Page 13 - Газарзүй
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                     Аль ч улс орны статистик тоон мэдээлэл ашиглах боломжтой
                     Сурагчдад  өгөх  дасгал,  даалгаварт  өгч  буй  тоон  болон  хүснэгтэн  мэдээллийн  гарчиг,  улс
                     орны нэр, өгөгдлийн хамаарах хугацаа зэргийг тусгах нь зүйтэй
                     Сурагчаас  илрүүлэхийг  зорьж  буй  гол  чадвар  нь  хоёр  ба  түүнээс  олон  улс  орны  хүн  амын
                     суварга,  ердийн  өсөлт  зэргийг  харьцуулж,  ижил  төстэй  болон  ялгаатай  байдлыг  нь
                     илэрхийлдэг чадвар юм

                     Зурган мэдээлэл гэдэгт схем, график, гэрэл зураг, гар зураг, шог зураг зэрэг хамаарах бөгөөд
                     тухайн зурган мэдээллийн гарчиг, төрлийг даалгаврын “нэмэлт”-ээр өгөх хэсэгтээ тодорхой
                     тусгана.
            Нэгж  хичээлийн  төлөвлөгөөнд  суралцагчаа  хэрхэн  үнэлэх  талаар  зайлшгүй  оруулсан  байх
            ёстой.  Хичээлийн  зорилтыг  хэр  хангаж  байгаа  талаар  суралцагчаа  хэрхэн  үнэлэх  вэ?  Явцын
            үнэлгээнд  ямар  голлох  аргууд  хэрэглэх  вэ?  (Антони  Ж.Нитко,  Сюзан  М.Брүүкхарт,  2014).  Эцсийн
            үнэлгээг  хэрхэн  төлөвлөж,  ямар  төрлийн  даалгавар  боловсруулах  вэ?  үнэлгээний  үр  дүнг  хэрхэн
            танилцуулах,  цаашид  ямар  арга  хэмжээ  авах  (заах  аргаа  өөрчлөх,  даалгаврын  тавил,  хэлбэрээ
            өөрчлөх,  үнэлгээний  рубрикаа  сурагчиддаа  танилцуулах)  зэрэг  олон  асуулт,  эргэцүүлэмж
            тулгардаг.

            Зөвлөмжид бичигдсэн нэр түлхүүр үйл үг
            Түлхүүр  үйл  үг  буюу  “Заавар  үйл  үг”  (command  word)-ийг  ашиглаж  сурах  нь  Газар  зүйн  сургалтын
            хөтөлбөр,  зөвлөмж,  үнэлгээний  зөвлөмжийг  ашиглахад  нэн  чухал  юм.  Багш  бүрийн  боловсруулсан
            дасгал,  даалгавар  харилцан  адилгүй  байдгийн  шалтгаан  нь  суралцахуйн  зорилтын  заавар  үйл
            үгийн  утгыг  ялган  таниж,  ойлгож  байгаа  харилцан  адилгүй  байдгаас  үүдэлтэй.  Иймээс  энэхүү
            зөвлөмжид  тусгасан  “заавар  үйл  үг”-ийн  утгыг  сайтар  таниж,  ойлговол  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх,
            үнэлэхэд дөхөм болно.


                                          “Заавар үйл үг” гэдэг нь тухайн асуултад
                                        сурагч юу хийх ёстойг хэлж өгдөг үйл үгс юм.


            Түгээмэл  хэрэглэгддэг  заавар  үйл  үгийн  утгыг  Монгол  хэлний  тайлбар  толь  бичигт  тодорхойлсон
            утгаар нь дараах хүснэгтэд үзүүлэв.
            Багш нь эдгээр заавар үйл үгийн утгыг сурагчиддаа хэлж, ойлгуулах шаардлагатай гэдгийг анхаараарай.
            Ингэснээр сурагч бие даан дасгал, даалгавар гүйцэтгэхэд хялбар, ойлгомжтой байх болно.
            Тухайн  хичээлийн  онцлогоос  хамаарч  (математик,  байгалийн  ухаан,  нийгмийн  ухаан)  зарим  үйл
            үгийн  утгыг  илүү  нарийвчлан  тусгасан  байж  болно.  Иймээс  тухайн  зөвлөмжийг  сайтар  унших  нь
            шаардлагатай  юм.  Цаашид  дэлгэрүүлэн  судлах  бол  Монгол  хэлний  их  тайлбар  толь  ашиглахыг
            зөвлөж байна.





















                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18