Page 41 - hugjim -1217
P. 41

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Excel хуудсыг нээхэд дараах дүр зураг харагдана.
            Баруун гар талын дээд хэсэгт хичээлийн нэр, доод хэсэгт нь сурагчдын нэр болон анги, суралцахуйн
            зорилт харагдана. Мэдээллийг та өөрөө оруулна.























            Нэгжид  харгалзах  шалгуур  өгөгдсөн  байна.  5  дугаар  ангийн  “Хэлбэр”  нэгжийн  шалгуурыг  ашиглаж,
            тэмдэглэгээ хийхээр орууллаа.




















            Хичээл  бүрийн  төгсгөлд  шалгуурт  суурилсан  үнэлгээний  үр  дүнг  бичиж  тэмдэглэхгүй.  Гэсэн  хэдий  ч
            түүнийгээ  хадгалж  байвал  төлөвлөлт  хийхэд  чинь  хамгийн  их  хэрэг  болох  болно.  Тэмдэглэлийг
            шинэчилэх  давтамж  сурагчдын  нас,  зааж  буй  хичээлээс  хамаарна.  Хамгийн  багадаа  улирлын
            төгсгөлд тэмдэглэлээ сайжруулах хэрэгтэй.
            Таны тэмдэглэл хичээл дээр яг юу болж байгааг харуулж байх нь чухал. Та бүх сурагчийг шалгуурын
            дагуу ажиглаж чадахгүй байгаа бол тэр тухайгаа ч мөн бичих хэрэгтэй. Жишээлбэл:
            Сурагч  1  нь  “Хөгжмийн  бүтээлийг  сонсоод  төрөл  зүйлийг  тодорхойлдог”  гэсэн  шалгуурт  хүрчихсэн
            байгааг та харж байна. Цэнхэр өнгүүд нь багш зарим сурагчдыг үнэлж амжаагүй гэдгийг харуулж байна.
            Сурагч  6  энэ  шалгуураар  үнэлэгдээгүй  байна.  Энэ  нь
            байж  болох  зүйл.  Учир  нь  тэр  хичээл  дээр  байгаагүй
            эсвэл  өвчтэй байсан гэсэн үг юм.

            Хөндлөнгөөр  нь  харах  юм  бол  “Удирдаачийн  дохиогоор
            гоцлол,  найрал  хэлбэрт  дуулдаг”  гэсэн  шалгуурт  бүх
            сурагчид цэнхэр авсан байна.
            Эндээс  багш  сэдвийг  заасан  нь  харагдаж  байгаа  боловч
            сурагчдыг  үнэлж  чадаагүй  байна  (энэ  улиралд  цаг
            байгаагүй  байж  магадгүй).  Энэ  багш  хичээлийн  жилийн
            төгсгөлөөр  эдгээр  сурагчдыг  үнэлэх  зорилготой  байгаа.


                                                                                                          37
   36   37   38   39   40   41   42   43   44   45   46