Page 18 - Биеийн тамир
P. 18
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
1.3. Биеийн тамирын хичээлийн үнэлгээний аргын онцлог
Биеийн тамирын хичээлийн онцлогтой холбоотойгоор сурагчийн мэдлэг, ойлголтыг амаар, бичгээр
үнэлэх бол хөдөлгөөний чадварыг дасгалын гүйцэтгэлийн шалгуураар үнэлнэ.
Биеийн тамирын хичээлийн үнэлгээнд дараах аргуудыг ашигладаг .
7
А. Сурагчийн эзэмшсэн мэдлэгийг үнэлэх аргууд
Аман үнэлгээний арга. Сурагчийн эзэмшсэн мэдлэгийг үнэлэхдээ аман үнэлгээний хэлбэрийг ашиглана.
Өөрөөр хэлбэл, сурагчийн ярьсан зүйлийн агуулга зөв эсэх, биеийн тамирын хэлээр ойлгомжтой
ярьсан байдал зэргийг харгалзан үнэлнэ. Жишээ нь:
- Дээшээ үсрэхдээ гараа хэрхэн савах вэ? Яагаад? гэсэн асуултад хариулж ярих
- Тодорхой сэдвээр өөрийн ойлголтыг ярьж танилцуулах
- Тоглоомын болон тэмцээний дүрмийг тайлбарлах
- Биеийн тамирын дасгалаар хичээллэхийн ач холбогдлыг ярих
- Зураг дээрх хөдөлгөөний үйлдлүүдийг нэрлэж хэлэх
- Судалж буй сэдвийн хүрээнд нөхдөөсөө асуулт асуух гэх мэт хэлбэрүүд байж болно.
Бичгийн үнэлгээний арга. Биеийн тамирын хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, ойлголтыг бичгээр
үнэлж болно. Ихэвчлэн хичээлийн бус цагаар, хугацаа тогтоож, тодорхой сэдэв, агуулгаар бичгийн
ажил хийлгэх нь богино хугацаанд олон сурагчийг үнэлэх боломжийг хангана. Үүнд:
- Бичгийн тест буюу сорил гүйцэтгэх
- Спорт тоглоомын тактикийн зураглалыг тайлбарлан бичих
- “Чийрэгжүүлэх гүйлтээр хичээлэх товч зөвлөмж” бичих
- Асуултад хариулж бичих гэх мэт хэлбэр байж болно
Биеийн тамирын хичээлээр эзэмшсэн сурагчийн мэдлэгийг үнэлэхдээ бичгийн тест буюу сорилыг
ашиглана. Энэ бичгийн сорилыг үнэлгээний даалгавар гэж ойлгоно. Үүний тулд бичгийн даалгаврын
төрөл ямар байх вэ? гэдэгт анхаарлаа хандуулна.
Бичгийн үнэлгээний даалгавар
Сонгох Задгай
Сонгох даалгавар: Шалгуулагч өгөгдсөн хариултын хувилбаруудаас хамгийн зөв хариултыг сонгох
хэлбэрийн даалгаварыг хэлнэ. Сонгох даалгавар нь нэг ба олон сонголттой байхаас гадна харгалзуулах,
гүйцээх, нөхөх хэлбэртэй байдаг.
Сонгох дааалгавар нь хамгийн уян хатан магадгүй хамгийн үр дүнтэй зорилтот даалгаврын төрөл
бөгөөд 2 хэсгээс бүрдэнэ.
- Үндсэн хэсэг буюу шалгуулагчид зориулсан асуулт, өгүүлэмж
- Тухайн асуултын хариулт байж болох боломжит хувилбарууд
Үндсэн хэсэг нь асуулт байдлаар эсвэл нөхөх хэсэг бүхий бүрэн гүйцэд бус өгүүлбэр хэлбэртэй
байж болох ба өгөгдсөн хариултын хувилбаруудаас ганц нь зөв байдаг. Иймд олон сонголттой
даалгаварыг сайн бичихийн тулд тодорхой хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал сонгох
даалгавар нь сэргээн санах, ойлгох, мэдлэгээ бодит нөхцөлд хэрэглэх, дүн шинжилгээ хийх, үнэлэх,
чадваруудыг сориход голлон анхаарч бичигдсэн байх хэрэгтэй, Олон сонголттой чадваруудыг
сориход голлон анхаарч бичигдсэн байх хэрэгтэй 8
Даалгавар боловсруулахад анхаарах зүйл:
1. Даалгавар гүйцэтгэхэд ач холбогдолгүй мэдээлэл оруулахгүй байх хэрэгтэй
2. Даалгаврын асуулт, өгүүлэмж нь зөв хариулттай холбоотой дохио, санаа агуулаагүй байх.
3. Даалгаврын хариултын сонголтууд дотор зөвхөн нэг л зөв хариулт байх ба хариултын бусад
7 Уртнасан, Л. (2017).”Биеийн тамирын хичээлийн үнэлгээний онцлог”.УБ: БТСОАЗ.1(54).х. 25-26.
14