Page 20 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 20
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Даалгавар 3. Зургийг ажиглаад даалгавраа гүйцэтгээрэй.
a. Зураг дээрх амьд биес идэш тэжээлээрээ
хэрхэн холбогдохыг сумаар зурж үзүүлнэ үү.
[2]
b. Нэг орчинд амьдардаг амьд биес идэш
тэжээлээрээ холбогддог. Тэгвэл эдгээр амьд
биес ямар орчинд амьдардаг вэ? [1]
...................................................................................
c. Ус, хээр, ой, говь гэсэн амьдрах орчны аль
нэгийг сонгож тухайн орчинд амьдардаг
3-4 амьд биеийн идэш тэжээлийн хэлхээг
дарааллаар нь бичнэ үү. [2]
...................................................................................
Даалгавар 4. Өгөгдөл: “Энэ хогийг яана аа, арай дэндүү юм аа” гэж уулга алддаг хэр нь хүний нүд
хариулж байгаад хогоо чулуудчихдаг хүн олон. Олон гэж яаж мэдэж байгаа юм гэж үү. Хаашаа л харна
хөглөрч буй хогийг хараад л тэр.
Дээрх өгөгдлийг уншаад асуултад хариулаарай. [1]
a. Хог хаягдал их байгаагийн шалтгаан нь юу вэ?
....................................................................................................................
....................................................................................................................
b. Хог хаягдлыг багасгахад чиний зүгээс ямар хувь нэмрийг
оруулж чадах вэ? 3-аас ихгүй бүтээлч санааг бичнэ үү. [2]
....................................................................................................................
....................................................................................................................
Задгай даалгавар боловсруулах аргачлал:
1. Суралцагчаас дэвшүүлсэн асуултад чөлөөт байдлаар хариулахыг шаарддаг бөгөөд танин
мэдэхүйн түвшний хувьд сэргээн санах, ойлгох чадвараас илүү дээд түвшний чадварыг үнэлэхэд
чиглэсэн байдаг. Байгалийн ухааны хичээл учраас ажиглалт, туршилтын үр дүн дээр үндэслэн
хариулах, зурах даалгаврыг түлхүү орууллаа.
2. Нэгжийн ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТӨӨ харах, харахдаа суралцахуйн үр дүнгийн үйл үгийг
ажиглаж, дээд түвшний үйл шаардахаар байна уу, доод түвшний үйл шаардахаар байна уу
гэдгийг тооцож, задгай хэлбэрийн даалгавар эсвэл сонгох хэлбэрийн даалгавар болгохыг
шийднэ. Сонгосон нэгжийн СҮД, СҮДШ-д тайлбарлах, зураглах гэсэн үйл үг ихэвчлэн байгаа тул
задгай хэлбэрээр бичүүлэх, зуруулахаар даалгавруудаа боловсруулсан. Тодруулбал даалгаврын
зорилго нь “тайлбарлах” чадварыг үнэлэхэд чиглэгдэж байна.
3. Энэхүү нэгжид нөхөх, богино болон дэлгэрэнгүй хариулттай бичих төрлийг сонгов.
16