Page 10 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

              Үнэлгээний нэгж
            Хүн  ба  орчин,  хүн  ба  байгаль  хичээлийн  үнэлгээний  нэгжийг  боловсруулахдаа  судлагдахуунд
            суурилсан  буюу  суралцахуйн  зорилтын  уялдаа  холбоог  харгалзан  үзэж  1-3  дугаар  анги  тус  бүр
            3, 4-5 дугаар анги тус бүр 4 нэгж байхаар нэгжийн төлөвлөлтийг хийлээ (Хүснэгт 1, 2).
            Хүснэгт 1. I-III ангийн үнэлгээний нэгж

                              Суралцахуйн зорилтын код
              №                                                         Дэд бүлэг        Үнэлгээний нэгж
                       I анги           II анги          III анги
                  1.1 а, б, в      2.1 а, б, в       3.1 а, б, в, г  Би
             1                                                                         Миний гэр бүл ба би
                  1.2 а, б, в, г   2.2 а, б, в, г    3.2 а, б, в, г  Миний гэр бүл
                  1.3 а, б         2.3 а, б          3.3 а, б        Манай сургууль    Миний нутаг, манай
             2
                  1.4 а, б, в, г   2.4 а, б, в, г    3.4 а, б, в, г  Миний нутаг       сургууль
             3    1.5 а, б, в      2.5 а, б, в, г, д, е  3.5 а, б, в, г, д  Манай дэлхий  Дэлхий ба орчлон

            Хүн  ба  орчин  хичээл  нь  IV  болон  V  ангидаа  Хүн  ба  байгаль,  хүн  ба  нийгэм  хичээлээр  гүнзгийрч
            ордог.  Тийм  учраас  хүн  ба  орчны  үнэлгээний  нэгжийг  авч  үзэхдээ  дээрх  2  судлагдахууны  онцлог,
            агуулгыг  тооцсон.  Тодруулбал  “Миний  гэр  бүл  ба  би”  гэсэн  үнэлгээний  нэгж  нь  Хүн  ба  нийгэм
            хичээлийн 1-р бүлэгтэй уялдана.

            Хүн ба байгаль хичээлийн 4-р ангийг жишээ болгож хүснэгтээр харуулж байна.
            Хүснэгт 2. IV ангийн үнэлгээний нэгж

             №      СЗ-ын кодууд                    Дэд бүлэг                       Үнэлгээний нэгж
                 4.1а, б, в           Өсөлт хөдөлгөөн
             1                                                              Амьд бие ба амьдралын орчин
                 4.1г, д, е           Амьд бие ба амьдралын орчин
                 4.2а, б, в, г, д, е, ж  Гэрлийн шинж чанар
             2   4.2з, и, к, л, м     Соронз                                Шинж чанар, өөрчлөлт
                 4.2н, о, ө, п        Цахилгаан дамжуулагч ба тусгаарлагч
             3   4.2р, с, т, у        Хатуу, шингэн, хий                    Бодисын төлөв
             4   4.2ү, х, ц, ч        План ба газарзүйн зураг               Дэлхий ба орчлон
            Хүн  ба  байгаль  хичээлийн  үнэлгээний  нэгжийг  боловсруулахдаа  агуулгын  онцлог  тухайлбал  амьд
            бие  ба  амьдралын  орчин  (биологийн  агуулга),  бодис  материалын  шинж  чанар,  өөрчлөлт  бүхий
            нэгжид  соронзон  шинж  чанар,  цахилгаан  дамжуулагч  ба  тусгаарлагч,  гэрлийн  шинж  чанар  болон
            хөшүүргийн  агуулгыг  нэгтгэж  авч  үзсэн.  Харин  бага  боловсролын  химийн  агуулгаар  сурагчид
            бодисын  төлөв,  тэдгээрийн  шинж  чанар,  шилжилтийн  үзэгдлүүд  болон  өөрчлөлтийг  бодисын
            гурван төлөвийн хүрээнд судалдаг тул энэхүү онцлогоор нь нэгж болгосон.
            Үнэлгээний  нэгжийг  нэгж  хичээлээс  ялган  ойлгох  нь  чухал  юм.  Нэгж  хичээл  нь  сургалтын
            хөтөлбөрийн  агуулгыг  дидактик  нэгжид  хуваасан  агуулгын  хуваарилалт.  Нэг  нэгж  хичээлд  шинжлэх
            ухааны мэдлэгээс гадна, мэдлэгээ хэрэглэх чадварууд цогцоороо багтдаг.
            Харин  үнэлгээний  нэгж  гэдэг  нь  хөтөлбөрийн  үзэл  баримтлалд  тулгуурлан  сургалтын  хөтөлбөрийн
            агуулга  буюу  сурагчдын  эзэмших  мэдлэг,  чадваруудыг  багцалсан,  суралцахуйн  үр  дүнд  чиглэсэн.
            Тиймд  хичээлийг  төлөвлөж  заахдаа  сургалтийн  хөтөлбөрийн  агуулга,  үнэлгээг  хийхдээ
            үнэлгээний нэгжийг баримтална.

              Суралцахуйн үр дүн

            Суралцахуйн үр дүн (СҮД) гэдэг нь суралцахуйн тодорхой үе шат (ээлжит, нэгж хичээл, улирлал, жил,
            боловсролын  түвшин)-ыг  дүүргэсний  дараа  сурагч  эзэмшсэн  мэдлэг  ойлголт,  ур  чадвараа  хэрхэн
            харуулахыг тодорхойлсон илэрхийлэл юм.


             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15