Page 20 - Газарзүй
P. 20

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            5.  Хүн ам зүйн нөхөн үржихүйн нэгдүгээр хэв шинж бүхий улсын онцлогийг тодорхойл.
                     A.  Дундаж наслалт өндөр, төрөлт их, 65+ насны хүн амын бага
                     B.  Нас баралт харьцангуй бага, төрөлт их, 65+ насны хүн амын их
                     C.  Төрөлт бага, нас баралт бага, 65+ насны хүн амын их
                     D.  65+ насны хүн ам бага, дундаж наслалт бага, төрөлт харьцангуй их

            6.  Хүн ам зүйн шилжилтийн загварын II үе шат байгаа улсын онцлогийг тодорхойл.
                     A.  Төрөлт ба нас баралтын түвшин өндөр
                     B.  Төрөлт ба нас баралтын түвшин бага
                     C.  Нас баралтын түвшин өндөр, төрөлтийн түвшин буурч байгаа
                     D.  Төрөлтийн түвшин өндөр, нас баралтын түвшин буурч байгаа

            7.  А хотын хүн ам 2000 онд 540 000, жилийн дундаж өсөлт 1.2% бол 25 жилийн дараа хүн ам нь
                хэд болохыг тооцоол. [ Pn = P0 (1+(R/100) T)]
                     [abcdef] [. . . . . . . . . ]

            8.  Нялхсын эндэгдэл их байхад нөлөөлөх нийгмийн хүчин зүйлсийг ялга.
                     A.  Эрүүл мэндийн салбарын хөгжил
                     B.  Дотоодын нийт бүтээгдэхүүн
                     C.  Үндэсний нийт орлого
                     D.  Төрөлтийг дэмжсэн төрийн бодлого

            9.  Хүн амын шилжилтийн түлхэх хүчин зүйлийн жишээ нэрлэ.
                     A.  Орон нутгийн хөрөнгө оруулалт өндөр
                     B.  Нэг их эмчид ногдох хүний тоо цөөн
                     C.  Сайн боловсрол эзэмших боломж их
                     D.  Цалин орлого бага

            10. Хөгжингүй орнуудын хүн амын хотоос хөдөө рүү чиглэсэн шилжих хөдөлгөөний гурван эерэг нөлөөг
                ялган тэмдэглэ.


                 1   Орон нутагт ажиллах хүчин нэмэгдэнэ      5   Хотын замын түгжрэл нэмэгдэнэ

                 2   Хотын хүн амын төвлөрөл нэмэгдэнэ        6   Агаарын бохирдол нэмэгдэнэ

                 3   Орон нутгийн эдийн засаг сайжирна        7   Эрчимжүүлсэн газар тариалан нэмэгдэнэ

                 4   Хотын эдийн засаг сайжирна               8   Орон нутгийн ажиллах хүчин багасна

            11. Альфа ангиллын хотыг нэрлэ.
                     A.  Берлин             B.  Дубай          C.  Парис            D.  Шанхай

            12. Хотын төвлөрсөн загварын 3 дугаарын бүсийн онцлогийг дүрсэл.



                                                               A.  Аж үйлдвэрийн дүүрэг
                                                               B.  Бага орлоготой иргэдийн хороолол
                                                               C.  Орлого өндөртэй иргэдийн хороолол
                                                               D.  Төвийн бизнес дүүрэг








             16
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25