Page 36 - hugjim -1217
P. 36

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


              8-р   Дуурь  дахь  дуулаачийн  Дуурийн дуулаачийн төрлүүдээс сонсох. Дуулах хэв маяг болон
              анги  урлагийн       төрлүүдийг  хэлбэрийн хувьд ямар ялгаа байгааг тайлбарлах эсвэл бичих.
                    ялган таньж, хэлбэр, бүтэц,   Сонгосон дууг дуулах
                    үүргийг тодорхойлдог.

            Тайлбар: Энэхүү жагсаалт бол зөвхөн жишээ төдий гэж ойлгоорой.
                – Бага насны сурагчдад ямар нэг зүйл бичих биш, харин ярих, аль эсвэл өөрийн санааг зургаар болон
               үйлээр үзүүлж харуулах даалгавар өгч болно.
                – Сурагчдын практик чадварыг үнэлэхийн тулд тухайн нэг зүйлийг хэрхэн хийснийг тэднээр яриулах
               эсвэл бичүүлэхээсээ илүү үйлдлээр харуулах нь чухал.

            Баримт нотолгоог хэрхэн цуглуулах вэ?
            Боловсролын үнэлгээ бол сургалтаас илэрсэн баримт нотолгоонд тулгуурладаг.
            Баримт нотолгоо нь
                – шинэ  зүйлийг  танин  мэдэхэд  чиглэгдсэн  зан  байдал,  чадвар,  дадал  хэвшил,  хандлагын  жишээ,
               түүврүүд байна.
                – Хүмүүсийн маргаан, эргэлзээг арилгахад чиглэгдсэн, тэдний юу хийдгийг харуулдаг.
                – шинэ мэдлэг бүтээхэд чиглэгдсэн чанарын өндөр түвшинд байх ёстой.
            Баримт  нотолгоо  нь  сургалтын  зорилго,  үнэлгээний  зорилттой  нягт  уялдах  ба  эцсийн  үр  дүнг
            сайжруулахад чиглэгдсэн байдаг.
            Баримт нотолгоонд суурилсан үнэлгээг анги танхим, сургууль, аймаг/дүүрэг, үндэсний түвшинд явуулна.
















                                             Эх сурвалж: БХ. (2020) “Суралцагчийн цогц чадамжийг тодорхойлох,
                                                                     хэрэгжүүлэх арга зүй” гарын авлага, тал 54

            Нотлох  баримт  бол  холбогдох  нэгжийг  үнэлэхэд  чиглэсэн  мэдээлэл  бөгөөд  тэдгээр  нь  янз  бүрийн
            хэлбэрээр  байж  болохоос  гадна  олон  эх  сурвалжаас  цуглуулж  болдог  гэдгийг  байнга  санах

            хэрэгтэй.  Уламжлалт  үнэлгээний  баримт  нотолгоо  нь  улсын  шалгалт,  чанарын  үнэлгээний  судалгаа,

            Элсэлтийн  ерөнхий  шалгалт    (ЭЕШ)  зэрэг  үндэсний  түвшний  шалгалт  судалгаанаас  гарч,  дээрээс
            доош  чиглэсэн  хандлагатай  байдаг.  Харин  21-р  зууны  боловсролын  үнэлгээний  баримт  нотолгоо

            нь  эсрэгээр  анги  танхим  дахь  үнэлгээ  (сурагчийн  өөрийн  үнэлгээ,  багшийн  үнэлгээ)-ээс  бий  болж,
            доороос дээш чиглэсэн хандлага давамгайлдаг болсон.

            Энэ нь бодит гүйцэтгэлээр, найдвартай илрүүлэхэд анхаарч суралцагч тухайн орчин нөхцөлд мэдлэг

            чадвараа  хэрхэн  хэрэглэж  байгаа,  хандлага  зан  үйл  нь  хэрхэн  өөрчлөгдөж  байгааг  илрүүлэхэд
            төвлөрдөг.




             32
   31   32   33   34   35   36   37   38   39   40   41