Page 35 - hugjim -1217
P. 35
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Гурав. Нотолгоонд суурилан
шинжилгээ хийх аргачлал
Нотолгоо гэдэг нь шийдвэр гаргахын тулд тухайн нөхцөл
байдлуудыг албан ёсны цогц нотлох баримтаар тогтоох
танин мэдэхүйн цогцолбор үйл явцыг хэлнэ. Өөрөөр хэлбэл,
дүгнэлтийн бодит үндэслэлийг хангах зорилгоор тусгай аргуудын
тусламжтай цуглуулсан бүх мэдээллийг хэлдэг.
Баримт нотолгооны маш олон төрөл байх бөгөөд тэдгээрт суурилж
өөрийн дүгнэлтийг хийх боломжтой юм. Дижитал технологи
илүү дэлгэрч байгаа өнөөгийн нөхцөлд сурагчид төрөл бүрийн
программ хангамж, бичлэг хийгч техник хэрэгсэл ашиглахыг
(жишээлбэл, дуу хураагч, видео камер, дижитал микроскоп
гэх мэт) ажиглаж, баримт нотолгоо болгох боломжтой юм.
Баримт нотолгоо нь сургах болон сурах үйл ажиллагааны нэг
хэсэг (туршилтын ажил хийх, өгүүлэл бичих, яриа хийх, асуудлын
тухай хэлэлцэх, зураг зурах, текст унших, сурах бичиг дэх асуултад
хариулах, дуу дуулах гэх мэт) болсон үйл ажиллагаанаас гарах
бөгөөд шалгалт, тестийн тухай асуудал биш юм.
Сурагчдад асуулт тавьсанаар шалгуурт суурилсан үнэлгээний
дүгнэлт гаргах баримт нотолгоог олж авах боломжтой юм.
Сурагчдын үйлдлээр үзүүлсэн, бичсэн, хийж бүтээсэн болон зурсан
гэх мэт ажлууд баримт нотолгоо болж, тэндээс тэд юу ойлгосныг
олж мэдэж болно. Жишээ нь:
Анги Шалгуур Баримт, нотолгоо
5-р Хөгжмийн зохиолыг Хөгжмийн зохиолыг сонсож анализ хийнэ. Аялгуу хэрхэн
анги сонсоод энгийн хэлбэрийг өөрчлөгдөж байгааг зураглалаар илэрхийлэх эсвэл бичгээр
ялган таньдаг. тайлбарлах
Хөгжмийн зохиолын энгийн хэлбэрийг сурагч ямар аргаар хэрхэн
тодорхойлж байгааг багш ажиглана.
6-р Хөгжмийн бүтээлийн Уран бүтээлүүдийг үзэх. Дүр, дүрслэл, үйл явдлыг хэрхэн,
анги агуулга, дүр илэрхийллийн ямар аргааг илэрхийлж байгааг тайлбарлах эсвэл бичих. Уран
арга барилыг ялган бүтээлийг төрлөөр нь ангилах
тодорхойлдог.
31