Page 43 - hugjim -1217
P. 43
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Үнэлгээний баримт нотолгоог ашиглах түвшин хоорондын мэдээллийн урсгалыг зураглалаар үзүүлэв.
Эх сурвалж: БХ. (2020) “Суралцагчийн цогц чадамжийг тодорхойлох,
хэрэгжүүлэх арга зүй” гарын авлага, тал 67
Баримт нотолгоо ямар ач холбогдолтой вэ?
Багш үйл ажиллагааны онцлог бүрт тохирсон баримт нотолгоог цуглуулж, тэдгээрийг цаашдын
төлөвлөлтөд ашиглах төдийгүй нотолгоонд суурилсан тодорхой зорилтууд, сайжруулахад чиглэсэн
үйл ажиллагааг тодорхойлох, сургах, суралцах арга барилыг сайжруулж хэрэгжүүлэхэд тусалдаг.
Тухайлбал, багшийн өөрийн үнэлгээг тодорхой зорилготой төлөвлөн хэрэгжүүлбэл илүү бодитой,
үр дүнтэй баримт нотолгоог цуглуулах болно. Жишээ нь:
– Би хэр сайн ажиллаж байна вэ?
– Бидний давуу тал юу вэ?
– Би хэрхэн илүү сайн хийх вэ?
– Бид хэрхэн сайжруулах вэ?
– Миний сайжруулах талбар юу вэ?
Эцэст нь хэлэхэд үнэлгээ /Assessment/ нь асуудлыг илрүүлэх зорилготой бөгөөд багшийн заах
аргатай холбоотой илэрсэн асуудлыг сайжруулахын тулд хийгддэг үйл ажиллагаа гэдгийг ойлгож,
ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй.
Үнэлгээний шалгуураар хөтөлбөрийн зорилтын биелэлтийг илрүүлж, хэрэгжилтийн дүнгээс
асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх, сайжруулах нь бидний үндсэн ажлын нэг хэсэг байх болно.
39