Page 40 - hugjim -1217
P. 40
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
..................... аймгийн ....................... сургуулийн ............... дугаар ангийн суралцагчдаас ................... хичээлээр
..........................ангийн сурагчдаас авсан шалгалтын мэдээлэл
авсан хөндлөнгийн шалгалтын мэдээлэл
Даалгаврын дугаар Авсан Гүйцэтгэлийн
№ Сургуулийн нэр Сурагчийн нэр 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... оноо хувь
1 2 Н.Амар А В A С D B C B D B A C …
С.Бат
B
C
C
B
D
D
C
C
3 Б.Долгор В А D B C D A A C B
4
5
6
7
8
9
10
...
Даалгаврын гүйцэтгэлийн хувь
А хариултыг сонгосон сурагчийн тоо
В хариултыг сонгосон сурагчийн тоо
С хариултыг сонгосон сурагчийн тоо
D хариултыг сонгосон сурагчийн тоо
Сонгох даалгаврын нотолгоонд дүн шинжилгээ хийхдээ багш нар ихэвчлэн тоо, хувийг гаргадаг.
Гэтэл тоо, хувиас илүүтэй сурагчид аль даалгаврыг буруу, гүйцэд хийгээгүй байна гэдэгт анхаарлаа
хандуулах ёстой юм. Өөрөөр хэлбэл, сурагчдын буруу хариултад шинжилгээ хийж түүний үр
дүнгээр дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөж, сайжруулах ажлыг хийнэ гэсэн үг.
б. Буруу хариулт, алдааны шалтгааныг оношлох, таамаглал дэвшүүлэх. Сурагчдын яагаад буруу
хариултыг сонгосон, ташаа ойлголттой байна бэ гэдгийг илүү нухацтай гаргах хэрэгтэй.
в. Шийдвэрлэх арга замыг дэвшүүлэх. Даалгаврын гүйцэтгэл, сурагчдын нийтлэг гаргаж байгаа алдаа,
ташаа ойлголтод суурилан анги нийтэд бататгах, мөн хэсэг бүлгээр бататгах, сурагч нэг бүрт эргэх
холбоо өгөх гэх мэтээр ажиллана.
г. Бататгах хичээлийг төлөвлөх. Анги тус бүрийн жишиг төлөвлөлтийг сайжруулах замаар дараа
дараагийн хичээлийг төлөвлөж түүний дагуу хичээл сургалтыг явуулна.
д. Хичээлээ сайжруулах. Шинжилгээний үр дүн, хэрэгжилт, туршлагаасаа дараа, дараагийн хичээлийг
сайжруулах санааг тэмдэглэн хэрэгжүүлнэ.
Дүгнэлт гаргах
Шалгуурт суурилсан үнэлгээг хийхдээ багш та сурагчийг шалгуур үзүүлэлтэд хүрсэн болон хүрч буй
эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах болно. Шалгуурт хүрсэн гэдэг дүгнэлтийг хэд хэдэн хичээлийн
явцад сурагчийг ажигласны дараа бие даан хийж чаддаг болсны дараа гаргана. Дүгнэлтийг
хийхдээ сургалтын үйл ажиллагаан дээр үндэслэж хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй (энэ бол тест,
шалгалт биш).
Сурагч шалгуурыг бие дааж хийх чадвартай болсон гэдэгт та бат итгэлтэй болсон бол тухайн
сурагчийг шалгуурт хүрсэн гэж дүгнэнэ.
Дүгнэлтээ тэмдэглэх
EXCEL программын хуудас дээр шалгуурт суурилсан үнэлгээний тэмдэглэгээг хийх боломжтой.
Түвшин бүрт 1 excel хуудас байж болно. Хэрэв та хэд хэдэн ангид заадаг бол тус хуудсыг анги
тус бүрт зориулж, хуулбарлах хэрэгтэй болно. Excel хуудас тус бүр хэд хэдэн дэд хуудастай. Дэд
хэсэг бүр нь тус хичээлийн сэдэв бүрийг илэрхийлнэ. Хамгийн сүүлийн хүснэгт нь тухайн ангийн
явцын тухай ерөнхий мэдээллийг агуулна.
36