Page 31 - Биологи
P. 31

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ



                   Энэ даалгаврын хариултын 4 хувилбарыг гүйцэтгэлийн 4 түвшинтэй тохируулан зохиосон. Үүнд:
                   А хувилбар сонгосон бол I – II түвшний буюу “Баримт нотолгоогүй мэдээллийг илэрхийлдэг” cурагч
                   В  хувилбар  сонгосон  бол  III  –  IV  түвшний  буюу  “Өөрийн  өмнөх  буруу  төсөөлөл,  мэдээллийг  баримт
                   нотолгоо гэж үздэг” сурагч
                   С хувилбар сонгосон бол V – VI түвшний буюу “Аливаа зүйлийн зүй тогтол, уялдаа холбоонд үндэслэн
                   баримт нотолгоо гаргадаг” сурагч
                   D хувилбар сонгосон бол VII – VIII түвшний буюу “Шинжлэх ухааны баримт нотолгоог төрөл бүрийн эх
                   сурвалжаас гаргадаг” сурагч гэж үнэлнэ.



            2.  ШУАБ-ын таамаглал дэвшүүлэх чадварыг үнэлэх даалгавар:
                Хоол  хүнсэндээ  их  хэмжээний  талх,  гурилан  бүтээгдэхүүн  хэрэглэх  нь  ямар  нөлөөтэй  болохыг
                таамаглана уу.
                А. Талх, гурилан бүтээгдэхүүн идвэл таргална.
                В. Талх, гурилан бүтээгдэхүүнд уураг бага агуулагдах учир бие махбод уургийн дутагдалд өртөнө.
                С. Талх, гурилан бүтээгдэхүүнд цардуул их агуулагдах учир их хэмжээний энерги ялгаруулна.
                D.  Талх,  гурилан  бүтээгдэхүүн  идсэнээр  дараа  цусан  дахь  глюкозын  хэмжээ  нэмэгдэж,  илүүдэл
                глюкоз дааврын нөлөөгөөр элэг булчинд гликоген болон хадгалагдана.


                   Энэ даалгаврын хариултын 4 хувилбарыг гүйцэтгэлийн 4 түвшинтэй тохируулан зохиосон. Үүнд:
                   А хувилбар сонгосон бол I – II түвшний буюу “Батлагдах боломжгүй таамаглал дэвшүүлдэг” cурагч
                   В хувилбар сонгосон бол III – IV түвшний буюу “Үндэслэлгүй таамаглал дэвшүүлдэг” сурагч
                   С хувилбар сонгосон бол V – VI түвшний буюу “Уялдаа холбоотой таамаглал дэвшүүлдэг” сурагч
                   D хувилбар сонгосон бол VII – VIII түвшний буюу “Шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, баримтад үндэслэн
                   таамаглал дэвшүүлдэг” сурагч гэж үнэлнэ.


            3.  ШУАБ-ын ажиглалт хийх чадварыг үнэлэх даалгавар:
                Амьсгал авах, гаргах үйл явцыг ажиглаад дараах өгөгдлөөс ажигласан зүйлээ сонгоно уу.
                А. Амьсгал авч гаргахад цээж, хамар оролцдог.
                В. Амьсгал авах үед цээж дээш өргөгдөн, томорч, амьсгал гаргах үед цээж доошилж цээжний хөндий
                багасдаг.
                С. Амьсгал авах, гаргах үед цээжний хөндий, хавирга, хавирга завсрын булчин оролцдог.
                D. Амьсгал авах үед цээжний хөндий томрон, уушгинд агаар шахагдан орж хийн солилцоо хийж,
                амьсгал гаргах үед цээжний хөндий багассанаар уушгинаас агаар шахагдан гардаг.

                   Энэ даалгаврын хариултын 4 хувилбарыг гүйцэтгэлийн 4 түвшинтэй тохируулан зохиосон. Үүнд:
                   А хувилбар сонгосон бол I – II түвшний буюу “Энгийн ажиглалт хийн, өөрийн үгээр илэрхийлдэг” cурагч
                   В хувилбар сонгосон бол III – IV түвшний буюу “Ялгаатай болон төстэй шинжийг ажиглан өөрийн үгээр
                   илэрхийлдэг” сурагч
                   С хувилбар сонгосон бол V – VI түвшний буюу “Уялдаа холбоо, зүй тогтлыг ажиглан, шинжлэх ухааны нэр
                   томьёо ашиглан илэрхийлдэг” сурагч
                   D хувилбар сонгосон бол VII – VIII түвшний буюу “Уялдаа холбоо, зүй тогтлыг ажиглан, шинжлэх ухааны
                   нэр томьёо, бүдүүвч ашиглан илэрхийлдэг” сурагч гэж үнэлнэ.


            4.  ШУАБ-ын төлөвлөх чадварыг үнэлэх даалгавар:
                Амьсгалаар эрчим хүч ялгардаг болохыг илрүүлэх туршилтын төлөвлөлтөд тохирох ажиллагааг зөв
                дараалалд оруулна уу.
                1. ариутгалын бодисоор үрээ ариутгана
                2. ижил хэмжээтэй шилэн сав сонгоно
                3. сонгосон үрийн нэг хэсгийг нь соёолуулж, үлдсэнийг нь усанд хийж буцалгана



                                                                                                          27
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36