Page 14 - Газарзүй
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            ХҮСНЭГТ 4. Заавар үйл үгийн утга

               ЗААВАР ҮЙЛ ҮГ                                        УТГА

             Тооцоолох           Тоон хариултыг тооцон бодож гаргах. Энд ихэвчлэн хоёр ба түүнээс дээш алхамт
                                 тооцоолол, математик бодолт багтана.
             Нэрлэх              Хүн, юмыг оноосон нэрээр нь дуудах.

             Ангилах             Холбоо хамаарал, зүй тогтол, шинж чанар, онцлог, хэрэгцээ зэргээр нь бүлэглэх

             Ялгах               Хольцолдсон, нийлсэн юмыг ангилах, юмыг сонгож шилэх

             Илэрхийлэх          Бодол санаагаа илэрхий болгон өгүүлэх, ямар нэг үйлдлээр үзүүлэх (бичих)
             Тодорхойлох         Нэр томьёо, санаа, үзэл баримтлалын утгыг илэрхийлэх

             Харьцуулах          Хоёр ба түүнээс олон зүйлийн ижил ба ялгаатай талыг дүрслэх

             Дүрслэх             Гол шинж чанаруудыг илэрхийлэх (хэлэх, бичих), бодит, дэлгэрэнгүй мэдээлэл
                                 өгөх.  Энд  зурах  гэдэг  утга  хамаарахгүй  бөгөөд  тухайн  зүйлийг  байгаагаар  нь
                                 илэрхийлнэ. Жишээ нь: гэрэл зураг дээр байгаа зүйлсийг нэрлэх, өнгө, хэлбэр,
                                 харагдах байдлыг нь үгээр илэрхийлэх

             Зурах / зураглах    Бодитой  оршин  байгаа  үзэгдэл,  юмсыг  дүрс,  байдал,  үсэг  тэмдэг,  хээ  угалз
                                 болон сэтгэлд бодогдсон зүйлсийн дүр байдлыг дүрслэн гаргах (Тухайн үзэгдэл,
                                 зүйлийг  хялбар,  ойлгомжтойгоор,  энгийн  гар  зураг  зурах.  Нэмэлтээр  шошго
                                 зүүлт ашиглаж болно.)
             Ерөнхийлөх          Тоймлох, юмс үзэгдлийг тус тусад нь бус, нийтэд нь авч үзэх

             Тайлбарлах          Юмны утга агуулга, учир шалтгааныг дэлгэрүүлэн хэлж, таниулж өгөх, тайлбар
                                 хийх
             Дүгнэх              Баримтад тулгуурлан дүгнэлт хийх

             Үнэлэх              Үйл ажиллагааны амжилт, чанарыг тодорхойлон үнэлэлт өгөх

             Санал болгох        Ямар нэг асуудлын талаар баримтад тулгуурлан, эсвэл өөрийн санаж бодож буй
                                 зүйлийг илэрхийлэх

                     Жич:  Эдгээр  үйл  үгийн  араас  бичих  (бичээрэй)  гэсэн  үйл  үгийг  ашиглахгүй.  Учир  нь  дасгал
                     даалгаврыг  цаасан  дээр  бичихээр  зохион  байгуулж  буй  бол  заавар  үйл  үгийн  утгад  бичих
                     үйл  нь  хамаарна.  Иймээс  ямар  нэг  даалгавар  боловсруулахдаа  “бичих”  гэдэг  үгийг
                     ашиглахгүй байх нь зүйтэй.

            Нэгж  хичээлийн  үнэлгээний  гол  зорилго  нь  тодорхой  агуулгаар  дамжуулан  сурагчийн  эзэмшвэл
            зохих  мэдлэг,  чадварыг  хэр  зэрэг  эзэмшсэнийг  илрүүлэхэд  чиглэх.  Энэ  нь  багшийн  зааж  буй
            арга,  аргачлалаас  ихээхэн  хамааралтай.  Нэгж  хичээлийн  үнэлгээнд  рубрик  ашиглан  шалгуураа
            баримжаалах  бөгөөд  үнэлгээний  гүйцэтгэлийн  4  түвшин  нь  багшийн  боловсруулах  үнэлгээний
            даалгаврын ерөнхий хүрээ болох бөгөөд үүнд баримжаалж, илүү тодорхой хийх нь үр дүнтэй байдаг.

            Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн 11 дүгээр ангид заавал судлах агуулгын “Дэлхийн хүн ам”
            агуулгыг судалъя.
            Хөтөлбөрт нийт 11.5а, б, 6а, б, 7а, б, 8а, 9а, б, в гэсэн арван суралцахуйн зорилт тусгагдсан (БСШУСЯ,
            2019). Эдгээр нь хүн амын өсөлт, өөрчлөлт; шилжилт хөдөлгөөн; суурьшилт гурван үндсэн дэд агуулгаас
            тогтох бөгөөд чадвар нь тодорхойлоос дүгнэх хүртэлх танин мэдэхүйн түвшинд ангилагдсан байна.



             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19