Page 16 - Биеийн тамир
P. 16

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Суралцахуйн  үр  дүнг  нэгжийн  агуулгыг  судалсны  дараа  сурагч  найдвартайгаар  харуулж  чаддаг
            болсон байх хамгийн чухал, ач холбогдолтой суралцахуйг тооцож, SMАRT  байхаар томьёолсон болно.
            Суралцахуйн  үр  дүнг  гүйцэтгэлийн  төлөв  байдлаар  нь  нэгтгэх  замаар  өөрөөр  хэлбэл,  суралцагчийн
            эзэмшсэн  мэдлэг  ойлголт,  хөдөлгөөний  чадвар,  бие  бялдрын  бэлтгэлжилт,  чийрэгжилтийг  үнэлэх,
            гүйцэтгэлд суурилсан чадваруудыг нэгтгэж үр дүн болгосон.

                            Суралцахуйн зорилт болон суралцахуйн үр дүнгийн ялгааг авч үзвэл:

                     Суралцахуйн зорилт                              Суралцахуйн үр дүн
             Суралц                               Суралц
             Оролт                                Гаралт
             Чиглэсэн                             Бодитой
             Зорилтын илэрхийлэл                  Гүйцэтгэлийн түвшний нотолгоо
             Мэдлэг, чадварын тус тусдаа хэсгүүд  Өргөн хүрээний мэдлэг, чадвар
             Хөтөлбөр, удирдамжид тулгуурласан  Хэрэглэх, өндөр түвшний суралцахуйд тулгуурласан
                                                         Жишээ
             Агуулга /мэдлэг                      Сурагч дасгалыг зөв гүйцэтгэх ойлголт, төсөөлөлтэй болно.
             Чадвар                               Сурагч  биеийн  тамирын  дасгалыг  техникийн  дагуу  зөв
                                                  гүйцэтгэдэг болно.
             Хандлага                             Сурагч дасгалаар хичээллэх хүсэл сонирхолтой болно.


            В. Үнэлгээний шалгуур үзүүлэлт боловсруулсан байдал
            Суралцахуйн үр дүнг хангах шалгуурыг тухайн суралцахуйн үр дүнгийн томьёоллыг харгалзан хэд хэдэн
            үзүүлэлтээр боловсруулсан.

                            Суралцахуйн үр дүнгээс үнэлгээний шалгуурыг тодорхойлсон жишээ
            Үнэлгээний нэгж (unit assessment) САГСАН БӨМБӨГ

              №    Суралцахуйн үр дүн                      Суралцахуйн үр дүнгийн шалгуур

                                          Хуурмаг хөдөлгөөний аргуудыг зөв сонгож гүйцэтгэдэг.
                   Сурагч сагсан бөмбөг   Сагсан  бөмбөгийн  залалт,  дамжуулалт,  шидэлтийн  техникийг
                     тоглохдоо үндсэн     хооронд нь хослуулан үр дүнтэй гүйцэтгэдэг
              3   техникүүдийг ашиглан,  Сагсан бөмбөг тоглохдоо довтолгоо, хамгаалалтын энгийн тактикийг
                     шүүгчийн дохио       ашигладаг.
                   заалтыг хэрэгжүүлнэ.   Сагсан бөмбөг тоглохдоо дүрмийн мэдлэгээ ашиглан, шүүгчийн дохио

                                          заалтыг хэрэгжүүлдэг.

            Г. Гүйцэтгэлийн түвшнийг тодорхойлсон байдал
            Суралцахуйн үр дүнгийн шалгуурыг гүйцэтгэлийн дөрвөн түвшнээр нарийвчлан боловсруулсан.
















             12
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21