Page 9 - Газарзүй
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ











                                                       Нэг. Газар зүйн хичээлийн

                                                       үнэлгээний шалгуурыг
                                                       хэрэгжүүлэх арга зүйн

                                                       зөвлөмж









                                              Үнэлгээ нь сургалтын үйл явцын үргэлжлэл буюу хүний хөгжлийн
                                              түвшинг  шалган  тогтоох  үйл  явц  юм.  Үнэлгээний  үндсэн  дээр
                                              суралцахуй ба сургахуйн үйл явцын алдаа оноог дүгнэж, сайн болж
                                              буй  зүйлээ  улам  боловсронгуй  болгох,  алдаж  буй  зүйлээ  засах
                                              боломжтой  болдог  (Батчулуун,  2017).  Сурагчийн  ахиц,  үр  дүнг
                                              илрүүлэх  үнэлэх  аргачлалаа  сайжруулснаар  сурагчдын  сурлагын
                                              амжилт, үнэн, бодит үр дүн бий болно.

                                              Бүрэн  дунд  боловсролын  газар  зүйн  хичээлийн  үнэлгээний
                                              шалгуур  нь  заавал  судлах  агуулгын  хүрээнд  боловсруулагдсан.
                                              БДБ-ын  газар  зүйн  сургалтын  цөм  хөтөлбөрт  10  дугаар
                                              ангид  заавал  судлах  агуулгын  таван  хүрээнд  (Гео  орон  зайн
                                              дүрслэл,  Дэлхий  бидний  орон  гэр,  Хүн  ам  ба  суурьшил,  Байгаль
                                              нийгмийн  орчин,  Байгаль  нийгмийн  хамаарал  бүс  нутаг)  31
                                              суралцахуйн  зорилт,  11  дүгээр  ангид  27  суралцахуйн  зорилт
                                              тус  тус  тодорхойлогдсон  байдаг  (БСШУСЯ,  2019).  Эдгээр
                                              суралцахуйн  зорилтууд  аль  агуулгын  хүрээнд  хамаарч  байгаатай
                                              уялдан, мөн сурах бичигт тусгасан агуулга, аргачлал, мэдээллийн
                                              нарийвчлал,  хэмжээ  зэргийг  тооцон  багш  нар  “жилийн
                                              төлөвлөгөө”-нд хэдэн цагаар тухайн агуулга, сэдвийг орохыг, нэгж,
                                              ээлжит  хичээлдээ  юуг,  хэрхэн  сурагчиддаа  зааж,  эзэмшүүлэхээ
                                              төлөвлөдөг.  Багш  та  өөрийн  боловсруулж,  хэрэгжүүлж  буй
                                              жилийн  төлөвлөгөөндөө  нэгж  хөтөлбөрийн  шалгалт  нийт  хэдэн
                                              удаа,  хэр  хугацаатай  авахаар  тусгаснаа  ажиглаарай.  Ингэснээр
                                              үнэлгээний  шалгуурыг  хичээлийн  аль  хэсэгт,  ямар  хугацаанд
                                              хийх нь илүү тодорхой болно.

                                              Өмнө  дурдсан  10  ба  11  дүгээр  ангид  заавал  судлах  агуулгын
                                              суралцахуйн    зорилтуудыг   үнэлгээний   шалгуурын    хүрээнд
                                              томьёолохдоо  дараах  байдлаар  хамаарах  нэгжийн  үнэлгээ,
                                              суралцахуйн үр дүнг гаргасан (Хүснэгт 1 ба 2-ыг үзэх).








                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14