Page 15 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 15
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хоёр. Нэгжийн үнэлгээний
жишиг даалгавар
Үнэлгээ гэдгийг боловсролын бодлого, тухайн сургууль, хичээлийн
хөтөлбөр, суралцагчийн талаар шийдвэр гаргахад шаардагдах
мэдээллийг олж авах үйл явц гэж өргөн утгаар тодорхойлдог.
Тухайлбал, бид хүүхдийн ур чадварыг үнэлж байна гэж үзвэл энэ нь
хүүхэд тухайн хичээлийн зорилгын хэдэн хувийг хангах мэдлэг,
ур чадвар олж вэ гэдгийг тогтоохын тулд бид мэдээлэл цуглуулж
байна гэсэн үг. Үнэлгээний олон арга нь энэхүү мэдээллийг
олж авахад ашиглагдаж болно. Эдгээр арга нь албан, албан
бус, байдлаар хүүхдийг ажиглах, бичгээр авах тест, даалгавар,
бүгийн ажлын гүйцэтгэл, лаборатори болон судалгааны ажлыг
хэр гүйцэтгэсэн зэрэг байж болно. Үнэлгээний аргаа ашиглаад
та сурагчдад хүрэх үр дүнд хэр зэрэг ойрхон байгааг хэлж чаддаг
байх ёстой. Нэг ёсондоо сайн үнэлгээ бол сайн заах арга юм.
Мөн үнэлгээ нь сурагчид дүн тавих, тестээр асуулт асуухаас
илүү агуулгыг багтаадаг. Үнэлгээ нь сурагчийн сурах процессыг
сайжруулахад болон та өөрийн заах багшлах үйл явцыг
сайжруулахын тулд мэдээллийг цуглуулах болон мэдээллийг
ашиглахыг шаарддаг. Тийм учраас үнэлгээний даалгавраар
сурагчийн хүрсэн бодит үр дүнг илрүүлэх түүнд үндэслэн оновчтой
шийдвэр гаргах нь чухал юм.
Үнэлгээний нэгж бүрээр даалгавар боловруулах ба тухайн
нэгжийн бүх суралцахуйн үр дүнг хамарсан байна. Харин жилийн
эцсийн үнэлгээний хувьд бүх нэгжийн суралцахуйн үр дүнд
харгалдазх даалгавар боловруулна.
Үнэлгээний даалгавар нь сонголтот болон задгай гэсэн хоёр
хэсгээс тогтоно. Харин бид энэ удаад та бүхэнд задгай даалгаврыг
санал болгож байна. Массын шалгалтад тест оновчтой байдаг
бол анги дахь шалгалтад сонгох хариулттай тестээс аль болох
татгалзах хэрэгтэй. Учир нь задгай даалгаврын гүйцэтгэлээс
сурагчдын бодит мэдлэг чадвар, ташаа ойлголт зэргийг
илрүүлэхээс гадна дөрвөн түвшнийг харах боломжтой.
11