Page 13 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            СҮД-ийн шалгуурыг боловсруулахдаа дараах хэд хэдэн зарчмыг баримтлан боловсруулсан. Үүнд:
                 1.  Багш, сурагч, эцэг, эхэд товч ойлгомжтой байх
                 2.  Нэгжийн түвшинд СҮД-тэй нийцэж байх
                 3.  Хэмжигдэхүйц байх
                 4.  СҮД-ийн танин мэдэхүйн түвшнээс хэтрэхгүй байх
                 5.  Нотолгоо цуглуулах боломжтой байх
                 6.  Сурагчийн эзэмшсэн байх мэдлэг, чадвар, хандлагыг тусгасан байх
                 7.  СҮД-ийн шалгуурууд хоорондоо давхцахгүй байх
            Үнэлгээний  шалгуур  нь  сурагчдад  суралцах  үйл  явцад  илүү  бүтээлчээр  хандах,  үнэлгээг  ил  тод
            шударга  байлгах  боломжийг  олгодог.  Иймд  хүлээгдэж  буй  суралцахуйн  үр  дүн  түүний  үнэлгээний
            шалгуурыг  ашиглан  сурагчдыг  үнэлэхээс  өмнө  дараах  чиглэлээр  хэлэлцэж  сурагчдад  ямар
            мэдлэг,  ур  чадварыг  хэрхэн  харуулах  ёстой  болохыг  ойлгуулах  нь  чухал.  Тодруулбал:  Хэрэглэхэд
            хялбар  өөрийн  үнэлгээний  хуудас  ашиглах,  сурагчдын  сэтгэгдлийг  сонсох,  сурагчтайгаа  хамтарч
            шалгуураа гаргах эсвэл өгөх боломжтой.


              Гүйцэтгэлийн түвшин (ГТ)
            Дээрх  шалгуур  тус  бүрээр  сурагчийн  гүйцэтгэлийн  4  түвшнийг  боловсруулсан.  Гүйцэтгэлийн
            түвшин  нь  сурагч  бие  даан  эсвэл  бусдын  тусламжтай  юуг  хийж  чадах  вэ?  гэсэн  зөрүүг  харуулсан
            сурагчийн  сайн  хийж  чаддаг,  эсвэл  чадахгүй  зүйл,  эзэмшсэн  байх  зүйлүүд  дээр  төвлөрсөн
            илэрхийлэл  байдаг.  Багш  сурагчийнхаа  гүйцэтгэлийн  түвшнийг  мэдсэнээр  сургалтад  ялгаатай
            байдлыг тооцох, түүнчлэн тарааж өгөх сургалтын материалын хүндрэлийн зэргийг тохируулах, ангид
            өгөх  даалгавар,  ажлын  хуудасны  чанар,  загварт  анхаарлаа  хандуулж  суралцахуйн  үйл  ажиллагааг
            үндэслэлтэйгээр  идэвхжүүлэх  (сурагчдын  түвшнийг  ахиулах  ялгаатай  арга)  боломжтой  болно.
            СҮДШ-ыг хэрэглэхдээ сурагчдыг гүйцэтгэлийн ялгаатай хэд хэдэн түвшинд үнэлж болно.
            Гүйцэтгэлийн түвшнийг боловсруулахдаа:
                 1.  СҮД-ийн шалгуурын сурагч юуг чадаж байвал, хэрхэн харуулж байвал хангасан гэж үзэх вэ?
                 2.  Үнэлгээний даалгавар боловсруулах боломжтой байх
                 3.  Товч тодорхой ойлгогдохуйц байх
                 4.  Хэжигдэхүйц байх
                 5.  Гүйцэтгэлийн түвшин хоорондын ахиц ялгаатай байх
                 6.  Танин мэдэхүйн түвшин нь СҮД-ийн шалгуураас хэтрэхгүй байх зэргийг анхаарсан.
                 7.  Сонгосон нэгж хичээлийн суралцахуйн үр дүнгийн 4 шалгуурын ГТ- ийг хүснэгт 6-д харуулав.
            Хүснэгт 6. Гүйцэтгэлийн түвшин


               Суралцахуйн үр дүнгийн                 СҮД-ийн шалгуур дахь сурагчийн хүрэх ГТ
                       шалгуур                  I              II               III               IV


                                                         Булчин, үе      Хүний биеийн
                                          Булчин, үе     холбоос, араг   хөдөлгөөнд        Хүний хөдөлгөөнд
                                          холбоос, араг   яс хөдөлгөөнд  булчин, араг      булчин, араг
                                          яс зэргийг     хэрхэн          яс, үе холбоос    яс, үе холбоос
                                          бугалганы хос                                    оролцдог болохыг
                      Хүний хөдөлж буй                   оролцдог        оролцдог
             4.1.1.1 зарчмыг жишээгээр    булчингийн     болохыг         болохыг           бугалганы хос
                                                                                           булчингийн
                                          зураг, загвар
                      тайлбарладаг                       бугалганы хос   бугалганы хос
                                          болон          булчингийн      булчингийн        загвар болон
                                          өөрийн бие     загвар дээр     загвар дээр       өөрийн бие дээр
                                          дээр танин     нэрлэн          жишээлэн          жишээ  татаж
                                          нэрлэдэг.                                        тайлбарладаг.
                                                         тайлбарладаг.   тайлбарладаг.






                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18