Page 15 - Газарзүй
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                             Хүн амын өсөлт, өөрчлөлт
                                              Хүн амын нөхөн үйлдвэрлэлийн хэв шинж
                                              Хүн ам зүйн шилжилтийн загвар
                                              Хүн амын нас, хүйсийн суварга

                             Хүн амын байршил, нягтшил

                             Хүн амын шилжих хөдөлгөөн
                                              дотоод шилжих хөдөлгөөн
                                              гадаад шилжих хөдөлгөөн
                                              татах, түлхэх хүчин зүйлс
                             Хүн амын хэл, арьстны бүтэц, шашины ялгаа

                                              Хэл, шашин,соёлын ялгаа, тархалт
                                              Арьстны бүтэц, ялгаа, тархалт

                             Суурьшилт
                                              Хотын хүн ам
                                              Хөдөөгийн хүн ам
                                              Хотжилт

                           Зураг 1. БДБ-ын цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтод хамаарах агуулга


            Энэ  агуулгыг  нэг  бүлэг  сэдэв  болгон  төлөвлөх  нь  багш  нарын  дунд  түгээмэл  байдаг.  Нэг  нэгжид
            хамаарах суралцахуйн үр дүнгээр хэдий хугацааны даалгаврыг сурагчдаар гүйцэтгүүлэх нь багшийн
            өөрийн  “жилийн  төлөвлөлт”,  боловсруулсан  даалгаврын  тоо,  хэмжээ  зэргээс  хамаарч  харилцан
            адилгүй  байна.  Сурагчдынхаа  даалгаврын  гүйцэтгэх  хугацааг  төлөвлөхдөө  дараах  хүснэгтэн  дэх
            өгөгдөлд  баримжаалаарай  (Хүснэгт  5)  (БМДИ,  2018).  Асуулт  даалгаврыг  сурагчийн  гүйцэтгэх
            хурд,  хугацаанд  баримжаалснаар  сурагч  төлөвлөсөн  хугацаанаас  хэт  өмнө  гүйцэтгэж  дуусах,
            зарим  даалгаврыг  гүйцэтгэж  амжилгүй  багшид  өгөх  зэрэг  асуудлыг  шийдэх  боломжтой  болно.
            Иймээс хугацааг баримжаалан, хэдий хэмжээний тест далагавар өгөхөө төлөвлөх нь хялбар болно.

            ХҮСНЭГТ 5. Даалгавар гүйцэтгэх хугацааг төлөвлөх

                          АСУУЛТ (ДААЛГАВРЫН ТӨРӨЛ)                      ШААРДЛАГАТАЙ ТОЙМ ХУГАЦАА

                Нэг сонголттой асуулт                                               20-30 секунд
                Олон сонголттой асуулт (баримтад суурилсан)                         40-60 секунд
                Нэг үгээр нөхөх                                                     40-60 секунд
                Олон сонголттой (олон үйл бүхий)                                    70-90 секунд
                Харгалзуулах  (5-6 сонголттой)                                        2-4 минут
                Товч хариулт                                                          2-4 минут
                Олон сонголттой (тооцоололтой)                                        2-5 минут
                Газар зүйн бодлого (энгийн арифметик үйлдэлтэй)                      5-10 минут
                Богино эсээ бичлэг                                                   10-20 минут
                Өгөгдөл (график)-ийн шинжилгээ                                       15-25 минут
                Загвар зурах / нэр томьёо бичих                                      20-30 минут
                Дэлгэрэнгүй эсээ бичлэг                                              35-50 минут



                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20