Page 32 - Монгол бичиг
P. 32
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Уншсан зохиолд Сургаалын Сургаалын зохиолоос Түүхэн ба Сургаалийн
байгаа түүхэн зохиолоос түүхэн түүхэн бүтээврийн орчин цагийн зохиолын
ба орчин цагийн бүтээврийн хэлбэрийг орчин бүтээврүүдийн үгийн сан, хэл
бүтээврүүдийн хэл зүйн цагийн хэлбэртэй хэлбэрийг зүйн онцлог
хэл зүйн онцлогийг таньж нь тохируулан харьцуулан шинжийг
онцлогийг тайлбарладаг тайлбарладаг тайлбарладаг тайлбарладаг.
тайлбарладаг
оноо 1 2 3 4
Дээрх даалгаварт тохирсон оноог одоо яаж өгөх талаар асуудал урган гарч байна. Тэгвэл задгай
даалгаврын блюпринтээ ахин харвал үнэлэх, бүтээх түвшний 1 даалгавар 4 оноотой. Иймд энэ
даалгаврыг 4 оноонд хувааж үзнэ. Өгөгдлийг уншиж ойлгох, түүхэн бүтээврийг олох, өөр бүтээврээр
солин найруулах гэсэн 3 алхам хийх тул оноогоо хэрхэн дүгнэхээ тооцож тодорхой, нарийн задалж
оноожуулна. Энэ нь эргээд үр дүнгээ тооцоход суурь болно.
Сонгож авсан нэгж хичээлийнхээ бусад шалгуурыг мөн адил “Сурах бичиг дэх дармал, бичмэл,
хорголжин бар, хулсан үзгийн тигээр бичсэн бичвэрийг уншиж ойлгодог”, “Зохиолоос түүхэн
болон хуучирсан үг хэллэгийг олж, утгыг нь тайлбарладаг”, “Сургаалын зохиолын үгсийг бүлэглэх,
ангилах, төрөлжүүлэх аргаар судалж, түүхэн болон хуучирсан үг хэллэгээр тайлбар толь хөтөлдөг”,
“Кириллээс үндэсний бичигт хөрвүүлж хичээнгүй тигээр цэвэр нямбай бичдэг” гэсэн шалгуураар
мөн адил шалгаж, нэгж хичээлийн агуулгад багтсан суралцахуйн зорилт бүрийг шалгах шалгуурыг
орхигдуулахгүй байх нь нэн чухал. Эцэслэн үнэлсэн мэдээллээс ямар сурагч, агуулгаа бүрэн
эзэмшсэн, ямар чадвартай болсон, ямар сурагч хоцрогдолтой байгаа зэргийг мэдэж дараагийн
нэгж хичээлийг ямар агуулгын хүрээнд боловсруулах хэнд нь нэмэлт даалгавар өгч бүр илүү
чадваржуулах, хэнд нь илүү чадваржуулах даалгавар өгөх, цаашид юунд анхаарах зэргийг
төлөвлөнө.
28