Page 11 - Hun ba baigali orchin BAGA-1217
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Суралцахуйн  үр  дүнг  томьёолж  өгснөөр  багш  нарт  сурагчдынхаа  суралцахуйг  амжилттай  удирдах
            нэг  чиглүүлэг  болохоос  гадна  хичээлийн  төлөвлөлтийг  олон  талаас  нь  нягталж  боловсруулах,
            идэвхтэй  сургалтын  арга  зүйг  төлөввлөх,  нөгөө  талаас  сурагчдын  хүрэх  үр  дүн  тодорхой  болсноор
            эзэмшсэн  мэдлэг,  чадвараа  хэрхэн  яаж  харуулах  талаар  ойлгох,  зорилгодоо  хүрэхэд  тусалдаг.
            Суралцахуйн үр дүнд хүрэх, цаашид сурагч эзэмшсэн мэдлэг чадвараа суралцахуй болон амьдралдаа
            хэрэглэхийн тулд  багш зааж буй хичээлийн зорилгодоо үүнийг зайлшгүй тусгах шаардлагатай юм.

            Тодорхой  хугацаанд  тодорхой  агуулгыг  судалсны  дараа     Хүснэгт 3. Нэгж, СҮД, СҮД-ийн
            сургчийн  хүрэх  суралцахуйн  үр  дүнг  боловсруулахдаа      шалгуурын тоон нэгтгэл
            сурагчийн  эзэмших  мэдлэг  ойлголт,  мэдлэгээ  хэрэглэх
            чадвар, сорил туршилт, шинжлэн судлах чадвараа хөгжүүлэх,      Анги    Нэгж      СҮД     СҮДШ
            эзэмшсэн мэдлэгээ танил болон танил бус нөхцөлд хэрэглэх,        1       3        8        12
            сургалтын  хөтөлбөрийн  агуулгад  нийцүүлэх  зэрэг  зарчмыг      2       3       13        17
            баримтлан  томьёолсон.  1-3  ангийн  хүн  ба  орчин,  4-5        3       3       10        13
            дугаар  ангийн  хүн  ба  байгаль  хичээлээр  боловсруулсан
            үнэлгээний  нэгж,  СҮД,  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур       4       4        9        19
            (СҮДШ)- ын тоог хүснэгт 3-д нэгтгэн харуулав.                    5       4       12        17
            Энэхүү зөвлөмжид III ангийн “Дэлхий ба орчлон”, IV ангийн “Амьд бие ба амьдралын орчин” нэгжийг
            жишээлэн авлаа.
            Хүснэгт 4. Нэгж хичээлээр сурагчийн хүрэх суралцахуйн үр дүн

                 Код                                     Суралцахуйн үр дүн
             IV ангийн “Амьд бие ба амьдралын орчин”
                          Сурагч  хүний  хөдөлж  буй  зарчим,  зарим  амьд  биеийн  онцлог  шинж  нь  амьдрах
             4.1.1.
                          орчинтойгоо зохилдсон болохыг тайлбарлаж чаддаг болно.
                          Сурагч  хүрээлэн  буй  орчин  дахь  өөрчлөлтийн  шалтгааныг  хүний  үйл  ажилллагаатай
             4.1.2.
                          холбон тайлбарладаг болно.
            Амьд  бие  ба  амьдралын  орчин  нэгжийн  суралцахуйн  үр  дүнг  боловсруулахдаа  амьд  биеийн
            онцлог  шинж,  амьд  биеийн  холбоо  хамаарал  (идэш  тэжээл,  амьдрах  орчин)-ыг  нэг  үр  дүн
            болгож  авч  үзсэн.  Харин  Тухайн  орчинд  хүний  үзүүлж  буй  нөлөөг  тусад  нь  үр  дүн  болгосон.  Бага
            боловсролын  биологийн  агуулгуудын  хувьд  бусад  агуулгаа  бодвол  сорил  туршилт  харьцангуй  бага
            байдаг  ч  урт  болон  богино  хугацааны  ажиглалт  хийх,  ажиглалтын  үр  дүнгээ  зургаар  илэрхийлж
            тайлбарлах  чадварыг  түлхүү  дэмждэг.  Тийм  учраас  суралцахуйн  үр  дүнг  боловсруулахдаа  энэ
            онцлогийг харгалзаж үзсэн болно.

              Суралцахуйн үр дүнгийн шалгуур

                  “Амьд бие ба амьдралын орчин” нэгж хичээлээр
                 сурагчийн хүрэх суралцахуйн үр дүнгийн шалгуур
            Сургалтын  стандарт  шаардлагад  нийцсэн,  суралцахуйн
            үр  дүнд  хүрсэн  эсэхийг  харуулах  баримт  нотолгооны
            илэрхийллийг  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуур  гэнэ.  СҮДШ
            нь  сурацахуйн  үр  дүн  бүрийн  амжилтиыг  илэрхийлсэн
            тодорхой    салаа   утгагүй   стандарт   шаардлагыг   бий
            болгох зорилготой байдаг.
            Нэгжийн  суралцахуйн  үр  дүнтэй  нийцүүлэн  сурагчийн
            гүйцэтгэлийг  хэрхэн  тодорхойлохыг  зааж  өгдөг.  Өөрөөр
            хэлбэл  суралцагч  суралцахуйн  үр  дүнд  хүрсэн  эсэхийг       Зураг 1. Суралцахуйн үр дүнг
            харуулахын  тулд  юу  хийх  ёстой  болохыг  илэрхийлдэг  гэж       сургатад хэрэглэх цикл



                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16