Page 39 - hugjim -1217
P. 39

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                – Done-ийг дарсны дараа хүснэгт гарч ирнэ. Title – хэсэгт сэдвээ description- хэсэгт тайлбараа бичнэ.
                – Ийнхүү  тестийн  санд  шинээр  тест  нэмэгдэж  дэлгэцэнд  гарч  ирнэ.  Play-товчийг  дарж  тестээ
               суралцагчдад  тоглуулна.  Энэ  үед  бүх  суралцагчид  нэгэн  зэрэг  тоглох  ёстой  ба  бүгдээрээ
               оролцоход бэлэн байх хэрэгтэй гэсэн үг.
                – Play  хэсгийг  дарснаар  танд  хүснэгт  гарч  ирнэ.  Эхлээд  Choose  a  way  to  play  буюу  тоглуулах  аргаа
               сонгон  TEACH-ийг  сонговол  бүх  сурагч  нэгэн  зэрэг  оролцох  ба  тестээ  нэгэн  зэрэг  гүйцэтгэнэ.
               Харин  assign-  дарвал  хүүхдүүд  хүссэн  үедээ  орж  даалгавраа  гүйцэтгэнэ.  Онлайнаар  тоглуулж
               байгаа тохиолдолд teach-ийг сонгох нь зүйтэй. Teach-ийг сонгосны дараа Classic гэснийг сонгоно.
                – Үүний  дараа  танд  PIN  код  гарч  ирнэ.  Энэхүү  Пин  кодыг  суралцагчдад  хэлж  өгөх  ба  ингэснээр
               тэд  таны  тестэд  нэвтрэх  эрхээ  авна.  Суралцагчид  бүгдээрээ  өөрсдийнхөө  нэрээ  бичиж  орсны
               дараа  та  start  товчлуурыг  дарж  тоглоомоо  эхлүүлнэ.  Жич:  нэг  асуултын  хугацааг  та  сонгох
               боломжтой 5 секунтээс эхэлнэ.

            Баримт нотолгоог хэрхэн шинжлэх вэ?
            Сургалтын талаарх баримт нотолгоонд хэрхэн дүн шинжилгээ хийх (анализ) вэ?
                  – Онцгой үйл явдал, тооны давтамжийг зөв тоолох
                  – Юу юу болсон тухай checklist, тэдгээрт зарцуулсан хугацаа
                  – Рубрик зохиох, оноожуулах
                  – Үйл явдлын талаарх сурагчийн тайлан
                  – Ажиглалтыг кодлох (асуусан асуултын тоо)
                  – Видео бичлэгт ажиглалт хийх
                  – Гүйцэтгэлийн чанарыг оноожуулах/дүн тавих
                  – Санал бодол, үнэлэмж, хандлагад өгсөн дундаж оноог шинжлэх
            Гэхдээ
                  – зарим  төрлийн  баримт  нотолгоонд  анализ  хийхэд  бусдаасаа  арай  хялбар  байдаг.  Жишээ  нь:
                  Уншсан үгийн тоо, бодсон бодлогын тоо, Checklist, гэрийн даалгаврын гүйцэтгэсэн хувь, дундаж
                  үнэлэмж /rating/
                  – зарим төрлийн баримт нотолгоог тоон дата болгон буулгахад бусдаасаа арай хялбар байдаг.
                  – зарим  төрлийн  баримт  нотолгоонд  анализ  хийхэд  бусдаасаа  илүү  төвөгтэй  болохыг  байнга
                  санаж  байх  хэрэгтэй.  Жишээ  нь:  Хичээлийн  видео  бичлэг,  ангийн  ажиглалт,  эсээ,  богино
                  бичих хариулт, аман илтгэл, хэлэлцүүлэг
            Сурагчдын  гүйцэтгэлд  шинжилгээ  хийхдээ  дараах  алхмаар  шинжлээд,  хичээлийн  агуулга,  арга
            зүйгээ  тодорхойлно.  Шинжилгээ  хийсний  дараа  сурагчдын  ойлгоогүй,  дутуу  ойлгосон,  алдаа
            зэрэг нь ялгаатай гарах тул бататгах агуулга, арга зүй ч өөр өөр байх болно. Үүнд:

            а.  Мэдээлэл  цуглуулах.  Хэрвээ  багш  сурагчдын  даалгаврын  оноо,  гүйцэтгэлийг  гаргаж  оношлох
            шаардлагатай гэж үзвэл дараах хүснэгтийн дагуу мэдээлэл цуглуулах боломжтой. Энэ хүснэгтийг аль ч
            түвшний эцсийн үнэлгээнд хэрэглэхэд тохиромжтой.






















                                                                                                          35
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44