Page 20 - Биеийн тамир
P. 20
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
В. Сурагчийн бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийг үнэлэх аргууд
Сургалтын нормоор үнэлэх арга. Биеийн тамирын хичээлээр судалсан дасгалыг гүйцэтгэх
хөдөлгөөний чадвар ба бие бялдрын бэлтгэлжилтийг үнэлэх норм боловсруулж сурагчдыг үнэлнэ.
Сургалтын нормыг тогтоохдоо заавал судалгаанд үндэслэх бөгөөд сурагчдын ялгаатай байдлыг
харгалзан өөр өөр түвшинтэй норм боловсруулж болно. Суралцагчийн биелүүлж буй нормыг
өмнөхтэй нь жишиж, ахиц амжилтыг тодорхойлно.
Хөдөлгөөний тестээр үнэлэх арга. Сурагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг хяналтын тусгай
дасгалаар үнэлэх аргыг хөдөлгөөний тест гэдэг. Хөдөлгөөний тест нь тодорхой шалгуурыг хангасан
байх шаардлагатай тул олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн “хөдөлгөөний тест”-ийг хичээлийн
үнэлгээнд ашиглана.
Сургалтын тэмцээнээр үнэлэх арга. Тодорхой нэг бүлэг сэдвийн төгсгөлд тухайн спортын төрлийн
тэмцээн зохион байгуулж, түүнд үзүүлсэн амжилтаар нь сурагчдыг үнэлэх аргыг биеийн тамирын
сургалтад хэрэглэнэ. Энэ тэмцээн нь сурагчдын бие бялдрын бэлтгэлжилт болон дасгалын техник
эзэмшилтийн талаар багшид нэлээд бодитой мэдээллийг өгдөг. Тэмцээнд оролцсон сурагчийн
амжилт ахиагүй буюу өмнөх үзүүлэлтэйгээ адил байвал багш хичээлийнхээ агуулга, арга зүй,
ачааллыг дахин анхаарч үзэх шаардлагатай болно.
Хэдийгээр нэг ангийн, ижил насны сурагчдын дунд тэмцээн зохион байгуулах боловч тэдний бие
бялдрын хөгжил, бэлтгэлжилт, хөдөлгөөний чадварын ялгаатай байдлыг тооцон үзэж, тэд хамт
өрсөлдөх нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд л энэ арга үр дүнтэй хэрэгжинэ.
Эмнэлэгийн хяналтын энгийн аргаар үнэлэх. Биеийн тамирын хичээлээр сурагчдыг үнэлэхдээ
биеийн жин, биеийн өндөр, уушигны амьдралын багтаамж, гарын ба нурууны хүчийг хэмжих зэрэг
хүүхдийн бие бялдрын хөгжлийг хэмжих эмнэлэгийн хяналтын энгийн арга (антропометрийн)-ыг
ашигладаг. Уг аргыг хэрэглэн хичээлийн жилийн эхэн, төгсгөлд заавал хүүхэд бүрийн бие бялдрын
хөгжлийг оношлон тодорхойлох шаардлагатай.
Биеийн тамирын хичээлээр сурагчийг үнэлэх үйл ажиллагааг доорх дарааллаар явуулна.
1. Үнэлгээний төрлийг тогтооно. Өөрөөр хэлбэл: Түвшин тогтоох, оношлох, явцын, эцсийн үнэлгээний
аль нь вэ? гэдийг тогтооно.
2. Үнэлгээний зорилтыг тодорхойлно. Тухайн сэдвийн агуулгын хамрах хүрээнээс шалтгаалан юуг
(мэдлэг, чадварыг, бэлтгэлжилтийг) үнэлэхээ тодруулна.
3. Үнэлгээний зорилтыг хэрэгжүүлэх арга, хэлбэрийг сонгоно. Хөдөлгөөний тестээр, ажиглалтаар,
нормоор, амаар, бичгээр, тэмцээн зэргээс сонгож, үнэлгээний даалгаврыг боловсруулан, ашиглах
хэрэгслээ бэлтгэнэ.
4. Үнэлгээний шалгуурыг боловсруулна.
5. Даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх аргачлал боловсруулна.
6. Сурагчдын мэдлэг, чадвар, бэлтгэлжилтийг үнэлж дүгнэх .
9
Биеийн тамирын хичээлийн үнэлгээний үр дүнг сурагчид болон эцэг эхчүүдэд танилцуулж, хүүхдийн
цаашдын хөгжилд чиглүүлж ажиллах хэрэгтэй.
Үнэлгээний даалгаврыг боловсруулахдаа:
- Хураангуй блюпринт хийх
- Дэлгэрэнгүй блюпринт хийх
- Даалгавар бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн матриц гаргана.
Зөвлөмжид санал болгосон даалгавруудыг ашиглахдаа тухайн сурагчийн даалгаврын
гүйцэтгэлийн ялгаатай байдал, тухайлбал, суурь чадварын онцлог, мэдлэг, чадвар эзэмшилтийн
түвшин, сурах арга барил, бие бялдрын хөгжлийн ялгаатай байдал зэргийг харгалзан сурагчдын
хөгжлийг дэмжинэ.
9 Уртнасан,Л. (2018).”Биеийн тамирын хичээлийн үнэлгээний онцлог даалгавар боловсруулах арга зүйн зөвлөмж”. Бүрэн
дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй-III” cургалтын гарын авлага.УБ.х.53-54.
16