Page 37 - hugjim -1217
P. 37

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

              Баримт нотолгоог цуглуулах хэлбэр
              Баримт  нотолгоог  цуглуулахад  хичээлийн  жилийн  үйл  ажиллагааг  эргэн  харж  үнэлэхээс  эхэлнэ.
              Энэ  нь  сургалтын  хөтөлбөрийн  агуулга  хэрэгжээгүй  шалтгааныг  тодруулж,  шийдвэрлэн  ирэх
              жилийн  агуулга,  арга  зүйгээ  сайжруулахаар  явуулж  буй  үнэлгээ  юм.  Энэхүү  үнэлгээг  хийхийн
              тулд  баримт  нотолгоог  цуглуулж  шинжилгээ  хийх  хэрэгтэй  ба  нотолгоог  цуглуулахын  тулд  дараах
              хэдэн судалгаа тогтмол хийгдэнэ. Үүнд:


              8. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх
                 o  сургалтын орчин, сурах бичиг, хэрэглэгдэхүүний хангалт, аюулгүй байдлын судалгаа хийх

                 o  хичээлийн судалгаа хийх
                 o  суралцагчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах


            Эдгээр судалгаанаас гадна дараах хэлбэрүүдээр сургалт, үйл ажиллагааны талаарх баримт нотолгоог

            цуглуулна.

















                                                  Эх сурвалж: Г.Баярмаа (2016) “Үнэлгээ, үнэлгээний даалгаварт

                                                                     тавигдах шаардлага” сургалтын материал

              А. Анги танхим дахь түвшний үнэлгээний баримт нотолгоог цуглуулах

            Баримт нотолгоог хамгийн бодитой, үр дүнтэй цуглуулах боломж олгодог анги танхим дахь үнэлгээ нь

            суралцагчийн өөрийн үнэлгээ, багшийн (хөндлөнгийн) үнэлгээгээр хэрэгжинэ. Жишээ нь:

                – Онцгой үйл явдлын талаарх сурагчийн тайлан

                – Гүйцэтгэлийн чанарыг оноожуулах/дүн тавих

                – Санал бодол, үнэлэмж, хандлагыг нь асуух

                – Ажиглалтыг кодлох (асуусан асуултын тоо)

                – Видео бичлэгт ажиглалт хийх















                                                                                                          33
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42