Page 17 - Газарзүй
P. 17

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

















                                                       Хоёр. Нэгжийн үнэлгээний
                                                       жишиг даалгавар








                                              2.1.   СОНГОХ ДААЛГАВАР


                                              Явцын болон эцсийн үнэлгээний аль аль нь төлөвлөлт шаардана.
                                              Хоёулаа  хичээлийн  зорилгод  суурилах  ёстой.  Явцын  үнэлгээний
                                              зорилго  нь  суралцах  явц  дунд  нь  суралцагсдын  суралцаж
                                              байгаа байдлыг хянах, заавар чиглэл өгөхөд багш нарт тусалдаг.
                                              Харин  эцсийн  үнэлгээний  гол  хэрэглээ  нь  нэг  болон  хэд  хэдэн
                                              сэдэв  судалж  дууссаны  дараа  суралцагчдаа  болон  өөрийн
                                              хичээл  заах  аргыг  үнэлэхэд  тусалдаг  (Антони  Ж.Нитко,  Сюзан
                                              М.Брүүкхарт,  2014).  Иймээс  бид  нэгжийн  үнэлгээг  тухайн  бүлэг
                                              сэдэв  /  нэгж  агуулгыг  сурагчид  хэрхэн,  ямар  түвшинд  эзэмшсэн
                                              болохыг  илрүүлэхийн  тулд  хамааралтай  суралцахуйн  болон
                                              үнэлгээний зорилтуудыг сайтар анхаарах хэрэгтэй.
                                              Үнэлгээний асуулт даалгавар нь боловсролын стандарт, сургалтын
                                              хөтөлбөрийн  зорилгыг  хангахуйц  байх  ёстой.  Сурагчдын
                                              зайлшгүй  эзэмших  мэдлэг,  чадвар,  танин  мэдэхүйн  түвшин,
                                              шинжлэх  ухаан  хэл,  суралцаж  буй  орчинд  тохирсон,  нийцтэй,
                                              тодорхой,  ойлгомжтой  байх  ёстой  гэсэн  шаардлагуудыг  байнга
                                              санах нь чухал юм (БМДИ, 2018).
                                              Даалгаврын  төрлүүдээс  сонгон  тест  боловсруулахдаа  анхаарах
                                              зүйлсийг доор тусгав. Үүнд:






















                                                                                                          13
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22