бодоорой.
Хөдөлгөөний тестээр үнэлэх даалгаврын жишээ:
IV ангийн үнэлгээний нэгж: Шидэх, дамжуулах
Үнэлгээний Үнэлгээний оноо ба шалгуур
даалгавар 18-20 оноо 14-17 оноо 10-13 оноо 7-9 оноо
Хурдтай гүйлтээс, Хурдтай Дунд зэргийн Хурд багатай
бөмбөгөө 10 гүйлтээс, хурдтай гүйлтээс, гүйж, мэдэгдэм
10 м зайнаас м-ээс хол шидээд, бөмбөгөө 8-10 бөмбөгөө зогсолттойгоор,
гүйж, 150 гр шидэлтийн м хол шидээд, 6-8 м хол шидээд, бөмбөгөө 6 м-ээс холгүй
жинтэй жижиг шугамыг давж шидэлтийн шидэлтийн шидээд, шидэлтийн
бөмбөгийг хол гишгэлгүй шугамыг давж шугамыг давж шугамыг давж
шидэх
зогсдог. гишгэлгүй гишгэлгүй гишгэлгүй зогсдог.
зогсдог. зогсдог.
Дээрх даалгаврыг сурагч гүйцэтгэхдээ жишээ нь, гүйлтээс жижиг бөмбөгийг 8 м хол шидвэл
15 оноо, 9 м хол шидвэл 16 оноо, 10 м хол шидвэл 17 оноо өгч болох боловч бөмбөгөө зөв бариад
хэр хурдтай гүйсэн, бөмбөгөө гаргах үедээ зогсолт хийсэн эсэх, шидэлтийн шугамыг давж гишгэсэн
эсэх зэргийг харгалзан 1-2 оноог нэмж тооцож болно.
Сурагчдын үнэлгээг тэмдэглэх хуудасны жишээ загвар
20