Page 42 - hugjim -1217
P. 42
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Гэвч үргэлж ийм боломж олдохгүй. Хэрэв ангид заагдаагүй ямар нэг шалгуур
байвал тэр мөрөнд “0” тавина. Жишээлбэл: “Хурд хүчний өөрчлөлтийг
мэдэрч удирдаачийн дохиогоор хөгжимддөг” гэсэн сэдвийг ангидаа
заагаагүй байна. Та хөтөлбөрийн агуулгыг бүтнээр заахыг хичээх хэрэгтэй.
Ингэвэл хүснэгт цөөн “0”-тэй байх болно.
Хүснэгтээ бөглөчих юм бол автоматаар нийлбэр нь бодогдох ба та үүнийг хүснэгт бүрийн баруун
гар талд харах болно. Шалгуур тус бүрт “Сэдвийг үзээгүй байгаа, шалгуураар үнэлэгдээгүй, шалгуурт
хүрэхээр ажиллаж байгаа, шалгуурт хүрсэн” гэсэн үзүүлэлт бүрээр ангийн сурагчдын нийлбэр гарна.
Дугуй диаграммд энэхүү мэдээллийг нэгтгэн харуулна. Хуудас бүрийн төгсгөлд сурагч бүрээр
нийлбэр нь гарна. Энэ мэдээллийг сурагчийн талаарх тайланд ашиглана.
Та зөв нүдэнд зөв тоо оруулах, үр дүнг гаргахдаа маш болгоомжтой байх нь чухал. Хүснэгтийн нүдэнд
0, Х, А, Ү-ээс өөр үсэг, дүрс бичигдвэл цагаан өнгөтэй болж харагдана.
Үнэлгээний нэгж бүрээр таны тэмдэглэсэн мэдээлэл автоматаар нэгтгэгдэх болно. Хамгийн сүүлчийн
дэд хүснэгтэд бүтэн хичээлийн жилийн туршид сурагч бүрт гарсан ахицын талаар дүгнэлт бичих
боломжтой. Таны тэмдэглэл нь сурагчдын талаарх мэдээлэл болон ахицын талаар маш их зүйлийг
агуулж байх ёстой.
Та шалгууруудын хагасыг нь ч болов ашиглан хичээлээ үнэлж байх хэрэгтэй. Үүнд заадаг хичээлийнхээ
бүх нэгжийн шалгууруудаас багтаасан байх нь зүйтэй гэдгийг санаарай.
Бид сурагчийн мэдлэг, чадварыг оношлох, үр дүнг боловсруулахад
дөхөм болгох үүднээс үнэлэх аргачлал бүхий “Excel” файл бэлтгэсэн
бөгөөд та бүхний хэрэгцээнд тулгуурлан уг файлд томьёо оруулсан тул,
ашиглахад хялбар болно.
Excel хүснэгтээ гаргахдаа гар утсандаа QR аппликейшн татаж суулгасан
байх хэрэгтэй ба энэхүү QR кодыг гар утсаараа уншуулж, холбоосыг
интернетийн орчинд хуулахад hugjim shalguur холбоос гарч ирнэ.
Энэ холбоос руу ороход үр дүнг тэмдэглэх excel файл байх ба түүнийг
татаж аваад сурагчдын мэдлэг, чадварын үр дүнг оруулах боломжтой.
Баримт нотолгоог хэрхэн ашиглах вэ?
Баримт нотолгоо, дүгнэлтэд суурилан нэгж, ээлжит хичээлийн төлөвлөгөөг сайжруулах, авах
дэмжлэгийг тодорхойлох, сургуулийн удирдлага, олон нийтэд ил тодоор мэдээлж дэмжлэг авах
ажлуудыг зохион байгуулна.
Мэдээллийн технологийг хэрэглэн үнэлгээний баримт нотолгоо, дүгнэлтийг ил тод байлгах үйл
явцыг сиситемтэйгээр хөгжүүлбэл сургуулийн үнэлгээний “Дата” үүсэж аль ч түвшинд хэрэглэх
боломжтой болно.
38